Гэсэрийн тууж

 

ШАРАЙГОЛЫН ГУРВАН ХААНЫ ТЄРИЙГ АВСАН

ТАBДУГААР БYЛЭГ


 

1. Хон хэрээ  элчийн  мэдээ

 

            Шарайголын улсад ах дvv гурван их хаан байжээ. Цагаан гэрт хаан, Шар гэрт хаан, Хар гэрт хаан хэмээх тийм гурван хаан байжээ.

Тэр цагт Шарайголын гурван хаан чуулган чуулав. Чуулгандаа Цагаан гэрт хааны Цагаан эрх хатнаас тєрсєн Алтангэрэлт тайжид ийм сайхан авгай хаанаас авч єгье гэж чуулган чуулуулав. «Энэ ахуйн хаадын охидыг тоолж vзье» гэв. «Хvн, морь явж хvрэхгvй» гэж цагаан харцагыг туулайн махаар бордож, «Дээр тэнгэр нарын охид сайхан уу? Yзэж ир!» гэж илгээв. Уран дуут тотийг хорхойгоор бордож «Хятадын хааны охин сайхан уу? Vзэж ир!» гэж илгээв. Vзэсгэлэнт тогосыг жимсээр бордож «Балбын хааны охин сайхан уу? Vзэж ир!» гэж илгээв. Vнэгийг шир шєрмєсєєр бордож «Энэтхэгийн хааны охин сайхан уу? Vзэж ир! гэж илгээв. Хон хэрээг муусайн идээгээр бордож «Тєвдийн хааны охин vнэн сайхан уу? Vзэж ир!» гэж илгээв. Чингээд тэд бvгд явав.

            Цагаан харцага тэнгэрт гараад эс ирэв. Уран дуут тоть хvрч ирээд хэлэв: «Хятадын хааны охин Гvнэ гуа гэж байжээ. Гэсэр, эцгийн нь тєрийг засаад Гvнэ гуаг авч гурван жил суугаад харьсан байна. Гvнэ гуагийн єнгє чимэг нь хэвээр сайхан ажээ» гэв. «Бусад элчдийг юу хэлэхийг хvлээж шийдвэрлэе гэцгээв. Тогос ирээд хэлэв: «Балбын хааны охины єнгє чимэг нь хэвээр сайхан ажээ. Ертєнцийн хэл vл мэдэх тул энд манд найргvй болов уу? гэж санана би» гэв. Vнэг ирээд хэлэв: «Энэтхэгийн хааны охин єнгє чимэг нь ер сайхан ажээ. Газар элэглэж хэвтээд буурцгийн хар цагааныг тоолж хэвтэнэ. Гэм нь тэр байна» гэв.

            Хон хэрээ гурван жил болтол эс ирэв. Хойд жил нь ирэв. Ирэхдээ Хар гэрт хааныг дайрч хашгирав. Шар гэрт хааныг дайрч исгэрэв. Цагаан гэрт хааны гадна ирж огторгуйгаар цэрвэж байж vгээ хэлэв: «Хол газар очсон элч хэрээ би ирэв. Миний vгийг авалтай биш vv!» гэв. Цагаан гэрт хаан: «Yнэн бишvv!» гэж хоёр дvvдээ элч илгээн хамаг цэргээ хурааж ирэв. «Ай хєєрхий. Энэ хэрээ жигvvрийнхээ vзvvрийг хугалсан байна. Хєлийнхєє хумсыг барсан байна. Хошууныхаа vзvvрийг булгалсан байна» гэж нэг хонь алж єгєв. «Ай хєєрхий хэрээ! Энэ дээр сууж vгээ сайхан хэл» гэв. «Yгvй vгvй. Энэ єчvvхэн махан дээр чинь vл буух би» гэв. «Хєєрхий энэ хэрээний vнэн зєв» гэж нэг гvv алж «Энэ дээр буу» гэв. «Энэ єчvvхэн маханд чинь бахдах биш би. Vл (суухгуй). Таны тусад явсаар хєх огторгуйд дураар нисэгч хайран жигvvрийнхээ vзvvрийг хугалав би. Юм олж идэх хошуугаа булгалав би. Алтан дэлхий дээр дураараа цємчигч хєлийнхєє хумсыг барав би» гэв. «Энэ хєєрхий, зовлонгоо гашуудан хэлэгч vнэн зєв» гзж Шамба Мэруз найман настай хvvхдийг алж «Энэ дээр бууж хэл» гэв. Хэрээ эс болж огторгуйд цэрвэж байж хэлэв: «Дээр Хурмаст тэнгэрт хvрэв би. Хурмаст тэнгэрийн гурван сайхан охин байна. Нэгийг нь гуйвал єгч болох, нэгийг нь булаавал авч болох, нэгий нь хулгай хийвэл авч болох ажээ. Хурмаст тэнгэр догшны тул хаан авч vл чадмой чи!». «Yvнд бууж vгээ хэл» гэж алтан дог (шон) тавьж єгєв. Бас vл буун байж хэлэв: «Доор лусын хаадын гурван сайхан охин байна. Дунд Асурын гурван сайхан охин байна. Лусын хаад хvч ихтэй, Асур нар догшин, иймийн тулд тэр хаадын охидыг хаан авч vл чадмой чи! Алиныг ч болов олж авбал мєн Хурмастын охинтой адил бслно. Алиныг тоолном би?» гэв. Тэгж хэлсэнд мєнгєн дог, тємєр дог хоёрыг тавьж єгєв. «Энэ дээр бууж vгээ хэл» гэв. Эс буув. Хэрээ бас хэлэв: «За Тєвдийн газарт арван зvгийн эзэн ачит богд Гэсэр мэргэн хаанд хvрэв би. Хатны эцэг нь Жало хаан гэнэ. Гэсэр хааны хатан Рогмо гуа гэж байна. Рогмо гуагийн босоо бие нь ургамал нарс модыг ханхуй нэрт магнаг торгоор бvрсэн мэт, суугаа бие нь таван зуун хvн суух орд цагаан гэр мэт. Баруун мєрєн дээр нь алтан шумуул эргэж байна. Зvvн мєрєн дээр нь мєнгєн шумуул эргэж байна. Баруунтаа наранд суувал хайлах мэт. Зvvнтээ сарны сvvдэрт суувал царцах мэт. Шєнийн гэрэлд нь зуун мянган агт манах мэт. Ийм цаглашгvй сайхан байна. Барьж суух гэр нь таван зуун хvн суух орд цагаан гэр байна. Бvрээс нь ханхуй нэрт магнаг торгоор хийсэн байна. Оосор нь тасаршгvй их дєрвєн vет хив мяндас байна. Тулсан нь алтан багана байна. Гэрт нь цагаан суварга бий. Чандмань эрдэнэ бий. Унших ном нь алтаар бичсэн Ганжур, Данжур хоёр хєлгєн ном бий. Цавгvй нvvрс бий. Гэсэр хаан эзгvй. Арван хоёр толгойтой мангас Арлан гуа хатнаа авахаар нэхэж явсаар ирээгvй гэнэ. Дээр тэнгэр нар, дунд Асур нар, доор Лусын хаад, эд гурвуулын охид байх боловч Рогмо гуатай тэнцэх нь vгvй байна» гэв. Хаан эзэн эхлэн хамаг их цэрэг булт баярлав. «Ай хэрээ! Энэ дээр буу!» гэж модон дог тавьж єгєв. Эс буув. Цагаан гэрт хаан уурлаж: «За чи муу тэнгэрээс заяатай шувуу юу? Чи муу манай тэжээж илгээсэн хэрээ биш vv чи» гээд нум сумаа аваад дэлэв. Хэрээ айж vнсэн дээр унаж баригдав. «За! Рогмо гуа гэж юу хэлнэ чи! Тvvнээ дахиж хэл» гэв. Мєн нэг нэг тоолж хэлэв. «Эвvv! Энэ хэрээний vг vнэн болбол Рогмо гуа юутай сайхан билээ! Худал болбол юутай сайхан уран vгтэй хэрээ билээ энэ!» гэв. «Ай, хэрээ! очиж єегєє (цувдайгаа?) ид» гэв.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл