Гэсэрийн тууж

 

ШАРАЙГОЛЫН ГУРВАН ХААНЫ ТЄРИЙГ АВСАН

ТАBДУГААР БYЛЭГ


 

8. Нанчvн,  Арамжид, Тvргэн Бирваа нартай байлдав

 

            «Одоо хайгуулын жишээ хэнд вэ? гэж шавга орхив. Наян настай Царгин євгєнд тусав шавга. [Царгин євгєн цагаан шаргал морио унаад Жанчирхай алтан хуягаа ємсєєд залах зэлмэн дуулгаа ємсєж, зараа мэт сумаа дvрж, залаа хєвчит нумаа дvрж заан болд илдээ зvvж «За хvvхэд минь! Аль замаар явах вэ? Аль хааны хvрээнд довтлох вэ?» гэсэнд Эрдэнэт эрх Нанчvн єгvvлрvvн: «Євгєн эцгээ vхэв vv, амьд  уу? гэж айж сууснаас залуу хvн би хатирч очоод адууг гилж ирье.]

            Євгєн эцгийгээ мордуулахаар хvvхэд хvн би мордъё» гэж гvйлэн бор морио унав. Хєвчин зэр зэвээ ємсєв. Зуун нєхєєст хєє хар хуягаа ємсєж мордох гэв. Нанчvнгийн эм Мєн газрын хааны охин Мєнгєлжин гуаг шинэ буулгаж ирсэн ажээ. Мєнгєлжин гуа хэлэв: «Авай минь! эм хvн шинэ ирээд саваагvй гэж бvv сана. Энэ шєнє би шившигт муу зvvдийг зvvдлэв би. [Эзэндээ ээлтэй, єєр хvний vзэхэд сайхан, эр халзан унагыг чоно идэв гэж зvvдлэв.] Энэ явдалд бvv яв. Авай минь» гэв. Нанчvн «Зєв» гэж байв. Тэгж байтал Цотон ноён ирэв: «Авай Нанчvн минь! Чиний явахаа болих зєв ч байж болно. Гэвч эмийнхээ vгэнд орж, vхэхээс айж боливол чинь аймтгай муу эр гэж чамайг олон улс элэглэх болно. Цотон ноён би арван таван насан дээр юу эс vйлдлээ би» гэж хэлэв. «За» гэж Нанчун тэр vгэнд нь «Мордъё» гэж мордов. Мєнгєлжин гуа эм нь уйлав. «Авай Нанчvн минь гагц дахин довтолж ороод гарч ирээрэй! Хоёр дахин бvv довтол!» [гээд есєн алд хив алчуураа тайлж єгєєд уйлж хоцров.]

            Нанчvн мордож явав. Элст уулын оргил дээр гарав. Улаан нvдэнгийн явдлаар Хар гэрт хааныг довтлоод гарч ирэв. Хар гэрт хааны Рахын хєвгvvн Арамжид Элст уулын оргил дээр гvйцэж ирэв. Нанчvнтэй уулзаж урьдын баатруудын хэлэлцсэний адил vгсийг ярилцаз. Аранжид Нанчvнг харвая гэж нумаа дэлэв. Нанчvн Гэсэрийн сахиусанд залбирав. Харвах vед их хуй салхин хєдєлсєн учир сум нь дээгvvр гарч одов. «Одоо хишиг над болов уу?» гэв. «Хvvхэд хvн над юуны нэр тєр байх вэ!» гээд хуягт хvний дундуур шувт харваад хуяг морийг нь авав. «Гагц хvнийг алаад адууг нь авч очвол Гэсэр хааны минь гучин баатар намайг элэглэх болно. Нанчун хvнтэй учрахаас айж ганц хvнийг алаад ирэв гэж их улс элэглэх болно» гэж дахиж довтолж оров. Уулын Тvргэн Бирвааг довтлов. Тvмэн цэргийг нь тас цавчив. Гэзгийг нь баглаж аваад гvйлэн бор мориныхоо сvvлнээс уяв. Есєн идээ чанагчий нь цавчив. Есєн туг хиурыг нь хадав. Есєн сvрэг агтыг нь аван гарч ирэв. Уулын Тvргэн Бирваа Элст уулын хєтєл дээр гvйцэж ирэв. Ирээд хэлэв: «Тєвдийн дээрэмчин хєвгvvн чи дайлах болбол Шарайголын гурван хаантай дайталгvй надтай юу гэж дайтав? Алалдах болбол Шарайголын гурван хаантай алалдалгvй надтай юу гэж алалдав? Балбын хааны хєвгvvн Тvргэн Бирваа намайг таниагvй юу чи? Чи муу тугийн залааг яав гэж таслав чи? Тугийн ишийг минь яав гэж хугалав чи? Адууг минь зvгээр орхи! Авай, зовлон» гэв. Нанчvн хэлэв: «Yй! Эцгийн чинь тvрvv! Чи муу Уулын Тvргэн Бирваа болбол би Тэнгэрийн хєвгvvн Эрдэнэт Нанчvн байна. Гэсгээшгvй Гэсэр хааны хувилгаан баатрууд гэгч бид бишvv. Арван зvгийн эзэн Гэсэр богдын минь аль муугий нь мэдээд Шарайголын [гурван] хаанд ирэв чи? Урьд Цас Чихэр, Шуумар бид гурвуул ирснээ чамд мэдvvлье. Чиний муугийн толгойг хэдийн огтлох билээ» гэв.

            Тэгтэл Нанчvнгийн дээгvvр гурван галуу нисэж айсуй. Уулын Тvргэн Бирваа хэлэв: «Ай, Тєвдийн дээрэмч хєвгvvн чиний дээгvvр нисэж ирэгч гурван галууны дундах галууг харвая. Тvvнээс сум минь цааш нэвтэрч ємнєхийг нь тємєр зэвээрээ сvлбэж, хойдохыг нь єдєєр шvргэж орхино. Энэ гурван галууг тэгж харваж би чадвал адууг минь орхи. Эс чадвал адууг чи ав» гэв. Нанчун «За» гэв. Тvргэн Бирваа галууг чиглvvлэн нумаа дэлж татаж байна. Нанчvнг дээш харах завсар Тvргэн Бирваа Нанчvнгийн хоёр сугаар шувт харвав. Нанчvн унаж босов. Есєн алд цэмбэн алчуураа тайлж хоёр сугаараа хар цус булгилуулж байж тас боож байна. Нанчvн хэлэв: «Эцгийн чинь толгой! Энэ муу чи айсан бишvv. Хоёр эм хэрэлдээд нэгийгээ хайчаар бvлсэнтэй адил бишvv. Би чиний муу ганц суманд vл vхэх Араг сиймхий гэгч баатар эр Нанчvн би бишvv. Чи муу гурван хаандаа очиж гайхаж хэл. Нэгэн шинжээ vзvvлье би. Чи хол газар очиж малгайныхаа залаанд дэрс хатга. Дэрсний vзvvрт хонины хоргол хатга. Залаанаас дээгvvр хорголоос доогуур, гагц дэрсийг тас харваж орхиё. Чи очиж гурван хаандаа хэл: «Би хоёр сугаар нь нэг сумаар шувт харваж билээ би. Vхээгvй байж ингэж харвав» гэж хvрч хэл гэв. Тvргэн Бирваа «За» гэж Нанчvнгийн хэлсэн vгээр тэмдэг хатгаж хол очиж буруу харж зогсов. Нанчvн нумаа дэлж байхдаа хэлэв: «Эцгийн чинь тvрvv. Чи хуурав гэж, би хууртав гэж харих уу?» гээд хуягт хvнийг дундуур нь шувт харваж алав. Бор мориндоо алавхийж унаад Бирваагийн толгойг нь тас цавчаад гvйлэн бор мориндоо молцог хийв.

            Тvvний морийг аваад олон адуугаа тууж Элст уулын зоон дээгvvр тууж явна. Явтал цус нь урссаар усгvй газар цангаж унах болов. Баруун тийш хэлбийж очиход нь гvйлэн бор морь нь баруун дэлээрээ тvшиж тогтоов. Зvvн тийш хэлбийж очиход нь зvvн дэлээрээ тvшиж тогтоов. Дэл дээгvvр нь алдалж унахад толгойгоо дээш єргєж тvшсэн боловч эрхгvй унав. Тєдий унаж хэвттэл нь хоёр чоно махыг нь идье гэж хvрч ирэв. Хоёр хэрээ нvдийг нь цохьё гэж нисэж ирэв. Гvйлэн бор морь нь Нанчvнгийн дээр нь дєрвєн хєлєєр хаацайлан байж Нанчvнг магтаж уйлав: «Хєх огторгуйд дураар явагч начин шонхор минь, Доош унавуу чи, эжий минь? Гvн далайд дураар авагч аварга загас минь, єєшинд торов уу чи,эжий минь? Хєрст алтан дэлхий дээр дураар явагч Гэсэр хааны ач Нанчvн минь, шулмаст атгагдав уу, чи. Эжий минь? Гучин баатар минь хуурын хєг, хулсны vе мэт учирч билээ. Гучин бор морь бид шувууны жигvvр мэт учирч билээ. Эрхтэн тэнгэрийн хєвгvvн Нанчvн минь. Энэ Замбутивийн хvнд алагдав уу чи, эжий минь? Хан тэнгэрээс заяагаар тєрсєн хайрт Нанчvн минь, Хар тэргvvт хvнд алагдав уу чи, эжий минь? Эрдэнэт махбод биеийг нь танд идvvлбэл намайг хэн гvйлэн бор морь гэж хэлэх вэ?» гэж хоёр чоныг хойгуураа гарахад єшиглєж, урдуураа гарахад зууж, цавчиж [батганыг сvvлээр ширвэж] уйлж байна. Нанчvн бяцхан сэхээтэн байсан ажээ. Морины салтаан доогуур хялайж vзээд хэрээнд vг хэлэв: «Ай, хоёр хэрээ [сонстугай. Огторгуйд явах жигvvртний хаан гарди, орчлонгийн урхич хvний урхинд торвол орох тарах чєлєєгєє vл олно гэлээ. Хар ууланд явах хvрэн эрээн барс, орчлонгийн гєрєєчин хvний аванд орвол орох гарах чєлєєгєє vл олно гэлээ. Ертєнцийн хаан хатан хийгээд хамаг улс Эрлэгийн элчид баригдвал орох гарах чєлєєгєє vл олно гэлээ. Би тэр мэт боллоо.] Миний хоёр нvднээс байтугай, махбод бие минь хэний болох вэ? [Та нарынх болно] Идэхээсээ урьд чи очиж Цас Чихэр эхлэн гучин баатарт vг хэл. Танай эрдэнэт Нанчvн єшєєт дайсныг єм довтолж, охид хєвгvvдийг нь олзолж Элст уулын зоогоор [адууг нь] тууж айсуй. Замдаа усгvй цангаж vхэх гэж байна. Ус авчирч єг гэ. [Зургаан зvйл амьтны хэл мэдэх] Буйданд хэлээрэй!» гэв. «Энэ мэт хэлэх vг олон байвч «Ай, хэрээ! Буйдангаас бусад гучин баатрууд шувууны хэл мэдэхгvй» гэв.

Тэр хоёр хэрээ явав. Хvрч их цэргийн дээр эргэж явна. Нанчvнгийн аливаа явдлыг цєм тоолж єгvvлбэл Буйдан олон улсын дууг хураа! (дугай бай) гэв. Хэрээний vгийг чагнаж сонсоод Буйдан хэлэз: «Эвvv, эвvv! Энэ хоёр хэрээний vгээр болбол Нанчvн минь мэгдэж байгаа бололтой» гэж уйлж босон харайв. Цас Чихэр, Буйданг «Яав? Нааш ир» гэж дуудав. «Би мэдэв. Эр хvний дотор хуяг дуулгат хvн багтах бишvv. Эм хvний дотор яст vст хvvхэд багтах бишvv. Нанчvнгийн минь тусын тул хэрээ vг хэлэв бололтой энэ чинь» гэхэд Нанчvнгийн vгийг Буйдан хэрээний vгийг булт Цасад тоолж хэлэв. Цас Чихэр, Рогмо гуа, Буйдан гурвуул нуун далд уйлж байв. Их цэрэгт эс сонстов. Их цэргээ хуурч Цас Чихэр, Рогмо гуа, Буйдан гурвуул «Нанчvн маань тоолшгvй олон мал элдэж айсуй. Бид ус аваачиж єгье. Нанчvнгаа угтъя» хэмээгээд мордож явав. «Тэр минь vхчихсэн болов уу? Амьд болов уу? Гунгаа эмчийг дуудаж ир» гэж Буйданг илгээв. Буйдан хvрч Гунгаа эмчийг дуудав. Гунгаа эмч эр, эм хоёул хэлэв: «Энэ жил зvvн тийш явах тал муутай. Хэрвээ явбал vхэх болно» гэв. Буйдан ирж тэр vгийг Цас, Рогмо гуа хоёрт хэлэв. Рогмо гуа уурлаж хэлэв: «Энэ муугийн vгийг сонс! Гэсэр хааныг минь эзгvй гэж намайг эм хvн гэж, Нанчvнгийн минь тєлєє явахгvй гэж байна, энэ муу. Чамайг алавч надаас ял хэн нэхэх вэ!» гээд Гунгаа эмчийг аваад явав. Дєрвvvл Элст уулын зоогоор эрж олохгvй явтал гэнэт далдаас нэгэн их бараа гараад тэнгэрт хvртэл тоос хадуулаад явав. Дєрвvvл мєрєєр мєшгиж явтал Рогмо гуа танив: «Гэсэрийн минь билгийн хээр морины мєр бишvv энэ» гэв. «Yvнийг нэхэж яаж гvйцнэ?» гэж ирсэн мєрєє мєшгиж явав. Тэгж явтал олон адуу хvн хураасан мэт цуглаж байв. Дэргэд нь Нанчvн байв. Гvйлэн бор нь угтан уйлж ирэв. Цас Чихэр, Рогмо гуа хоёул уйлав. Гэсэрийн билгийн хээр морь нь Нанчvнгийн унасныг хувилгаанаар мэдэж ирж, Нанчvнгийн дэргэд олон агтыг хурааж байгаад явчсан нь тэр байжээ. Гунгаа эмч Нанчvнг ухсэнийг хоёр сугаар нь эм хийгээд эдгээв. Нанчvн Шарайголын гурван хааныг дайлснаа булт тоолж хэлэв. Тvмэн хvний гэзгийг Уулын Тvргэн Бирваагийн толгойг бvгдэд vзvvлэв. Тvvнийг авч vзэж бvгдээр инээлдэж суув.

 

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл