4. Цас
Чихэр, Шуумар, Нанчун нар хайгуулд явав
Цас
Чихэр асууруун: «Цэрэг цуглав уу?» гэж дуудаж асуув.
«Цугласан» гэж Шуумар хэлэв. Рогмо
гуа зарлиг болов: «Хэн тvрvvлэв
байлдах тухай шавга орхиёо»
гэв. Цас Чихэр хэлэв: «Шавгаа байзна
Рогмо минь. Шарайголын гурван хааны цэргийн олон цєєнийг
тэнсэж ирье би. Надтай хvний
бvргэд
болсон Шуумар минь яв. Арван таван настай эрдэнэт Нанчvн
минь яв» гээд Цас жигvvрт
бор морио унав. Цавдат хуягаа ємсєв.
Дуурьсахуй нэрт дуулгаа эрдэнэт тэргvvндээ
ємсєв.
Гучин цагаан сумаа дvрэв.
Догшин хар нумаа дvрэв.
Хvрмэ
нэрт цул болд илдээ зvvв,
Шуумар гvйлэн
бор морио унав. Шvvдрийн
гилбэлгээн єнгєт
хос хар хуягаа ємсєв.
Гучин
цагаан сумаа, догшин хар нумаа дvрэв.
Харил vгvй
ирт хатан хар илдээ зvvв.
Эрдэнэт Нанчvн
бас гvйлэн
бор морио унав.
Зуун нєхєєст
хєє
хар хуягаа ємсєв.
Гучин цагаан сум, догшин хар нумаа дvрэв.
Харил vгvй
ирт хатан хар илдээ зvvв.
Цас Чихэр
«Явъя» гэж гурвуулаа явав. Элст уулын оргил дээр гараад харуул
харж сууна. Гєрєєс
энгvй
олон гvйлдэж
ирэв. Алтан
дэлхий дээр явагч гєрєєс
шархтай шархгvй
гvйж
явна. Тvvнийг
vзэж Цас Чихэр зарлиг болов: «Их тоос хєдлєв.
Энгvй
гєрєєс
айсуй. Шарайголын гурван хааны цэрэг хvрч
айсуй юу? гэж харав. Хоногийн газраас харж vзэв. Vзээд: «Гурван
хааны цэрэг Хатны голыг єєдєлж
айсуй. Ємнєх
гурван зуун
хайгуулчин vдийн газар явна» гэв. Шуумар, Нанчун хоёул угтаж очоод
харж vзэв. Шуумар хэлэв: «Эвvv,
эвvv!
Цасын минь хэлэгч vнэн байна. Юутай олон билээ! Алины нь алж
баръя. Цас минь! Юутай єнгєтэй
цэрэг билээ энэ? Огторгуйн олон одод бvгд
алтан дэлхий дээр буусан
мэт. Алтай дэлхийн навч цэцэг огторгуйд ургасан мэт» гэв. Эрдэнэт
Нанчvн
шvvмжлэн
хэлэв: «Ай, Шуумар! Энэ vг чинь юу вэ? Шарайголын цэргийн олныг
яагаад мэдэв чи? Алтай дэлхийн навч
цэцэг
огторгуйд гарч ургасныг хэзээ
vзлээ
чи? Огторгуйн олон од алтан дэлхий дээр унасныг хэзээ vзлээ чи?
Ийм оргvй
худал хэлдэг vv, Шуумар чи? Эр хvн
аян авд явахдаа зэр зэвээ засвал муу болдог уу? Эхнэр хvн
хуримд очихдоо засвал нь муу болдог уу? Одоо бид гурвуулын чимэг
тэдэнд муу
болов уу?»
гэв. Шуумар хэлэв: «Нанчvнгийн
vг зєв.
Арайхан дэмий
vг
хэлэв би. Цагаан гэрт хааны цэрэг сvv
буцлах мэт айсуй. Цас минь шанагаар самарч дунд оруулагч бол. Шар
гэрт хааны цэрэг тvймэр
шатсан мэт айсуй. Унтраагч Шуумар би болсуу. Хар гэрт хааны цэрэг
нь vерийн ус урссан мэт айсуй. Нанчvн
минь суваг татаж vгvй
болгогч бол. Бяр юу билээ? Гурвуул гурван хааныг довтолъё» гэв.
Шуумарын
vгэнд Цас зарлиг болов: «Та хоёулын минь vг зєв.
Гурван зуун хайгуулчныг урьдаар алъя. Тvvний
цаана нэг хааны агтыг булааж авъя. Хvн
олзолж vг авсан хойно, харих халдах хоёрыг шийдвэрлэе бид. Шуумар
Нанчvн
хоёул энтээгvvр
очоод тэртээх сvвээг
аваад бай. Би хойноос нь хашгиран ороод таныг дайруулъя. Эндээс
дутаасныг та ал. Танаас дутаасныг би алъя» гэв. Гурвуул мєн
тэр vгээрээ бололцов. Нэг ч хvнийг
амьд эс гаргав. Гурван зуун агты нь хонхорт уяв. Дэргэдэх овоон
дээр нь чулуугаар морьтон хvмvvсийг
босгож хуяг дуулгыг ємсгєж
амьд хvн
мэт босгож орхив. Шарайголын цэргvvд
нь гурван зуун хайгуулчнаа алагдсаныг эс мэдээд чулууг хvн
мэт санаж манай гурван зуун хайгуулчин тэр уулын оргил дээр харж
сууна хэмээн хэлэлцэн суув.]
Цас,
Шуумар, Нанчvн
гурвуул бас довтлоод Цагаан гэрт хааны тvмээд
мянгаад агтыг булааж аван гарч ирэв. Гурван хааны отгон дvv
нь Шамба Мэруз, Цагаан гэрт хааны билгийн цагаан морийг унаж дєрвєн
хєлд
нь дєрвєн
тємєр
дєш
уяж, дээрээс нь. нэг тємєр
дєшєєр
цохилж гvйцэж
ирэв. Тийм хvндийг
эс уявал уураа даран ядаж эзнээ огторгуйд авч гарах морь байсан
ажээ. Цас Чихэр нєгєє
хоёртоо нэгэн vгийг хэлэв: «Манай хойноос энэ нэг хvн
гvйцэж
айсуй байна. Хэлэлцэх болбол хэлэлцье би. Хэрэлдэх болбол
хэрэлдье би. Та хоёр минь адуугаа тууж яв» гээд нєгєє
хvнийг
угтав. Шамба Мэруз гvйцэж
ирээд єгvvлрvvн:
«Эвvv!
Яасан олон агт хєєв
та? Аль ах дvv
билээ? Хэнийх билээ? Нэрээ хэл» гэв. «Бид
Тєвдийн
Гэсэр хааны vхэр хонь хариулагч билээ. Манай мянга таван зуун vхэр
алдагдаж билээ. Тэр vхрийн мєрийг
мєшгєж
явсаар гурван зуун хайгуулчинд хvрч
очив. Хайгуулчин тань мєрийг
гаргаж єгєв.
Тэр мєрєєр
мєшгєж
явтал хоёр хааныд чинь хvрч
очив. «Yхэр
гаргаж єг»
гэтэл «Гуйланч тєвд!
Яасан vхэр вэ?» гэж харин бидний морины
толгойг
цохилов. Хэн эр тєрж
билээ? Хэн эм тєрж
билээ? гэмээж нь агтыг чинь авсан энэ билээ» гэв. Шамба Мэруз єгvvлрvvн:
«Та юунд очоод vхрээ алдсан бэ?» гэв. Цас Чихэр єгvvлрvvн:
«Арван зvгийн
эзэн Гэсэр хаан минь арван хоёр толгойтой мангаст Арлан
гуа хатнаа авахаар явж билээ. Мангасыг алж хатнаа авч ирэв.
Ирээд нуур далай мэт их хурим хийж vхэрчин хоньчингvй,
аргалчин
тvлээчингvй
бултад хишгээ єгсєн
учир бид согтож унтаад vхрээ алдсан минь энэ билээ».
Шамба
Мэруз харьж Цагаан гэрт хаанд Цасын тэр vгийг булт тоолж хэлэв.
Цагаан гэрт хаан: «Эвvv,
эвvv!
Агтыг минь аваачвал аваачтугай. Нvгэлт
Гэсэр ирсэн болбол харья би» гэж уйлав. Шамба Мэруз хэлнэ: «Нvд
чинь тэсрэв гэж, нvгэлт
євчинд дайрагдав гэж харь. Их цэргийг чинь эргvvлж
авч ирэв vv би? Ай татай! Муу амьтан дуу vгvй
суузна. Унах найман шарга агтыг дуудан урьж мэдье би» гээд явав.
[Шамба Мэруз нумны хичирт малгайгаа єлгєж
Гуа
довны дээрээс нумаар хуруйлж] хол газраас дуулан урив:
«Хаан мєнх
тэнгэрээс заяагаар тєрсєн
Хазаарлан
унасан
Хар гэрт
хаан чинь
Хайрт
Шамба Мэруз чинь энэ бишvv!
Хар уулын
хєтлєєр
давахад
Хандгай
буга болон шургах чинь аль?
Найман
шарга морь минь
Эрхэт
тэнгэрээс заяатай тєрсєн
Эмээллэн
унасан эрдэнэт Шамба Мэруз чинь би энэ бишvv
Єндєр
уулын єлєєр
давахад
Єл
буга болон
дутаах чинь аль»
гэж
дуудахад найман шарга агт Шамба Мэрузын дууг сонсоод янцгаав. Олон
агт vvрсэв. Цас Чихэр зарлиг болов: «Шуумар, Нанчун хоёр минь
мэдэв vv та? Энэ найман шарга агт хvний
хэл мэдэж байна. Тэр хvний
дуу гарахад эд тэргvvлэн
олон агт бvгд
vvрсэв. Vvнийг ямар зvйлээр
хувилбал бид тэр зvйлээр
хувилъя. Хичээж яв»
гээд олон агтыг цуглуулан гилэв. Хуа уулын хєтлєєр
явтал найман шарга морь найман хуа зээр болон шургав. Цас Чихэр:
«За, яв яв» гээд харвалав. Гурвуул хоорондоо шургуулж явж гурван
сумаар наймуулыг харваж орхив. Олон агт бvгд
хєєрч
дутаав. Хариулан ядаж хашгиран Хатны голын ганга эрэг руу унагааж
алав. Гурвуулаа гомдсон чоно мэт єндєр
дээр гарч харж байв.
Шамба Мэруз харьж Цагаан гэрт хаанд хэлэв: «Нvгэлт
vхэрчин биш байна. Цуут Гэсэрийн гучин баатар нь биз. Довтолсон мєрт
нь чулуу хэмхэрч, мод хугарч, бидний агтыг булт алж орхив» гэв.
Цагаан гэрт хаан: «Yнэхээр
тийм болбол авай минь харья» гэж асуув. Шамба Мэруз: «Есєн
сvв
чинь бєглєрєв
vv? Цэргийг чинь би авч ирэв vv? Харив гэх нэрээс халдаж vхэв гэх
нэр дээр бишvv!»
гэв.