Гэсэрийн тууж

 

ШАРАЙГОЛЫН ГУРВАН ХААНЫ ТЄРИЙГ АВСАН

ТАBДУГААР БYЛЭГ


 

12. Гучин баатар байлдсаар амь vрэгдэв

 

            Гэсэр хааны Барс баатар нь Цас Чихэрийг vдэж архидсаар байсан ажээ. Согтуугаар ганцаар гэртээ хvрч ирж Рогмо гуаг алдсаныг сонсоод зэр зэвээ авч хуягаа ємсєж Шарайголын гурван хааны цэргийн хойноос явж гvйцээд ганцаараа дунд нь оров. Таван тvмэн цэргийг цавчиж алаад цангаж унав. Шарайголын цэрэг Барс баатрыг алаад явав. Гэсэр хааны Vзэсгэлэнт Мэргэн хиа Гэсэр хаандаа нэгэн хvчээ єгєхийн тулд бас хойноос нь орж таван мянган цэргийг алаад гарав. Амбарын хєвгvvн Банжур сонсоод ганцаар гvйцэж ирж оров. Барс баатартай адил олон цэргийг алж явтал Бvргэд хар тvшмэл бэх хар морийг нь сумаар харвав. Банжур явгаар алалдаж нэг мянган цэргийг алаад цангаж унав. Сvмбийн хєвгvvн Улаан нvдэн сонсоод царын чинээ амаа ангайж, аягын чинээ нvдээ улаанаар эргvvлж ирээд цэргийн дунд нь оров. Мєн Банжурын адилаар алж явтал тvvний унасан бєрт улаан морийг хятадын Дайван хааны хєвгvvн Мял Гvнцог сумаар харвав. Улаан нvдэн явгаар хатгалдаж нэгэн мянган таван зуун цэргийн хvнийг алаад цангаж унав. Амбадайн хєвгvvн Тємєр Хади гvйцэж ирээд орж таван тvмэн цэргийг алаад цангаж vхэв. Их Даюу, бага Даюу, их Хvрхрэгч, бага Хvрхрэгч, Онжин Даюу, Ронца эд зургуул гvйцэн ирж зургуул мянган цэргийг алж явтал Тvргэн Бирваагийн хєвгvvн Бєх Цагаан Манлай зургуулыг гэзэг даран ирж алав. Бадмарын хєвгvvн Бам Сорза даруй дээр гvйцэж ирж таван тvмэн цэргийг цавчиж явтал Мон газрын хааны хєвгvvн Монса Тvсгэр сайн хєх морийг сумаар харвав. Бам Сорза явгаар хо¸р мÿнган цэргийг алаад цангаж унав. Буйдан сонсоод уурандаа уйлж гvйсээр дєрвєн тvмэн цэргийг алаад цангаж унав. Тvvнээс бусад баатрууд нь сонсоод согтуугаар дэд дэдээр ирж ороод гурван зуу, хоёр зууг алаад урьд хожид унацгаав. Гэсэр хааны Бутач нэрт хувилгаан баатар гал тэнгэрийн хєвгvvн байсан ажээ. Явган байлдах болбол улаан булууг тvvдэг гал болгон єнхрvvлж тvймэрдэж алах ажээ. Морьтой дайсанд болбол эрдэнэт шанагаа барьж ирээд морин дээрээс шороо утгаж аваад цацахад бvх юм шатаж vнсэн товрог болох ажээ. Олон цэргийг тэр галаар ухруулж явав. Шарайголын хааны арваад сайн эр Бутач баатрын ємнєєс нь гэтэж ирж харвая гэвч галын илч утаа хоёрт ойр очиж чадахгvй байв. Шарайголын гурван хааны цэргийг олныг алж, цєєхнийг vлдээж явтал Бутач баатар єєрийн галын илч утаа хоёрт цангаж унаад алагдав.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл