13.
Шуумар, Нанчvн,
Цас Чихэр нар алагдав
Аливаа бvгдийг
цєм
дууссаны хойно Эрдэнэт Нанчvн
нарын нутаг нь хол байжээ. Шуумар сонсоод vхэх амь, vгvйрэх
малаа хайхрахгvй
давхиж ирээд эхлэн довтлохдоо таван тvмэн
цэргийг алаад гарав. Рогмо гуа дайсны гарт орж явахдаа «Цас, Нанчvн
хоёр минь хvрч
эс ирэв vv» гэж дурдаж уйлж ийн тийн харж явав. Холоос Рогмо гуа
Шуумарыг дуудруун: «Ай, Шуумар минь, энэ цэргийн дотор Хилингийн
гурван тэнгэр, Гэрч цагаан тэнгэр дєрвvvл
байна. Хvч
нь vлэмж
их бололтой. Цас, Нанчvн,
Шуумар та гурвуулыг хvлээсээр
байна. Шуумар минь нєгєє
хоёр нєхрєє
хvлээгээсэй»
гэсэнд Шуумар
єгvvлрvvн:
«Эвvv,
Рогмо минь! Надад юу хэлнэ чи? Тэр муу гурван тэнгэрийн
хvч
нь их гэж айхгvй.
Цэргийг зузаан гэж дутаахгvй,
Цас, Нанчvн
хоёрын минь нутаг хол бишvv.
Тэр хоёр минь иртэл нь энэ цэрэг холдох болно. Цас, Нанчvн
хоёр намайг зэмлэх болно. Тэр муу Хилингийн дєрвєн
тэнгэрээс айхгvй
би. Аргадаж суухгvй»
гээд Шуумар хилэгнэж давхин довтлохдоо басхvv
хоёр тvмэн
цэргийг алаад гурван хааны зvг
шургалж ороод Рогмог булааж аваад гарвал Хилингийн гурван тэнгэр,
Гэрч цагаан тэнгэр дєрвvvл
угтаж ирээд Рогмо гуаг булааж авав. Шуумар тэр тэнгэртэй хатгалдаж
явтал Солонгосын хааны хvv
Манцог Зул мод ташаалж ирээд Шуумарын Хайсан хар морийг харваж
орхив. Шуумар явгаар дєрвєн
тэнгэртэй гурван
єдєр,
гурван шєнє
хатгалдаж хангай хар сумаа онилж харвавал гурван тэнгэр амьтны хэл
мэдэх сумыг хувилгаанаар мэдээд биеэ ийн тийн зайлбал эрхгvй
тэр сум нь Хилингийн хар тэнгэрийн сугаар нь шувт нэвтрэв. Хєндлєнгєєс
нь Єргєн
тэнгэр бас Шуумарын хоёр сугаар шувт харвав.
Шуумар Хилингийн хар тэнгэр хоёр хамт унавал Гэрч цагаан тэнгэр
Хар тэнгэрийн шарханд нь эм хийгээд эдгээв. Харин Шуумар vхэв.
Даруй дээр
Нанчvн
хурч ирээд эхэлж довтлохдоо зургаан тvмэн
цэргийг алаад гурван хааныг шархлуулж орхиод Рогмог булааж аваад
гарвал Хилингийн гурван тэнгэр угтан ирээд хатгалдав. Тэр vед Гэрч
цагаан тэнгэр огторгуйгаас нууж ирээд Рогмог хулгайлан авч одов.
Нанчvн
Хилингийн гурван тэнгэрийг харваж цавчиж, жадалсаар их цэрэгт нь бvр
хоргодуулаад басхvv
Рогмог дахин булааж аваад гарвал мєнхvv
гурван тэнгэр угтан ирж vймтэл золголцов. Гэрч цагаан тэнгэр
Рогмог мєнхvv
урьд ёсоор хулгайлж аван одов. Эдvгээ
Нанчvн
Хилингийн гурван тэнгэртэй хатгалдаж явтал нь Бvргэд
хар тушмэл тарваганы хонгилд мярааж байгаад гvйлэн
бор морийг нь харваж орхив. Нанчvн
явгаар долоон єдєр,
долоон шєнє
хатгалдаж явтал нь Нанчvн
судал сvнсээ
цєм
автсаныг тодорхой мэдэв. Дотроо санан сэтгэв: «Эдvгээ
энэ дєрвєн
тэнгэрээс чадвал хоёр, ядвал нэгийг албал нэрд минь хэрэгтэй
билээ» гэж санан дєрвєн
тэнгэрийг давхар харвавал гурван тэнгэр зvг
бvр
зайлсан учир тэр сум нь эрхгvй
Шар тэнгэрийг хоёр сугаар нь шувт харвав. Тэр тэнгэр тvдэлгvй
хамт унав. Огторгуйгаас цагаан Гэрч тэнгэр хилэгнэн ирж Нанчvнгийн
хоёр сугаар шувт харвав. Нанчvн
унав. Гэрч цагаан тэнгэр, унасан тэнгэрийн шарханд нь яаран эм
хийгээд эдгээв. Нанчvнгийн
толгойг огтолж авъя гэтэл нь гэнэт нэгэн их хуй мэт бараа vзэгдэв.
«Сайхь нvгэлт
Цас айсуй» гээд яарч явав. Нанчvнгийн
тэргvvнийг
авах зав болсонгvй.
Эрдэнэт
Цасын нутаг нь Чацарганы гол єєд Гурван Тулгатад байсан ажээ.
Даруй дээр Цас сонсоод жигvvрт
бор морио унав. Зvйллэн
хийсэн олон эрдэнэт чимгvvдээ
зvvв.
Зориглон нэхэж гагцаар явтал наян наст Царгин євгєн
сонсоод заан шарга морио унаад Цас Чихэрийг гvйцэж
ирээд Цас, Царгин хоёул Шарайголын гурван хааны мєрийг
мєшгєж
явав. Цас Чихэр хэлэв: «Эвvv,
Царгин авгай минь! Гэсэр
хааны минь Улаан Зvлэг
их хотоос нааш Хатны голд хvртэл
олон хонин дотор оготор азарган чоно орсон мэт алж хядаж байна. Чи
бид хоёрын морь гэж тэсэж явна» гэв. Биш хvний
морь энэ vхсэн хvний
дундуур явж чадахгvй
шvv.
Хайран гучин баатар минь» гэв. Уураа даран ядаж: «Авгай минь чи
vvгээр явзана. Би очиж Шарайголын гурван хааны цэргийг манай
баатрууд хэдийчинээ олныг алж, хэдийчинээг vлдээж вэ? Тоогий
нь мэдье» гэж хэлээд Цас Чихэр явав, Ийн тийн харж энэ ч уулын
оргил дээр, тэр ч уулын оргил дээр гарч, Гэсэр хаанаа дурдаж уйлж
явна. Ариун Тvшид
тэнгэрийн хєвгvvн
алтан дэлхий дээр алдаршин дуурссан арван зvгийн
эзэн Гэсэр хаан минь, эвvv
яалаа! Хурмаст тэнгэрийн хєвгvvн
хувилгаан Гэсэр минь
эвvv
яалаа! Єндєр
уулын оргилд явагч шар эрээн барс минь, Єргєн
далайн ёроолд явагч аварга загас минь. Ариун Тvшид
тэнгэр нараас амлан дагуулж ирсэн гучин баатар чинь, алтан дэлхий
дээр чуулган хийж байж авсан Рогмо гуа хатан чинь, арван таван
насандаа дуурсан явсан авай Нанчvн
чинь, амраглан явсан эрдэнэт Цас Чихэр чинь би энэлэн шаналан
уйлав. Авай Гэсэр минь яалаа! Арван хоёр толгойтой мангас алав уу
чамайг минь? Арлан гуа хатан чинь чамайг арга хийж авч суулгав уу
яалаа! Огторгуйн олон сахиус бvгд
нь эвvv
яалаа! Гэсэр минь!» гэж аливаа бvгдээ
тоолж магтан уйлж явтал Рогмо гуа хувилгаанаар мэдэж хол газраас
дуудаж зарлиг болов: «Хvний
харцага болсон Цас Чихэр минь! Мод хугарвал vндэс нь vлддэг бишvv.
Хvн
vхвэл vр нь vлддэг бишvv.
Мод vндэсгуй хугардаг билvv?
Хvн
vргvй
vхдэг билvv?
Vхсэн гучин баатрыг юугаар эдгээх вэ? Дайсны аюул хvнд
бэрх байна. Гэсэртээ очиж хэлээд хоёулаа ирж єшєєгєє
аваасай» гэв. Цас Чихэр Рогмо гуад хэлэв: «Эвvv,
vг хэлэлцэх зуур чи Шарайголын гурван хаанд урвав уу? Рогмо гуа чи
эрдэнэт энэ нvvртээ
эсгий хадаж Гэсэртэй золгох уу? Гэсэр минь ирээд Эвvv!
Цас минь яалаа?» гэж асуувал би юу хэлэх вэ? Vхэх бие биз. Ямар
сайхан амиа хайрлах вэ би?» гэв. «Цотон бий юу?» гэж асуув. Рогмо
гуа хэлэв: «Эвvv,
Цас Чихэр минь! Тэр муу Цотон та нараас айж Шарайголын гурван
хааны газарчийг дагуулан тvрvvлээд
явсан» гэв. Цас Чихэр Рогмо гуатай яриад дараа нь Царгин авгайдаа
ирж сонссон vгээ тоолж хэлэв: «Ай, авгай минь! Шарайголын гурван
хааны цэргээс vлдсэн нь дєрвєн
буман цэрэг байна гэнэ. Ай, авгай минь эр хvн
залуудаа биз. Ишигний мах халуундаа биз. Довтолъё» гэв. «Авай Цас
минь! Ємнєх
минь ойр боллоо. Хойдох минь хол боллоо. Єндєр
уулын оргил дээр гарч харж явъя, Авай минь! Намайг
хаана унавал тэнд ясыг минь оршуул» гэв. Царгин євгєн
бас хэлэв: «Эвvv,
Цас Чихэр минь! Зуланд унаж vхэх эрвээхэй билvv?
Зуны зутраг хяруунд дайрагдаж гандах тариа билvv?
Арван зvгийн
эзэн ачит Гэсэрт минь золгож Шарайголын гурван хааныг алж єшєєгєє
авч хариасай, авай Цас минь!» гэж уйлж байж хэлэв.
Цас Чихэр
хатуужин байж хэлэв: «Авгай минь! Айв уу чи? Олон
vгээр
яана? Явъя» гэж жигvvрт
бор морио тас гуядаж, хvрми
ирт нэрт цул болд илдээ суга татаад гvр
хар чулуунд хоёр гурвантаа хавируулж нударч авав. Хилингийн гурван
хааны мєрийг
мєрдєж
Хатны голыг єєдєлж
Шарайголын гурван хааны цэрэгт зvvн
хойноос нь очиж оров. Тvрэн
цавчихдаа сайн хадсан тарианы тvрvv
мэт болгож, ухран цавчихдаа муу хадсан тарианы тvрvv
мэт болгож явна. Хатны голыг vхсэн хvнээр
дvvргэж
явав. Хvний
цусанд гол улаанаар урсав. Гурван vе дайрч долоон тvмэн
цэргийг алж баруун тийш гарав.
Царгин,
Цас Чихэр хоёул эргэж
ирэхдээ нэг тvмэн
цэргийг алж ирэв. «Ай, Царгин авгай минь! Намайг юунд ир гэв?
«Авай минь, энд тав зургаан єштєн
сайн эр явна. Нэгийг нь ч гэсэн ал» гэв. Цагаан гэрт хааны отгон дvv
Шамба Мэруз билгийн цагаан морио унаж, євч хуяг дуулгаа ємсєж
Цасыг угтав. Цас хоёул зєрчилдєв.
Цасын жигvvрт
бор морь, Шамба Мэрузын билгийн цагаан морь тэр хоёр морь бєл
тєрєл
байжээ. Хоёр морь танилцаж хойш хойшоо ухралдаж байна. Цас
илднийхээ vзvvрээр
дохиход хvрэхгvй
байв. Цас тэгэхлээр зvvн
гартаа илдээ аваад, нумны хєвчийг
нь тас цавчаад гарав. Мєртєє
тохиолдсон нэг тvмэн
цэргийг алж гарав. Цааш нь есєн
тvмэн
цэргийг алав. Царгин нэг тvмэн
цэргийг алав. Шарайголын гурван хаанаас Цас ганцаар нэг буман
цэрэг алав. Олон цэргийг цавчсаны тулд ундаасаж Хатны голоос усыг
уув. Цуст усанд согтож унав. Шамба Мэруз мод ташаалан [нууж] ирээд
Цасын толгойг тас цавчиж алав. Гурван хаандаа толгойгий нь аваачиж
єгєв.
Рогмо гуа Цас Чихэрийн толгойг vзээд євчvvгээ
дэлдэж, элгээ тэвэрч уйлаад Шарайголын гурван хаанаас Цасын
толгойг гуйж аваад тэвэрч уйлав: «Арван зvгийн
эзэн арван хорын vндсийг тасалсан Авай Богд минь яалаа! Дээр
Хурмаст тэнгэрийн хєвгvvн
билээ л. Дагуулж ирсэн Цас Чихэр чинь vхэв бишvv,
авай минь! Эвvv,
Цас минь. Дээд биенд
чинь дєрвєн
их тэнгэр
нар
тєгсєж
билээ л. Дунд биенд чинь сав ертєнц
тєгсєж
билээ л. Доод биенд чинь цагаан Лусын хаан тєгсєж
билээ л, авай минь! Эрдэнэт Цас Чихэр минь» гэж уйлж явав. Рогмог
уйлж явтал Цасын толгойг Шарайголын гурван хаан булааж авав. Рогмо
Цасыг хувилгаанаар эдгээе гэж vхсэн олон цэргийн хvнээс
шархгvй
хvнийг
эрэв. Нэг ч шархгvй
хvн
эс олов. Булт шархтай байв. Цасын цавчсан цэрэг байна. Нэг харцагыг
олж Цасын сvнсийг
тэр харцганд юvлэв.
Шарайголын гурван хааны цэргийн хvн
бvрээс
нэжгээд сумыг авч Цасын махбод биеийг дэгдээв. (шатаав).