Гэсэрийн тууж

 

ШАРАЙГОЛЫН ГУРВАН ХААНЫ ТЄРИЙГ АВСАН

ТАBДУГААР БYЛЭГ


 

19. Гэсэр Исамда сумаар Рогмо гуатай харилцаа тогтоов

 

            Гэсэр [шууд явж] Шарайголд хvрэв. Єндєр уулын оргил дээр гарав. Vдэш билгийн хээр морио сойв. Нэгэн Исамда сумаа харвав. Харвахдаа шившив: «Явдал зориг минь бvтэх болбол эзэнт сум эзэндээ шєнє харьж ир! Vгvй болбол тэнд хэвт» гээд харвав. Сумыг очиход Цагаан гэрт хаан алтан ширээн дээр цай ууж суув. Сумны сурхирах [аймшигт чимээг] сонсоод: «Арван зvгийн эзэн аюух мэт богдыг наманчлан тахъя» гээд аягатай цайгаа сумны ємнєєс цацав. Сум тахилын цайны ачаар биеэс нь зайлж алтан ширээний хєлийг тас тусав. «Энэ сум, дээр тэнгэрийн сум болов уу? Дунд Асур нарын сум болов уу? Доор Лусын хаадын сум болов уу? Гэсэрийн сум болбол манай гурван хvн яагаад vзсэнгуй вэ? Сумыг Рогмо гуа танина» гэж Рогмо гуад сумыг илгээв. Рогмо гуа тэр сумыг vзээд єднєєс нь барьж хугалж цєхєв. Vvсгэрээс нь барьж хугалж цєхєв. «Дээр тэнгэрийн, доор Лусын хаадын дайсны [дарахын] тулд ирсэн сум болбол энд хоно. Vгvй болбол эзэнт сум эзэндээ харь» гээд таван єнгийн хив торго уяж хатавчаа тvшvvлж тавив. Шєнє хуй салхи хєдлєєд хувилгааны сум салхины хvрдээр эргэж очоод Гэсэрийн саадагны дээд нvдэнд тусав. Гэсэр vvрийн хяраанаар єєд болж, нvvр гараа угаагаад саадгаа vзтэл сум нь таван єнгийн торгоор манжлагалж намилзан хийсэж байв. Сумаа авч vзээд: «Явдал зориг минь бvтэх байна. Муу Шарайголоос ганц сум минь таван зvйлийг олзлон авч ирсэн байна» гээд торгыг зургаан анги болгож Шарайголын хааны эхийн хутаг, эцгийн хутаг Жавсан Гонма нэрт уулыг тахив. Хутгийг урвуулав. «Эрт цагт Шарайголын хааны хутаг билээ чи. Энэ цагт миний хутаг уул бол» гэж сан тавьж ном уншиж байтал газар хєдєлж євс, чулуу, мод зулгаран унав. Гэсэр «Ай энэ зєв» гээд мордов.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл