Гэсэрийн тууж

 

ШАРАЙГОЛЫН ГУРВАН ХААНЫ ТЄРИЙГ АВСАН

ТАBДУГААР БYЛЭГ


 

9.   Цас Чихэр Зургаан эрхийтийг алав

 

            Суутал гэнэт эзэнгvй зургаан сум ирж тусав. Нэг нь Нанчvнд, нэг нь Буйданд, нэг нь Гунгаа эмчид ирж тусав. Нєгєє гурван сум нь тэр гурвын гурван моринд тусав. Рогмо гуа «Эвvv, Цас минь! Энэ юу билээ?» гэж босон уйлав. Цас Чихэр зарлиг болруун: «Ай, Рогмо гуа минь. Дайсан хvний шинж энэ бишvv» гэв. «Бvv уйл!» гээд гурвуулын гурван сумыг сугалж аваад Гунгаа эмчийн эмийг хийгээд мордов. Цас Чихэр уулын оргил дээр гарч vзтэл Шарайголын гурван хааны Мэргэний хvv Зургаан эрхийт далд байж харвахдаа нэгэн сайн нуманд зургаан сайн сум онилж шившиж харвасан ажээ. «Нэг зарим сум минь хvнийг алдвал моринд тус. Морийг алдвал хvнд тус» гэж шившиж харвасан ажээ. Цас Чихэр єгvvлрvvн: «Чи муу Мэргэний хvv Зургаан эрхийт бишvv. Чи мууг би мэдэв. Амбарын хєвгvvн Банжурт минь хvлэг бор морио юу гэж єглєє чи муу?» гэв. Тэр Зургаан эрхийт хэлэв: «Тэр vг чинь зєв. Танай нэгэн хєвгvvн ирж аливаа бvгдийг минь агир болгож явахад харвасан минь тэр билээ» гэв. Цас Чихэр хэлэв: «За тийм болбол над зэмгvй шvv» гээд Цас Чихэр сумаа харвав. Зургаан эрхийтийн сvнс нь зургаан эрхийд нь байсан ажээ. Тэр суманд ажирсангvй, босон харайж нум сумаа дэлэв. Гэтэл Цас Чихэр хувилгаанаар мэдээд цул болд илдээ суга татаж довтлон очиж тавьтал нь дэлсэн зургаан эрхийг нь нум сумны хєвчтэй нь тас цавчиж орхив. Зургаан эрхийт амьгvй унав. Хуяг, морь, зургаан эрхийг нь аваад явж ирэв.

            Иртэл нь Рогмо гуа уйлж сууна ажээ. Цас Чихэр хэлэв: «Ай Рогмо гуа минь. Чи уйлаад байвал энэ гурвыг энэ эмээр хэн эмнэх вэ? Тэр муу Зургаан эрхийтийг алаад ирэв би» гэв. Гэсэр хааны минь тэнгэрээс заяагаар авч ирсэн, vхсэн хvнийг эдгээгч Гунгаа эмчийн эмийг ихэд найруулав. Сан тавьж Гэсэр хааныхаа сахиусыг залбирав. Цас Чихэр «Арван зvгийн арван хорын vндсийг тасалсан авай богдын минь дээр Хурмаст тэнгэр эцэг нь, ялгуусан гурван эгч нь, аль бvгд сахиус нь дэд дэдээр єршєєн соёрх. Энэ гурвуулны минь эйлсэн (явчсан) сvнсийг эргvvлж авчиръя. Хол очсон сvнсийг нь хурааж авчиръя. Энэ хийсэн эм минь єднєєс хєнгєн, сумнаас хурдан болго» гээд мєргєж гурвуулыг сан дээгvvр утаад Гунгаа эмчийн эмийг хийв. Гурвуул даруй дээр эдгэв. Гунгаа эмч босоод «бие минь тэнхрээгvй байна» гэж эмээсээ дахиж уув. Нєгєє хоёртоо бас уулгав. Уусны хойно гурвуулын бие нь язгуурт адил болов. Гунгаа эмч гурван морины сумыг сугалаад Зургаан эрхийтийн эрхийний  нь махыг эмэндээ нийлvvлж гурван морины шарханд тvрхвэл гурван морь эдгэв. Олон агтнаас есєн тарган морийг сонгож алаад Гэсэр хааныхаа сахиусыг залбиран тахиж  мєргєєд [гурван єдєр хурим хийгээд] гэрийн зvг явав.

            Рогмо гуа, Буйдан хоёул адуугаа тууж хойноос нь явна. Цас, Нанчvн, Гунгаа эмч гурвуул Тvргэн Бирваагийн толгойгоор замдаа наадаж явсаар гэртээ хvрэв. Олон адууг мєн урьд ёсоор сайхан хувааж авав. Хамгийн эзэн хаан байтал Цотонд эс єгєв.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл