Гэсэрийн тууж

 

ШАРАЙГОЛЫН ГУРВАН ХААНЫ ТЄРИЙГ АВСАН

ТАBДУГААР БYЛЭГ


 

17. Гэсэр хаан, Шарайголын хаадтай байлдахаар бэлтгэв

 

            Гэсэр: «Одоо Шарайголын гурван хааныг нэхэж єшєєгєє авъя» гэж билгийн хээр морио унав. Шvvдрийн гилбэлгээн єнгєт долоон эрдэнэсээр давхарлан хийсэн хєє хар хуягаа ємсєв. Цахилгаан єнгєт далавчаа зvvв. Наран саран хоёрыг хамтаар зэрэгцvvлэн хийсэн манлай цагаан дуулгаа эрдэнэт тэргvvндээ ємсєв. Оюу оньт гучин цагаан сум, догшин хар нумаа дvрэв. Билгийн гурван алд хар шор сэлмээ зvvв.

            «Ай! надтай нэхэх хvн байна уу?» гэв. Цасын хvv Лайцав, Нанчvнгийн хvv Райцав нар хэлэв: «Энэ дээр єшєєгєє эс авбал хэзээ авах вэ! Бид хоёр явъя» гэв. «Авай та бидний явдал єєр бишvv. Та нарынхаа єшєєг би авъя. Та хоёр бага бишvv. Байг» гэв. Тэр хоёр хvv уйлж харив.

Цотон хэлэв: «Авай минь! би нэхэлцье» гэж ирэв. «Авгай, зєв. Яв» гэв. Гэсэр дуурсахуй нэрт нумаа авч єндєр уулын оргил дээр гарав. Исамда нэрт сумаа авч шившив: «Ай сум минь! Шарайголын гурван хаанд очъё би. Єшєєт дайсны хайгуулчин, харуулчин байна уу? Тvvнийг єрсєн алаад хатны голын тэртээ тусаарай. Тэнд чамайг олж авна би. Vгvй болбол хотод нь тусаарай! Хойно олж авна би» гэв. Сумыг татаж байж хувилгаанаар харваж орхив. Шарайголын гурван хааны харуул тавьсан гурван сайн хvн явж байв. Нэг нь гурван сарын газар харах хvн байв. Нэг нь барьснаа vл алдах бєх хvн байв. Нэг нь сэрвэс хийснийг шvvрч vл алдах бушуу хvн байв. Гурван сарын газар харагч хvн єчив: «Манд бvргэд буюу хэрээ буюу нэгэн тємєр атгасан юм айсуй» гэв. «Явдал [чиг] нь хаагуур вэ?» гэж нєгєє хоёр нь асуув. «Биднийг зорьж айсуй. Явдал нь адбиш тvргэн байна. Бусдыг яаж мэдэх вэ би?» гээд босон харайв. «Эвvv! Хоёр нєхєр бос. Бvргэд хэрээ биш, сум байна энэ. Шvvрэгч минь шvvр. Энэ сум бидэнд ирнэ» гэв. Шvvрэгч хvн хэлэв: «[Тэр сум] намайг дайртугай. Би тvvнийг юу гэж алдах вэ!» гэв. Харагч хvн хэлнэ: «Хэцvv юм байна энэ. Бєх чи шvvрэгчийг бэлхvvсээр нь тэвэр. Бєхийн бэлхvvсээр би тэвэрье» гэв. Гурвуул тэврэлдэж шvvрэгч гараа бэлэн зэхэж байна. Сум хvрч ирэв. Шvvрэгч, сумны дундуур нь шvvрэв. Сум тэр гурвуулыг огторгуйгаар аван одож Хатны голд хvрч ёроолгvй гvн цээлд аваачиж унагав. Гурвуул усанд унаж vхэв. Сумыг Гэсэрийн Овоо Дунжон гарво эгч нь авч гадагш хаяж орхив. Сум Хатны голын эхэнд шидэгдэж газарт хадаж байв.

            Гэсэр Цотонг дагуулж явав. Долоо хоног идээ єгсєнгvй авч явав. Цотон єлбєрч мэгдэж явтал мєр дээр морины нэг хомоол байв. Гэсэр: «Хvнс барсан хvнд юутай сайн идээ билээ энэ» гэв. «Авай би хvнсээ барж билээ. Идье би» гэв. Гэсэр: «Ид авгай. Идэхэд аргал гэж санагдах магадгvй. Тос шvv энэ» гэв: Цотон аргалыг идээд явав. Бас зам дээр нь чєдрийн тасархай алга хэвтэв. Гэсэр: «Эвvv! Энэ яасан сайхан идээ хэвтэнэ вэ!» гзв. «Авай би идье» гэв. «Авгай сур гэж санах биз. Хувилгаан идээ шvv. Ид» гэв. Цотон авч идэв. Тvvнээс цааш явтал тээрмийн чулуу хэвтэхэд Гэсэр: «Ай Цотон! Рогмог минь Шар талд нуу гэж хэлсэн биз. Рогмо нууж явсаар энэ гууг (сахиулсны сав) энд гээж орхисон байна. Vvнийг зvv» гэв. Цотон: «Авай! Vvнийг яаж даая?» гэж дааж ядаж байв. «Би зvvж єгсvv. Нvх нь энэ бишvv» гэж цулбуураар оосор хийж ууцан дээр нь хvлж єгєв. [Арай чарай цааш] явтал: «Одоо Богд минь чамтай хамт явж vл чадах байна. Одоо хvнс vгvй vхнэ. Харья» гэв. «Авгай дайсныг нэхье гэгч чинь яалаа?» гэв. «Авгай чинь vхэх нь байна. Харья» гэв. «Авгай харь» гээд Гэсэр хартал Цотонгийн бие тээрмийн чулуунд vрэгдэж далны мєгєєрс цайрж, цээжнээс зvрх нь цухуйж, сугаар нь уушиг нь цухуйж байв. Цотон харив.

            Цотон тээрмийн чулуугаа vvрч унаж босож харьж ирэв. Сэнлон євгєн vзэж: «Эвvv, Халхай!» гээд Цотонг татаж унагаад тээрмийн чулуугаар нь дарж байв. [Цотон бархиран цурхиран «Тусал. Сэнлон минь битгий ал» гэж бархирахад] Царгин дайралдаж хэлэв: «Сэнлон минь бvv ал! Тавь! Чи vvнийг алж юу хийнэ!» гэж тавиулав.


ємнєх     гарчиг    vргэлжлэл