Гэсэрийн тууж

 

ШАРАЙГОЛЫН ГУРВАН ХААНЫ ТЄРИЙГ АВСАН

ТАBДУГААР БYЛЭГ


 

14. Рогмо гуа Гэсэрт захидал илгээв

 

            Рогмо гуа, Цасын нэгэн суманд бичиг бичив. Бичихдээ: «Арван зvгийн арван хорын vндсийг тасалсан ачит богд Гэсэр мэргэн хаан минь! Yхэв vv чи? Yхэх чинь тэр билvv? Хэрвээ vхсэн бол яана би? Амьд болбол зургаан насан дээр учирсан Жало хааны охин Рогмо гуа минь би, Цас Чихэр тэргvvлэн гучин баатар чинь арван гурван эрдэнэт сvм чинь, цагаан суварга, чандмань эрдэнэ чинь, алтаар бичсэн Ганжур, Данжур хоёр их хєлгєн ном чинь, эд бvгдээсээ хагацав уу Гэсэр минь? Тулалдаж vхэв гучин баатар чинь. Уулганд дайрагдаж баригдав би Рогмо гуа чинь. Ай Богд минь! ирж єшєєгєє ав» гээд сумаа хувилгаанаар илгээв. Илгээсэн сум нь Гэсэрийн суух мангасын хотонд Гэсэрийн ховдонд тусав. «Эвvv, ховд минь юунд хангир хийв? Арлан гуа! ховдыг минь єг» гэв. Арлан гуа ховдыг єгєв. Гэсэр хаан ховдоо нээж vзэв. Yзээд Цасын сумыг аваад танив. «Эвvv, эвvv! Энэ Цасын минь сум байна» гээд бэлэг бичгийг vзэв. «Yнэхээр Рогмо гуа минь, эрдэнэт Цас Чихэр, гучин баатар минь, эд бvгд минь, бий билээ. Би яагаад мартав? Тэд бvгдэд минь дайсан ирээд байна. Над хэн хvн халдсан болбол тvvний элгэнд нь тус» гээд сумыг зvлгэж гэдрэг илгээв. Гэсэрийн илгээсэн сум нь Цагаан гэрт хааны Эрх хатны элгэнд тусав. Хатан нь vхэв. Гурван хааны цэрэг бvгдээр хэлэлцэв:«Дээр хєх огторгуй, дунд Асур нар, доор Лусын хаад, тэдний сум болов уу? Эс бол арван зvгийн эзэн Гэсэр хааны сум болов уу?» гэж айж дутаав. Рогмо гуагийн дотор баясах сэтгэл тєрєв. Арван зvгийн эзэн Гэсэр хаан минь амьд байна. Илгээсэн сум нь нэгэн єшєєт хvнд тусаж алав.

            Рогмо гуа, мєн тэр сумандаа бас бичиг бичив. Бичихдээ: «Чамайгаа Хатны гол дээр есєн сар болтол хvлээсvv би. Есєн сар болтол эс ирвэл би Цагаан гэрт хааны гэргий болно» гэв. «Авай богд минь!» гээд сумаа илгээв. Илгээсэн сум нь Гэсэрийн ховдонд тусав. «Ховд минь юу гэж хангис хийв? Ховдыг минь єг» гэв. Арлан гуа авч єгєв. Гэсэр vзээд Цасын сумыг танив. «Эвvv, тэр єдрийн ирсэн сум мєн байна. Эвvv єчнєєн болтол яагаад мартав би? Над хэн хvн халдсан болбол тvvний элгээр нь тус» гээд илгээв. Сумыг илгээсний хойно Арлан гуа: «Аюух мэт богд минь, єлсєв vv?» гээд мартуулах баг нэрт идээг єгєв. Илгээсэн сум Цагаан гэрт хааныг vхрийн чинээ гvр хар чулууны дээр сууж байхад сvнгэнэж ирэхийг сонсоод: «Аюух мэт Гэсэр богдыг тахья би» гээд аяган дахь цайгаа сумны ємнєєс сацав. Гэсэр бурхан мєн тулд сум vхрийн чинээ гvр хар чулуунд тусав. Онь нь арайхан цухуйж байв. Шарайголын гурван хаан бvгдээр ирэв. Ониноос нь барьж сугалж цєхєв. Єднєєс нь барьж сугалж цєхєв. «Энэ сум хэнийх болов? Арван зvгийн эзэн Гэсэр хааны сум болов уу?» гэж урьд ёсоор айж нуув. Рогмо гуа ирж: «Аюух мэт богдын минь сум болбол хувилгаан сум биз. Уужинд минь сугаран гарч ир. Биш болбол байг» гээд хадыг нудран гарахад Гэсэрийн илгээсэн Цасын сум Рогмогийн уужны хормойд сугарч ирэв. Рогмо гуа хэлэв: «Авай богддоо энэ сумыг аль бvр илгээх вэ би?» гэж сумаа илгээхээ байв. Тэр хувилгаан сум нь хий хар салхиар єєрєє огторгуйд дэгдэв.

[Тэндээс Шарайголын хаад эргэж ирээд Тєвд оронд гурван сар суув. Гэсэр богдын мянган таван зуун хун багтах ордон цагаан гэрийг Цотон ноёнд єгєв. Дос, Донсар, Лин гурван отог улсыг, дєрвєн хошуу мал, аливаа хамаг сан бvгдийг Цотон ноён авч, Гэсэр богдын суух Улаан зvлгэн дээр гурван єдєр гурван шєнє болтол их хурим хийж Тєвдийн Цотон хаан гэж цол дуудав. «Бидэнд жил бvр алба хvргэж єєрийн биеэр ирж яв» гэж Шарайголын хаад хэлэв. Тєдий Рогмо гуа хатныг Цагаан гэрт хаан єєрийн биед авав. Рогмо гуа, Хатны голд хvрээд худлаар аргалж «Маш их євдєв» гэж идээ идэхгvй, есєн сар болтол эс нvvлгэж суув. Гэсэр богд Ракшасын оронд гэрээ мартсаар сууж эс ирэв. Рогмо гуа есєн сар болтол Гэсэр богдыг хvлээж ядаад «Євчин минь эдгэв» гэж Шарайголын Цагаан гэрт хаантай хамтаар явав.

            Тєдий Цагаан гэрт хаан, Хар гэрт хаан хоёул ийн єгvvлэлдрvvн: «Гэсэр хэрэв амьд болбол ирэх магадгvй. Харуул тавья» гэлцээд гурван сарын газрыг vзэх нэг хvн, vзсэнээ харваж vл алдах нэг хvн, сvvдэрт харваж vл алдах нэг хvн, ийм гурван сайн хvнийг «Гэсэр ирвэл алалдаж vз. Yгvй бол бидэнд хэл оруулж vз» гээд Хатны голын эхэн дээр харуул тавиад нутагтаа харив.]

            Гэсэр хаан хотын асар дээр гарч нойрсов. Vдэд сэрж суутал Гэсэрийн ялгуусан гурван эгч нь хоёр эмгэн, нэг vнээ болж хувилаад хотын доогуур явав. Нэгэн эмгэн нь vнээгээ хєтєлж, нєгєє эмгэн нь хойноос нь тууж явна. Тэр эмгэн нь нєгєєгєє дуудаж асуув: «Ай эмгэн минь! Энэ vнээ чинь хєгшрєв vv? Эвэр нь яагаад хувирав?» гэж асуув. Эмгэн хэлэв: «Энэ vнээ минь хєгширч мунажээ. Гэсэр хааныг ирэхэд тугал байсан, Гэсэр хаан ирсээр есєн жил болов. Одоо vvний хєгшрєх зєв» гэв. Гэсэр хаан тэр vгийг сонсоод зарлиг болов: «Эвvv, яасан жиг билээ? Яагаад мартлаа би. Есєн жил болов гэгч юу вэ?» гээд арван зvгийн эзэн Гэсэр хаан гэртээ очив. Арлан гуа хэлэв: «Бас аюух мэт богд минь єлсєв vv?» гэж хэлээд урьд єгсєн баг идээгээ єгєєд мартуулав.

            Гэсэр хаан хойд єдєр нь бас хотын асар дээр гарч суутал Гэсэрийн Амин сахигч ах нь хэрээ болж хувилаад очив. Vдийн цагт баруунтаагаас нэг хэрээ нисэж айсуй. Арван зvгийн эзэн Гэсэр хаан тэр хэрээг vзээд угтаж зарлиг болов: «Ай хєєрхий, энэ хэрээ нутгийн баас, шээс, тэмээний даарь, бээр олж идье гэж яарч явна» гэв. Хэрээ хэлэв: «Арван зvгийн эзэн Гэсэр хааны энэ зарлиг зєв. Тєрсєн газар минь, хотын зvvнтээх суварга билээ. Баруунтаа идээшлэхээр очиж билээ. Би идэш олоод хоносон газраа хоноё гэж ирэх минь энэ. Энэ Замбутивийн эзэн Гэсэр хаантай адил амандаа шавар чихvvлсэнгvй би. Тєрсєн Тєвдийн газар чинь, хувилгаанаар авсан Рогмо гуа чинь энд бий юу? Рогмо гуа хатан чинь, Цас Чихэр тэргvvлэн гучин баатар чинь, эрдэнэт Нанчvн чинь, тэд бvгд чинь хаана байна? Эд бvгдийгээ алуулахыг алуулаад, авахуулахыг авахуулаад, ай намайг элэглэвч гайгvй ажээ» гээд нисэж явав. Гэсэр хаан зарлиг болов: «Эвvv, хэрээний vг нь vнэн байна. Би яагаад мартлаа би?» гээд гэртээ гvйж оров. Арлан гуа хэлэв, бас урьд ёсоор: «Аюух мэт богд минь єлсєв vv?» гээд. баг идээгээ єгєєд мартуулав.

            Тvvний маргааш нь Гэсэр хаан бас хотын асар дээр сууж байтал Гэсэрийн анд гурван тэнгэр, гурван vнэг болон хувилаад гvйж ирэв. Гэсэр хаан угтан байж зарлиг болруун: «Ай хєєрхий. Энэ vнэг нутгийн шир хярвас олж идье гэж эрж явна» гэв. Yнэг урьд хэрээний vг мэт тоолж хэлээд явж очив. Гэсэр хаан зарлиг болов: «Эвvv, юу гэж мартах болов би?» гэж гэртээ гvйж оров. Арлан гуа: «Аюух мэт богд минь єлсєв vv?» гэж мєн урьдах идээгээ єгєєд мартуулав.

            Тєдий Царгин, Сэнлон, Цас Чихэрийн хєвгvvн Лайзав, Vзэсгэлэнт мэргэн хиа энэ дєрвvvл єндєр уулын оргил дээр гарч, арван зvгийн эзэн Гэсэр хаанаа дурдаж уйлж суутал Гэсэр хааны гурван эгчийн нь сахиус гурван тогоруу шувуу болон ирж огторгуйгаар эргэж vзэв. Царгин, Сэнлон, Лайзав, Vзэсгэлэнт мэргэн хиа дєрвvvл уйлж дууссаны хойно Vзэсгэлэнт мэргэн хиа хэлэв: «Эвvv, эвvv! Энэ хувилгаан тогоруу шувуу байна. Маныг уйлахад уйлан эргэлдэв. Эдний дуу нь энэлгээтэй шаналгаатай нь юу вэ?» гэв. Цас Чихэрийн хvv Лайзав тогоруу шувууг магтан уйлав: «Эвvv, арван зvгийн эзэн арван хорын vндсийг тасалсан авай Богд минь! Дээд биед чинь арван зvгийн бурхан тєгссєн билээ. Дунд биед чинь дєрвєн их тэнгэр нар тєгссєн билээ. Доод биед чинь дєрвєн их Лусын хаад тєгссєн билээ. Нэг хувилахдаа мянга таван зуун хувилгаанаар хувилдаг гэлээ. Аль хувилгааны тогоруу болов? Эвvv яалаа? Нааш єршєєн ирээсэй чи» гэж мєргєв. Жамцо Дари Оддам нэрт эгчийн нь хувилгаан тогоруу бууж ирж дэргэд нь суув. Vзэсгэлэнт мэргэн хиа тэр тогоруунаас vг асуув. Тогоруу дуу эс гарав. Дєрвvvл хэлэлцэж «Энэ тогоруунаас юу асуух вэ! Аль аль бvгдээ булт тоолж хэлээд бичиг бичье» гэв. Аливаа автсан алдсан бvгдээ булт тоолж бичив. «Эвvv, Гэсэр хаан минь vхэв уу, яав? Хэрвээ vхээгуй бол энэ бичгийг минь тvvнд єгєєрэй. Тэр минь мэднэ» гэв. Тогорууны хvзvvнд уяж єгєв. Тєдий» тэр тогоруу явав. Тэр тогорууг явуулаад дєрвvvл хэлэлцэж: «Эвvv, энэ тогоруу богдын минь хувилгаан тогоруу байсан аж» гэж дєрвvvл хэлэлцэж байв.

            Тогоруу тєдий явж Гэсэр хааны суух хотод хvрэхэд Арлан гуа Гэсэр хаан хоёул хотын асар дээр сууж байв. Арлан гуа Гэсэр хааныг гарвал гарч, орвол орж Гэсэрийн нутгаа санахыг мэдэж гэтэж явах ажээ. Тогоруу огторгуйгаар эргэцэж явах зуур санав: «Энэ бичгийг минь Арлан гуа vзэх байна. Гэсэр хааныг минь Арлан гуа арга хийж vл явуулах байна» гэж мэдээд хувилгаанаар мєндєрт бороо оруулав. Арлан гуа бороо ороход гэртээ гvйж оров. Гэсэр хаан євєр дээрээ унасан рашааны нэгэн мєндрийг авч залгиад баг идээгээ бєєлжив. Тогоруу шувуу Гэсэр хааны дэргэд суув. Гэсэр хаан: «Эвvv, энэ тогоруу, миний Тєвдийн газрын тогоруу мэт юу билээ? Яасан жигтэй тогоруу болов чи?» гэж тогорууг дуудав. Тогоруу ирээд хvзvvн дэх бичгээ орхиж єгєєд явж одов. Гэсэр хаан бичгийг vзээд: «Эрдэнэт Цас Чихэр, гучин баатар, Рогмо гуа гэж бий билээ л. Би яаж мартлаа?» гэж дуу гаран хайлав.

            Гэсэр хааны билгийн хээр морь нь Гэсэр хаанд аливаа юм тоолж хэлэхийг нь Арлан гуа мэдэж арвай буудайгаар аргадан тэжээж их мухар битvv байшинд оруулж тємєр чєдрєєр чєдєрлєж, тємєр ногтоор ногтолж, аварга модноос уяж зарим єдєр євс ус єгч, зарим єдєр хоосон хорьж байв. Гэсэр хааныхаа уйлах дууг сонсоод билгийн хээр морь уураа багтаан ядаж тємєр чєдрєє тас тийрч, тємєр ногтоо тас татаж, битvv байшингийн хаалтыг хага тvлхэж гарч Гэсэрт гvйж очиж уйлан vг хэлэв: «Рогмо гуа хатан чинь, эрдэнэт Цас Чихэр ах чинь, гучин баатар чинь, эрдэнэсээр бvтээсэн сvм хот чинь, эд бvгд чинь муу боллоо. Арван хоёр толгойт мангасын хот, Арлан гуа хатан чинь сайн боллоо. Одоо хаана очъё гэж уйлна чи?» гэж хэлэв. Гэсэр хаан зарлиг болов: «Авай билгийн хээр морины минь vг зєв. Билгийн хээр морь минь нааш ир» гэв. Билгийн хээр морь нь далд орон явав.

            Гэсэр хаан гэртээ гvйж орон Арлан гуад хэлэв: «Жигтэй бачит эм! Шvvдрийн гилбэлгээн єнгєт дуулга, эрдэнэсээр давхарлан хийсэн хєє хар хуягийг минь єг. Хамаг эрдэнэт зэр зэв минь хаана байна?» гэв. Арлан гуа нь: «Эвvv! чи намайг мангастай адил жигтэй эм, бачтай эм гэх чинь юу вэ? Тєвдийн газраас хамуут хээр даагатай ирсэн хатсан муу хун чамайг ирэв гэж учирсан мангас эрээ аллаа. Чамайг сайн эр байна гэж авлаа би» гэж уйлж байв. Гэсэр хаан билгийн хазаараа аваад «Билгийн хээр морь минь нааш ир» гэж дуудаж явав. Билгийн хээр морь нь эс ирэв. Гэсэр хаан ялгуусан гурван эгчээ залбиран хайлав: «Билгийн хээр морийг минь олж єг эгч минь» гэв. Жамцо Дари Оддам эгч нь дээр огторгуйгаас зарлиг болов: «Авай нусгай минь! Билгийн хээр морь чинь чамд уурлаж ирэхгvй байна. Шулмасын энэ Дармадай нэрт бор морийг унаж оч. Мєр дээр чинь олон хулан чихтий байж баригдах бий» гэв. Гэсэр хаан Дармадай нэрт бор морийг хєтєлж ирэв. Сан тавьж огторгуйн олон сахиусаа залбирав: «Хамаг сахиус минь дэд дэдээр айлдан соёрх. Би тандаа сан тавьж залбирав. Би хар сэтгэлт мангасыг алъя гэж ирж билээ. Хар сэтгэлт мангасыг алсан би. Хайрт Цас Чихэр, гучин баатарт минь дайсан ирж гэнэ. Над халдсан дайсныг нэхье би. Та минь надад модтын нэг мод, аргалтын нэг морины хэлтэрхий хомоол нэжгээд нэжгээд єг! олон сахиус минь! Єшєєт дайсны хотыг тvймэрдээд явъя би» гэв. Олон сахиус нь єршєєн соёрхож Гэсэрийн зарлигаар тэд бvгдийг єг гэсэн тvлээг булт цєм дэд дэдээр буулгаж єгєв. Гэсэр хаан тєдий шулмасын хотыг их тvлээ тавин тvймэрдэв. Тvймэр хvрч ирэхэд Арлан гуа Гэсэр хааны нуусан зэр зэвийг булт гаргаж єгєв. Гэсэр хаан зэр зэвээ аваад зарлиг болов: Ай! єчнєєн есєн жил болтол суусан минь vнэн байна» гээд «Хуяг, зэр зэв минь зэвэрч» гэж морины хєх хомоолоор зvлгэж єнгє гаргав. Мангасын Дармадай бор морио унав. Шулмасын аливаа амьтны сvнсийг нь хувилгаанаар хоёр имди (тулам) болгож шулмасын хєх булаг (цагаан хєлтэй) бор моринд ачив.

            Арлан гуа хатнаа аван арван зvгийн эзэн, арван хорын vндсийг тасалсан ачит богд мэргэн хаан ахуй бvх нутгийн зvг залран явав. Явж байтал мєр дээр нь олон хулан чихтий дайралдав. Гэсэр vзээд хэлэв: «Мангасын есєн хотонд есєн жил болтол сууж дал мєр минь хєшсєн болов уу?» гэж «Энэ чихтийг намная» гэж Дармадай бор мориор зэрэгцэн довтлов. Чихтийтэй зэрэгцэн явтал чихтийн хойноос нэгэн их бараа дагаж хvрэв. Гэсэр хаан тэр барааг vзээд «Энэ яасан жигтэй бараа болов?» гэж санан очиж vзтэл билгийн хээр морь нь байсан ажээ. Гэсэр хаан билгийн хээр моринд зарлиг болов: «Ай, билгийн хээр морь минь! Бид хоёул олон хулан чихтийг намная. Чи унуулахгуй болбол дєрвєн тавгийг чинь тас харваад явах би» гэж зарлиг болов. Билгийн хээр морь гvйж ирж Дармадай бор морины дэл дээгvvр толгойгоо тавин vг хэлэн уйлав:» [Гэсэр богд минь, тvр тvдэж айлдан соёрх! Чамайг Ракшасын оронд есєн жил болтол суух цагт хорт Шарайголын гурван хаан ирэв. Арван таван наст Эрдэнэ эрх Нанчvнг vхсэнд чоно хэрээг хєєж ясыг сахиж байгаад Рогмо, Цас хоёрыг ирэхийг vзээд огторгуйд гарч очлоо би.] Рогмо гуа миний эмээлийг єнгєтэй болтугай гэж ханхой нэрт магнаг торгоор олбог (олонцог) хийнэ билээ. Дулаан болтугай гэж булгаар доторлож тохом хийнэ билээ. Зєєлєн болтугай гэж мяндсаар гєрж олом хийнэ билээ. Гэрэлтэй болтугай гэж алтаар горхи хийнэ билээ. Євлийн єдєр хvйтэн гэж булгаар нэмнэж, арвай буудайгаар гурван vе бордоно билээ. Зуны єдєр сvvдэрт уяж, vдийн халуунд рашааны усаар усалж, vлэмж хvний идэх чихэр, чавгаар бордоно билээ. Адуусан тєрєлтэй гэж vдэш нь сайн євсєнд гаргаж идvvлнэ билээ. Би Рогмо гуа, Цас Чихэр тэргvvлэн гучин баатар эд бvгдээс чинь хагацав. Арлан гуа чинь намайг мухар хvрээнд оруулж хорьж зовоосонд уйлах минь энэ» гэв. Гэсэр хаан зарлиг болов: «Билгийн хээр морь минь чиний зєв» гэж арвай буудайгаар гурван vе бордож унав.

            Унаад явтал мєр дээр нь нэгэн орд цагаан гэр байв. Тvvний гадна нэгэн vзэсгэлэнт эм байв. Тэр эм угтан ирж хэлэв: «Арван зvгийн эзэн аюух мэт Богд мэргэн хаан бууж шєл цай зооглож морд» гэв. Гэсэр хаан Арлан гуад зарлиг болов: «Арлан гуа чи vvгээр шууд яв. Би бууж энэ эмийн цай шєлийг зооглож мордъё» гэж тэр эмийн гэрт буув. Тэр эм Гэсэрийг харж суутал эвэрт цох хар хорхойд анжис хєллєж газар хагалж тариа тариад, арвай буудайг ургуулж, хадаж аваад, тогоонд хуурч нэгэн тамгатай боов хийв. Нэгэн тамгагvй боов хийгээд хоёр аяганд хийж тамгатай боовыг Гэсэр хааны ємнє тавив. Тамгагvй боовыг єєрийн ємнє тавиад гарч явав. Гэсэр хааны ялгуусан гурван эгч нь нэгэн хєхєє шувуунд хувилж ирээд тоонон дээр нь суугаад зарлиг болруун: «Ай нусгай минь! чи мэдэв vv? Энэ муу эм чамд юу гэж идээ єгєх вэ? Хор хольж єгнє» гэв. Тэр эвэрт хорхой эр нь бишvv. Тэр муу арван хоёр толгойт мангасын авга эгч нь мєн» гэв. Гэсэр хаан тамгатай боовыг эмийн ємнєх аяганд хийж тавиад тамгагvй боовыг єєрийн аяганд хийгээд тавив. Эм орж ирээд Гэсэр хааныг vл идэхийг vзээд эм гурван алд хар таяг модоо барьж ирээд: «Сог сог» гэж Гэсэр хааныг «Юу гэж сууна вэ? Ємнєх идээгээ зоогло» гэв. Гэсэр хаан тамгагvй боовыг аваад зооглов. Гэсэр хаан хэлэв:«Ай , эм! Идээгээ ид» гэв. Тэр эм боовын тамгыг vзсэнгvй идэв. Тэр эм «Сог сог» гээд Гэсэрийн толгойг гурван алд хар таяг модоор гурван vе дэлдэв. Гэсэр хаан бас эмийн таягийг булааж аваад «Гvр сог сог» гээд эмийн толгойг гурван vе дэлдэв. Эм илжиг болов. Гэсэр хаан илжиг, эвэрт хорхой хоёрыг хєтлєн аваачиж Арлан гуа хатны ємнє их тvлээг хураагаад тvймэрдэв. Тvймэрдэхэд нэгэн vе хvн болоод бархирав. Нэгэн vе илжиг болон янцгаав. Тэднийг эрхгvй хуйхалж шатааж алж орхив. Гэсэр хааны сахиус нь тусалж мангасын vр vндсийг таслав.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл