Гэсэрийн тууж

 

АРВАН ЗYГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН

АРВАН ХОЕР ТОЛГОЙТОЙ МАНГАСЫГ АЛИВАА ТЄРЄЛТЭЙ НЬ ТАСАЛЖ

АРЛАН ГУА ХАТНАА   АВЧ, АЛТАЙ СУВАРГАНЫ ДЭРГЭД

АМАРЛИН СУУСАН ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ


 

3. Гэсэр мангасынд очив

 

            Гурван жил болсны хойно Гэсэр хаан билгийн хээр морио унав. Эрдэнэт олон чимгvvдээ ємсєж явах болов. Рогмо хатан зарлиг болруун: «Хээр морь Гэсэрийн явдлыг эс дуусгавал дэл сvvлийг чинь хяргаж vнс болгох би. Гэсэр хээр морины явдлыг эс дуусгавал эрхий хуруугий нь огтолж vнс болгоно» гэв. Гэсэрийн идэх рашаант идэзг хавтганд хийж єгєв. Хээр морины идэх vзэм чихрийг хvзvvнд нь уяж єгєв. Гэсэр хаан явав. Гэсэр хойшоо харж явна. Хээр морь хэлнэм: «Эм хvн тэр vгийг хэлсэн байхад чи юу гэж хойшоо харна?» гэв. Гэсэр явав. [Цас Чихэр хойноос нь хєєж ирээд «Биш баатрууд байтугай. Би ганцаар явалцъя» гэв. Гэсэр зарлиг болруун: «Чи надтай очих ёсгvй. Энэ сумыг минь бие мэт санаж яваарай» гээд саманд нэрт сумаа сугалж єгєв. Тэр сумыг аваад их гомдож уйлсаар харив.]

            Гэсэр хаан билгийн хээр морио унаж єндєр уулын оргил дээр гарав. Морио дэвхцvvлж дуулуулж байж, ялгуусан гурван эгчдээ залбирав.  Ийн єгvvлэв. «Овоо Дунжон гарво  минь, Аръяа Авалоки Одкари минь, Жамцо Дари Оддам минь! та ялгуусан гурван эгч минь. Аль зvгт одъё би нусгай тань?» гэж залбирав. Гурван эгчийн нь сахиус нэгэн хєх шувуу бууж  ирэв. «Авай нусгай минь яв» гэж дорно зvгт аван одов.  Хєх шувуу хэлэв: «Гэсэр нусгай минь, vvний цаана арван хоёр толгойтой   мангасын хувилгаан, нэг бух гєрєєс буй. Баруун эврээ дээд огторгуйд тулгаж, зvvн эврээ доорд дэлхийд тулгаж, нэг идэхдээ талын євсийг тас   долооно. Нэг ус уухдаа нэг уулын урсгал горхины усыг эх адаггvй тас залгиж орхино. Ийм хэцvv дайсан буй. Авай минь хичээж дайл» гэв. Гэсэр хаан «Эгчийн минь зарлиг зєв» гэж явж довтлов. Бух гєрєєс аравны газар харайв. Билгийн хээр морь долооны газар харайв. Гурван    газрын зайтай хоцорч явахдаа Гэсэр хаан оюу эрдэнэ оньт гучин цагаан сумаар намнав. Сумыг нь ялгуусан гурван эгч нь цуглуулж явна. Гэсэр хаан бух гєрєєсийг эс онож, мєрєєрєє буцаж сумаа эрж эс олов. Гэсэр  хаан бух гєрєєсийг эс алаад: «Эгч  минь яалаа!  Бух гєрєєс аравны газар харайв. Билгийн хээр морь минь долооны газар харайв. Гурван газрын зайтай  хоцорч  явахдаа агар эрдэнэ оньт гучин цагаан сумаар намнав. Оюу эрдэнэ оньт гучин цагаан сумаа эс олов би.  Бие  минь ядрав. Морь минь зvдрэв. Эгч минь яалаа!» гэж уйлж явна. Ялгуусан гурван эгчийн сахиус нэг хєх шувуу ирж хэлэв: «Авай нусгай минь!  Юу гэж уйлнам? Эм хvн vv чи? Эр хvн «За» гэсэн газартаа юу гэдэг билээ? Оюу эрдэнэ оньт гучин цагаан сумыг чинь авч тавьсан би. Биед чинь зооглох ламын адис шингэсэн идээ, билгийн хээр морийг чинь бордох  арвай буудай эднийг бэлэн хийж тавьсан би. Эднээ аваад яв. Авай Гэсэр минь!» гэв. Очтол тэд бvгд нь бэлэн байв. Аваад: «Эгчийн минь зарлиг vнэн байна» гэж оюу эрдэнэ оньт гучин цагаан сумаа дvрж адист идээгээ зооглож, билгийн хээр морио бордоод явав.

            Бух гєрєєсний мєрєєр явж оройтож хээр хонов. Билгийн хээр морио сойв. Єєрєє нойрсохдоо зvvн хойш хандаад урд хормойгоор толгойгоо бvтээгээд [Гуа Довыг дэрлэн] нойрсов. Бух гєрєєс шєнє [дvл болох цагт ирээд билгийн хээр морийг «Би чамайг авч очъё. Чи vл болох болбол чамайг залгина» гэв. Билгийн хээр морь єгvvлрvvн: «Нvгэл хилэнцэт этгээдэд очихгvй би. Чи намайг залгих гэвэл би Гэсэрийг сэрээж босгоё. Чи намайг залгиж болохгvй. Бусад морь шиг санаж байна. Намайг залгивч дєрвєн таваг минь гишгэсээр байхын тул чи бид хоёул зэргээр vхэх биз» гэв. Тєдий бух гєрєєс айгаад] нэгэн єрєвхийж долоохдоо билгийн хээр морины дэл сvvлийг тас долоов. Бас нэг долоохдоо оюу эрдэнэ оньт гучин цагаан сумны єдийг тас долоов. Билгийн хээр морь хэлнэ: «Бух гєрєєс нааш сонс. Арван зvгийн эзэн Гэсэр хаанаа сэрээе би» гэв. «За чи ийм муу vг хэлэх болбол намайг маргааш битгий гvйцээрэй чи» гээд Гэсэрийн нуур дээр нь уулын чинээ баасаар баагаад явав. Арван зvгийн эзэн Гэсэр хаан vvрийн хяраанаар сэрэн цочиж уулын чинээ баасыг хаяж орхив. Тэр баас нь нэгэн тал дvvрч хэвтэв. Босон харайвал билгийн хээр морь нь дэл сvvлгvй хамуут хээр даага болсон байв. Оюу эрдэнэ оньт гучин цагаан сум нь єдгvй хавчаахайн сум болж байв. «Хvний сахиус ингэж байхад, миний огторгуй дахь олон сахиус минь, орчлон дахь аль бvгд хамаг сахиус минь та бvгдээр яалаа! Ялгуусан гурван эгч минь! Бух гєрєєс ирж билгийн хээр морины дэл сvvлийг тас долоож, хамуут хээр даага болгож, оюу эрдэнэ оньт гучин цагаан сумыг минь єдийг тас долоож, гучин цагаан сумыг минь єдгvй хавчаахай болгож орхиж» гэв. Ялгуусан гурван эгчийн сахиус нэг хєх шувуу ирж хэлэв: «Авай минь, уйлах болбол харь. Эр хvн атаандаа биш vv. Эхнэр хvн жєтєєндєє биш vv. Эрэг эс нурвал хас хад болно гэлээ. Эр хvн эс эндвэл хvрэл эрдэнэ чулуун зvрхт болно гэлээ. Билгийн хээр морийг бордож дэл сvvлийг ургуулах арвай буудайг тавилаа би. Биед чинь зооглох ламын адис шингэсэн идээг тавилаа би. Оюу эрдэнэ оньт гучин цагаан сумыг чинь єдєлж тавилаа би. Язгуурын хийснээс муухай болов уу? Сайхан болов уу? Vз» гэв. Vзтэл язгуурын хийснээс vлэмж сайхан мэт байв. Гучин цагаан сумаа дvрж, биедээ адист идээгээ зооглоод билгийн хээр морио єглєєгvvр vд болтол гурван vе бордоод дэл сvvлийг ургуулаад, Гэсэр хаан явав.

            Бух гєрєєсний мєрєєр явж билгийн хээр мориндоо vг хэлэв: «Ай! Билгийн хээр морь минь бух гєрєєсний ємнє гvйж гарах уу? Эс гарвал дєрвєн тавгийг чинь огтлоод, эмээл хазаараа vvрч харина би» гэв. Билгийн хээр морь нь: «Арван зvгийн эзэн Гэсэр хааны минь зарлиг зєв. Бух гєрєєсний ємнє гvйж гарвал гаръя би. Бух гєрєєсний  магнайн цагаанаар харваад баруун хажуугийн харлахын тvvгээр сумаа  гарга. Чамайг тvvнийг алдвал єшиглєж орхиод огторгуй дахь гурван эгчид чинь очъё би» гэв. «За, зєв» гээд Гэсэр хаан билгийн ташуураар  баруун  гуяыг гурав гуядаад давхив. Хээр морь Гэсэрт уурлаж  Гэсэрийг огторгуйгаар аван  явав. Амыг нь татан  ядаж  хээр моринд Гэсэр хаан  зарлиг болов: «Ай! Билгийн хээр морь минь огторгуйд явагч єл тогорууг хєєх начин харцага билvv чи? Алтан дэлхий дээр зvгээр яваасай, авай   минь» гэв. Алтан  дэлхий дээр бууж хєвчин газрыг цємєр цємєр гишиглэж харайж явна. Тоос нь Гэсэрийн толгой  дээгvvр бур бур хийж   явна. «Ай! билгийн хээр морь минь, хєвчин газрыг хєндийлєн гvйх номин  солонго уу чи? Алтан дэлхий дээгvvр зvгээр гvйж  аль хэрэгтний ємнє  гараасай авай минь!» гэв. Алтан дэлхий дээгvvр гvйгээд бух гєрєєсний  ємнє гарав. Билгийн хээр мориор Гэсэр хаан дайран харвав. Бух  гєрєєсний магнайн цагаанаар харвасан сум нь баруун хажууны  харлахын тvvгээр гартал харвав. Бух гєрєєсийг сумаар харваад билгийн  хээр морио орхиж гvйн очиж охор сvvлээс нь гурван vе огтолж vмхэв. Ялгуусан гурван эгчийн сахиус огторгуйгаас заларч ирээд бодит биеэр зарлиг болов: Авай  нусгай   минь! Дайрах чинь баатар эр шинжтэй  байна. Харвах чинь хавтай мэргэн шинжтэй байна. Билгийн хээр морио хол орхиод бууж ирэх чинь тэнэг шинжтэй байна. Урьд огтлоод vмхэх чинь залгидаг шинжтэй байна. Энэ бух гєрєєсний махыг огторгуйн олон сахиус бvгддээ, ялгуусан гурван эгчдээ,  бvгд олон сахиусандаа дэд  дэдээр ариун тахил тахиад зооглоосой чи минь» гэв. «Эгчийн минь  зарлиг зєв. Єлсєв vv? Яав би? Єшив vv? Яав би?» гээд бух гєрєєсний махыг дэд дэдээр тэд бvгддээ ариун тахил тахиад зооглов. Гэсэрийг  мордоход  нь ялгуусан гурван эгч нь хэлэв: «Авай нусгай минь vvнээс цааш шулмасын газарт бузар буртаг муу буй. Бид очихгvй. Чи минь  ганцаараа яв. Очих замд шулмасын хувилгаан нэгэн албинт гол бий.  Тvvнд морь, хvн, хад дэмий хангинаж урсаж байдаг. Тvvнд «Гvрv суухаа!» гээд билгийн ташуураар гурав дохиод гарч яв. Тvvний цаана шулмасын  хувилгаан хоёр хад бий. Хав хав хийж нийлж салж байдаг. Тvvнд чи аргаа мэдэж гарч яв. Авай минь! Тvvнээс цааш аливаа явдлаа чи мэд» гээд харив.

            Арван зvгийн эзэн Гэсэр хаан явав. Єнєєх албинт голд хvрэв. «Гурван эгчийн минь хэлэгч vг vнэн байна» гэв. «Гvрv суухаа» гээд билгийн ташуураар гурав дохиод гарч явав. Тvvний цаана мангасын хувилгаан хоёр хаданд хvрэв. «Эгчийн минь хэлэгч хоёр хад энэ байна» гэв. Билгийн хээр морио хувилгаж хамуут хээр даага болгов. Биеэ хувилж хатсан муу хvн болгов. Хаданд хvрээд хадыг хуурч vг хэлэв: «Эвvv! эвvv! Энэ хоёр хадын vтэр vтэр хав хав хийх нь юутай сайхан билээ! Зєв, зєв. Тєвдийн газраас ирсэн хамуут хээр даагатай, хатсан муу хvн намайг vзээд vтэр vтэр хав хав хийнэ болов уу? Энэ ер язгуурын сурсан зан нь энэ болов уу? Манай Тєвдийн газрын хад бол хvнийг зуур хоногийн газраас, эсвэл vдийн газраас хав хав хийж алдаг билээ. Ай, би айж vхэх гэж байна. Би харъя» гэв. Хоёр хад: «Энэ хvний vг зєв» гээд «Хєєрхий, айна гэнэ. Vнэхээр ч зуур хоногийн газраас ирээд хав хийж алъя» гээд хоёр хад хол хол болов. Гэсэр хаан хоёр хадыг хол болгоод билгийн хээр морио дав хийж гуядаад гарав. Хоёр хад Гэсэрийг хавчиж ална гээд євєр зуураа хамхарч бутарч хэвтэнэ.

* * *

            Гэсэр хаан цаана хvрээд мангасын аливаа єнгєт улсыг vзээд мєн мєн тэр єнгєєр хувилж гарч явав. Тvvний цаана мангасын тэмээ хариулагч хvн тэмээний чинээ чулуу эрчийдээд (нитгэрээд) сум болгож явна. Гэсэр тvvнийг vзээд vхрийн чинээ чулууг аваад сум болгож эрчийдэв. «Ай нєхєр! Чи хэнийх вэ?» гэж дуудав. «Тэмээчин «Би тэмээчин» гэв. «За хоёулаа цохилолцож наадъя» гэв. «За зєв» гэв. «Дээгvvр цохих уу? доогуур цохих уу?» гэв. Тэмээчин хэлнэ: «Би дээгvvр цохьё. Чи доогуур цохь» гэв. Тэмээчин Гэсэрийг тэмээний чинээ хадаар далайж байж цохих гэв. Гэсэр Жур биеэр хувилаад бага хvн болоод байв. Дээгvvр цохиод алдав. «Ай нєхєр! Хишиг над болов уу?» гэв. Гэсэр хаан доогуур цохигч болоод зvрхний нь эхээр цохив. Тэмээчин муужирч унав. Дарж хэвтээд vг асуув. Гэсэр: «Мангасын хот нь хаана вэ? Наад зам нь хялбар уу? Мангас хаагуур гєрєєлж явдаг вэ?» гэв. «Мангасын хот мєн энд ойр бий. Наана нь тэнгэрийн цагаан даваанд тэнгэрийн хvvхдээр харуул тавьсан. Тvvний цаана ертєнцийн шар даваанд ертєнцийн хvvхдээр харуул тавьсан. Тvvний цаана манай мангасын хvvхэд хар даваанд харуул харж буй. Аливаа учрыг тэнгэрийн хєвгvvн мэднэ» гэв. Гэсэр хаан тvvнийг алаад нєгєє гурван хошуу малчныг мєн тэр ёсоор алаад явав.

Тэнгэрийн цагаан даваанд хvрэв. Тэнгэрийн хvvхэд Гэсэрийг vзэж уйлаад дуудав: «Эвvv! Энэ газар улаан хєлт хvн vл гишгэх билээ. Хэрвээ хvн ирвэл мангас маныг алах билээ. Аль богд болов? Яаж танья?» гэж уйлав хvvхэд. «Авай хvvхэд бvv ай! Нааш ир. Би арван зvгийн эзэн Гэсэр хаан. Та тэнгэрийн хvvхэд уу? Яасан билээ та?» гэв. Эцэг эхэд эрхлээд алтан дэлхий дээр бууж наадаж явтал биднийг арван хоёр толгойтой мангас гэнэт ирээд єрєвхийж аван ирэв. «Гэсэр ирэх болов уу?» гэж манаар харуул тавьсан нь энэ билээ» гэв. «За тийм болбол арван хоёр толгойтой мангасыг би алж єгье. Та над þу єгєх вэ хvvхэд?» гэв. «Ай богд! чамд юугаа боловч vл хайрлана» гээд мєргєв. «Ай! Арван зvгийн эзэн Гэсэр хаан минь! Vvний цаана ертєнцийн шар даваа бий. Тэр хvvхдэд мєн vгээ хэлээд гарч оч. Тvvний цаана нvгэлт арван хоёр толгойтой мангасын даваанд мангасын хvvхдээр харуул тавьсан. Тэр даваанд явшгvй гуу, мод, хад бий. Єдєр ч vгvй, шєнє ч vгvй, хав хар будан мэт байх бий. Тvvнд энэ хэрэгтэй болов уу?» гэж єврєєсєє гал эрдэнэт шил авч єгєв. «Ай богд! Тэр давааг давж тарах болбол vvнийг барьж гарвал гэрэл орох буй» гэв. «Ай хєєрхий хvvхэд! Энэ чинь зєв» гэв. «Таныг ачилья. Ай богд! Тэр давааг гарч очвол цаана нь гурван єндєр уулын дунд жалганд нэг тохойн чинээ хvн бий. Тєлєгний улаан утсаар шарж идэх мах vл андах ийм бэлэг буй. Тvvгээр бэлэг vзvvл. Сайн гэвэл оч. Муу гэвэл байг» гэв. «Зєв» гээд Гэсэр хаан явав. Ертєнцийн шар даваанд тэнгэрийн хvvхдийн vгээр хэлж гарав. Тvvний цаана мангасын хар даваанд хvрэв. Хvртэл vнэхээр євс vгvй єндєр хэцvv уул байв. Єдєр шєнє vл мэдэгдэж манан тунаж хав харлаж байна. Бэлд нь бууж балин єргєж олон сахиусдаа залбирна: «Огторгуй дахь олон сахиус минь, ялгуусан гурван эгч минь! Тэнгэр хvрхрэх мэт, луу нажигнах мэт болж нударгын чинээ мєндєртэй бороо оруул. Єшєєт дайсны хэцvv давааг єрсєн давна би» гэв. Тэнгэр хvрхрэх мэт, луу нажигнах мэт их бороо болж нударгын чинээ мєндєрт хур орж байна. Эрдэнийн шилийг баруун гартаа атгаж билгийн хээр мориор тэр давааг харайлгаж гарч очив. Мангасын хvvхэд мєндрєєс айж толгойгоо бvтээж хэвтэнэ. Гэсэр нударгын чинээ чулуу євєрлєж мангасын хvvхдийн толгойг цоо цоо цохиж алав.

* * *

            Тэднийг алаад цааш гурван голын дунд гол єєд явав. Vнэхээр тохойн чинээ хvн байв. Гэсэр билгийн хээр морио хувилгаж хамуут хээр даага болгов. Биеэ хувилж муу хvн болоод хvрч буув. Бууж очихдоо: «Хол бай. Энэ тохойн чинээ хvн тєлєгний улаан утсаар шарж идэх мах vл андах гэж худал vг байх» гэж бодов. Гэсэр тэгээд хvрч суув. «Тохойн чинээ хvн чи vз. Цагаан мєрєн єєд цагаан атан тэмээд буй. Тvvнийг дээрэмдэхээр очно би. Тєлєг vз. Шар мєрєн єєд шарга азаргатай адууг дээрэмдэхээр очно би. Тєлєг vз. Хар мєрєн єєд хар халзан азаргатай адууг дээрэмдэхээр очих билээ би. Тєлєг vз» гэв. Тохойн чинээ хvн улаан утсаа ганц сугалж vзэв. «Цагаан мєрєн єєд бvv оч. Бурхны зам буй. Шар мєрєн єєд бvv оч. Сав ертєнцийн зам буй. Хар мєрєн єєд оч. Мангаст зоригтой байна чи. Явдал чинь бvтэх байна» гэв. Мордтол нь: «Єє байз! Нэг утсаа vзээгvй билээ» гэж дуудав. Гэсэрийг vзэв. Vзээд хэлэв: «Дээд биенд чинь арван зvгийн бурхан тєгссєн байна. Дунд биенд чинь дєрвєн их тэнгэр нар тєгссєн байна. Доор биенд чииь дєрвєн их лусын хаад

тєгссєн байна. Адилтгавал энэ Замбутивийг эзлэгч арван зvгийн эзэн Гэсэр хаан чи биш vv? Энэ муу тохойн чинээ хvн тєлєгний улаан утсаар шарж идэх мах vл андах гэж худал vг гэж бодож ирсэн байна» гэв. «Ай мэргэн оточ! Тvvнд минь уурлав уу?» гэж асуув «Юу гэж уурлах вэ? Энэ єндєр уулын дунд замаар гарч очтол мангасын хувилгаан нэгэн эрвэн сэрвэн мод бий. Тэр модны дэргэдvvр хvн гарахад ирт мэсээр цавчилж алдаг буй. Тvvнийг хичээж дайл» гэв «За» гээд Гэсэр хаан явав.

* * *

            Тэр  модны  барааг vзээд  билгийн хээр морио огторгуйд гаргав. Биеэ хувилгаж гуйланч хvн болов. Билгийн гурван алд хар шор сэлмээ хувилгаж гурван алд хар таяг мод болгов. Хамаг зэр зэвээ хувилгаж хорачмагт хийсэн баахан гурил болгов. Шил ишт оновч хутгаа баруун ханцуйдаа хийв. Модны дэргэд гуйланч хvн очиж сvvдэрт нь сууж сумч шил ишт оновчоор модны ёроолыг хєндийлєн ухаж суув. Мод дээрээс нь хvн болон мэсээр далайна. Дээш хараад их дуугаар «Эвvv!» гэв. «Гуйланч хvн намайг ирж суухад мод билээ л. Энэ мод юу гэж хvн болон  ирт мэсээр далайх яасан хувилгаан мод билээ энэ? Би энэ ахуйг тойрсон  (хэрмэл) гуйланч билээ. Дээр Хурмаст тэнгэрийн хувилгаан модон буй гэлээ.  Єштєн дайсныг vзвэл єрсєн ална гэлээ. Тэр мод vгээгvv ядуу хvнийг vзвэл єршєєн хайрлана гэлээ. Тvvний хувилгаан мод болов уу энэ? Энэ  Замбутивиин эзэн Тєвдийн Гэсэр хааны хувилгаан мод болов уу энэ? Харьтан дайсныг vзвэл хар сэтгээд алдаг гэлээ. Хамаг vгээгvv ядууг vзвэл зам зааж єгдєг гэлээ. Хамгийн эзэн Гэсэр хааны хувилгаан мод болов уу чи? Яаж танья? Арван хоёр толгойтой  Рагшасын хааны хувилгаан мод буй гэлээ. Тэр  болбол  яахыг нь эс мэдлээ би. Ахуйг тойрсон муу vгээгvv яданги гуйланч билээ би. Єнєє энэ модны ёроолд баахан тємс ургаж, тvvнийг ухаж иднэ би» гэв. «Юутай уярах мэт сайхан  vгтэй гуйланч билээ энэ? Ай хєєрхий! Модны сvvдэрт суу. Тємс ухаж ид» гэв. Тємс ухагч болж модны ёроолыг хєндийлєн ухаж сумч шил ишт оновчоор vндсийг тас тас огтчив. Модыг тvлхэж орхиод Гэсэр билгийн гурван алд хар шор сэлмээр тас дэлдээд тvймэрдэж орхив.

 


ємнєх     гарчиг    vргэлжлэл