Гэсэрийн тууж

 

АРВАН ЗYГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН

АРСЛАН МЭТ ГУЧИН  БААТРАА ЭДГЭЭЖ АВААД

АХУЙ БYГДЭЭ ТЄГСГЄЖ

АМГАЛАН ЖАРГАН СУУСАН ЗУРГАДУГААР БYЛЭГ


 

5. Гэсэр рашааныг  дусааж баатруудаа эдгээв.

 

            Гурван дагина тэр рашааныг аваад огторгуйгаас буухдаа хорин луугийн дууг гарган хvржигнэсээр бууж ирэхийг арван зvгийн эзэн Гэсэр Богд сонсоод зарлиг болруун: «Аяа, ялгуусан гурван эгч минь баяртай айсуй. Гучин баатрыг минь эдгээх байна» гэж зарлиг болбол Царгин євгєн Гэсэр хааны зарлигийг сонсоод малгайгаа авч арван зvгийн эзэн Богдод есєнтээ наманчлаад: «Аяа, арван зvгийг эзлэн, арван хорын vндсийг таслан тєрсєн авай, ачит Богдын минь зарлигаар болтугай. Амраглан дагуулсан гучин баатар чинь эдгэх болтугай. Аливаа хvслээ ханаж жаргах болтугай. Єшєєтнєє єлмий доороо гишгэж, занаснаа зуузайдаа дарах болтугай» гэж ерєєж байтал гурван дагина хvрч ирэв.

Арван зvгийн эзэн Богд угтаж босоод: «Аяа, ялгуусан гурван эгч минь! Явдал зоригоо бvтээж ирэв vv?» гэж зарлиг болбол «Очсоны хойно vл бvтээх гэж байх уу?» гэж гурван эгч нь зарлиг болов. Гэсэр хаан тэр зарлигийг нь сонсоод малгайгаа авч ялгуусан гурван эгчдээ мєргєвєл гурван дагина нь зарлиг болруун: «Эвvv, эвvv! Нусгай минь бидэнд юунд мєргєв чи? Мєргєх ёсгvй бишvv» гэж зарлиг болбол Гэсэр хаан зарлиг болруун «Хамаг амьтныг нигvvлсэгч наран мэт ялгуусан гурван эгч минь! Хамаг бvгдийг минь зааж єгєгч Оточ бурхан мэт ялгуусан гурван эгч минь! Хаана одвол хагацалгуй нєхцєгч сvvдэр мэт дагагч ялгуусан гурван эгч минь! Хамаг хvслийг минь хангагч чандмань эрдэнэ мэт ялгуусан гурван эгч минь! Амраг ялгуусан гурван эгчдээ мєргєхєд юу билээ» гээд гурвантаа наманчлаад алтан сандал дээр  суув.

            Ялгуусан гурван эгч дагина бас алтан сандал дээр суугаад: «Аяа, Нусгай минь! Шигэмуни бурхан багшийн зарлиг: Эдvгээ энэ баатрууд чинь Гэсэрээс урьд vхэх ёсгvй билээ. Эрт урьд цагт тэрсvvдийн гурван тэнгэрийг чи баатруудаа дагуулан явж есєн vе талж идсэний vрээр эдvгээ нэгэн vе эндэх учир нь энэ гэнэ. Бурхны соёрхсон энэ рашааныг баатруудын ясан дээр нэгтээ дусаавал vе гишvvн нь тєгсєєд, арьс мах нь гvйцэх гэнэ. Хоёртаа дусаавал махбод нь гvйцээд амин сvнс нь тєгсєх гэнэ. Гурвантаа дусаавал мєн биедээ тохрох болно гэж зарлиг болов. Бас энэ рашааныг уулгавал єєр єєр салсан сахиус нь биедээ нєхцєєд таван махбод нь урьдах биедээ тохрох болно гэж рашааныг хайрлав» гэв.

            Тэр зарлигийг сонсоод арван зvгийн эзэн Богдын ариун сэтгэлд нь наран ургасан мэт маш ихэд баярлан байтал ялгуусан гурван эгч нь Хурмастын сургаал зарлигийг тоолж зарлиг болбол арван зvгийн эзэн богд ийн зарлиг болов: «Хурмаст ахайн минь зарлиг маш зєв. Би энэ Замбутивийн баг идээнд дарагдаад эндэж гэнэн болов. Надаас байтугай Хурмаст тэнгэр ахай минь Шигэмуни бурхны зарлигийг мартаад долоон зуун жил болтол эс санаад Сударсан балгасны нэгэн талыг эвдэртэл эс мэдсэнээ санаж байна уу?» гээд «Тэгэвч Хурмаст ахайн минь зарлиг маш зєв гэж айлтгаарай, гурван эгч минь!» гэв. Гурван эгч нь: «Аяа Хурмаст ахайд чинь айлтгасуу» гээд огторгуйд єєд болов.

            Эдvгээ арван зvгийн эзэн Гэсэр хаан босож Шигэмуни бурхан багш минь гэж ес ес наманчлав. Дэдэд нь болбол Хурмаст тэнгэр ахай минь гэж есєнтээ наманчлаад рашааныг авч гучин баатрын ясан дээр нэгэнтээ дусаавал vе гишvvн нь тєгсєєд арьс мах нь гvйцэв. Хоёртаа дусаавал мєн биендээ тохрон амин сvнс нь гvйцээд дээш босов. Гурвантаа дусаавал мєн биеэр болон дээш босоод очрын завиллаар завилан суув. Бас єєр єєр рашааныг уулгавал єєр єєр салсан сахиус нь бие биенд нь нєхцєв.

            Арван зvгийн эзэн Гэсэр хааны гучин баатрууд аян цэрэгт яваад одоо гэртээ буусан мэт бvгд дvрхэрч босоод Богдыг тэвэрч зэргээр хайлбал арван зvгийн эзэн Богд гучин баатруудаа vзэж арслан луугийн дуугаа гурван ертєнцєд сонсттол тачигнуулан хайлан зарлиг болруун: «Хурмастын орноос дагуулж ирсэн гучин баатар минь! Хувьт биеэ алгасалгvй дагуулсан гучин баатар минь! Эрхт тэнгэр нараас дагуулж ирсэн гучин баатар минь! Энэ биенээсээ хагацалгvй дагуулсан гучин баатар минь! Хан тэнгэр нарын орноос дагуулж ирсэн хайрт гучин баатар минь! Хайрт хар биенээсээ хагацалгvй дагуулсан гучин баатар минь!» гэж хайлж байхад хvний бургэд болсон Шуумар, арван таван настай эрх Нанчvн, Зургаан зvйл амьтны хэл мэдэх хэлмэрч Буйдан, барьснаа vл алдагч Барс баатар эхлэн гучин баатар бvгдээр богдын хормойноос барьснаа тавин цєм сєгдєн айлтгав: «Арван зvгийн арван хорын vндсийг таслан тєрсєн аливаа бvгдийн зvрхийг атган тєрсєн, арван зvгийн эзэн Богд минь! дєрвєн тивд Сvмбэр уул мэт биет, дєрвєн тивийн амьтныг тэгш эзлэгч аугаа хvчит, алтан дэлхий дээрх хамаг амьтныг тойндоо оруулагч тэнгэрлэг Богд Гэсэр хаан минь! Арван хоёр толгойт мангасыг нэхэж Арлан гуа хатнаа авахаар явсны тэр чєлєєнд нь атаат гурван Шарайголын цэрэг мордож ирэхэд Цас Чихэр авгай эхлэн гучин баатар бид ємнєєс нь нэг нэгээр угтаж очоод эрийн сайныг эндvvлж, агтны сайныг олз болгож явна. Хорт Цотон ноён Шарайголд очоод баригдаж ирээд биднийг бvгдийг хуурч, тэдэнтэй зохицож мэхлэхэд Цас Чихэр авгай эхлэн бvгдээр хэлэлцэв. «Цотон ноён авгай харь дайсанд урвах гэж байхгvй. Энд бидэнд эрхэлж байна» гээд бид бvгд тархав.

            Атаат Цотонгийн хууралтанд орж байсаар аливаа бvгдээ тал болгов бид. Алиныг тоолж барах вэ? Арван зvгийн эзэн Богд минь гэрт vгvй байхад Цас Чихэр эхлэн гучин баатар бид амь биеэ хайрлалгvй орж цавчилдав. «Алж барах дайсан биш байна. Амиа гаръя» гэмээр байлаа. Хойно гучин баатар дайснаас дутааж гарав гэвэл хайран арван зvгийн эзэн Богдын минь мянган галавт хvртэл дуурсах нэрд муу байна гэж хар амиа хайрлалгvй явж vхсэн минь тэр билээ. Эдvгээ бид хувилгаан гурван эгчийн чинь чин зоригоор, Хурмаст тэнгэрийн зарлигаар, хутагт бурхан багшийн адистидээр, арван зvгийн эзэн Гэсэр хаан чинийхээ ачаар чамдаа золгов. Богд минь бvv хайлаасай» гэж сєгдєн мєргєвєл арван зvгийн эзэн Богд: «Аяа би Хурмастын орноос дагуулж ирсэн хамаг баатруудаа бултыг vзэж баярлав би. Хvрэн эрээн барс мэт довтолгоот хєх тарлан харцага мэт шvvрээт, хєх луугийн цахилгаан мэт аугаа хvчит Цас Чихэр минь аль вэ? Эвvv яалаа!» гэж Цасыг дурдаж гурван vе хайлаад дуугаа хураан алтан дэлхийг сан тавьж тогтоов.

            Арван зvгийн эзэн Богд, гучин баатрууд, гурван зуун хошууч, гурван отог их улсаа хурааж нуур далай мэт их хурим хийж найрлан суух цагт арван зvгийн эзэн Богдын санд дарсан мєрєнд нь хоёр лянхуа цэцэг бvтсэн, ар євєрт нь нар сар хоёр бvтсэн, єдрийн цагт хvн харж vл болох, шєнийн цагт зул vл хэрэглэх тийм чандманьт дээлvvдийг гаргаж гучин баатартаа нэг нэг ємсгєвєл гучин баатар тэр дээлийг ємсєєд арван зvгийн эзэн богдод мєргєєд гурван сар болтол хуримлан жаргаад гэр гэртээ харив.

            Арван зvгийн эзэн богд Гэсэр хаан арслан мэт баатруудаа эдгээж ахуй бvгдээ тєгсгєж амгалан жарган суув.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл