2. Гэсэр
хаан арван хоёр толгойт мангастай байлдахаар бэлдэв.
Арван зvгийн
эзэн Гэсэр хааны чилээ сайн болов. Аливаа
улс євчин
тахлаас тонилов. Арван зvгийн
эзэн Гэсэр хаан зарлиг болов: «Хятадын Гонма хааныд очиж тєрийг
засаж Хятадад гурван жил сууж ирэв би. Рогмо гуа минь чинийхээ
дэргэд ирээд чилээрхэж удав би. Одоо Арлан гуадаа очъё» гэж
«Билгийн хээр морийг барь гэв. Билгийи хээр морийг барив. Рогмо
гуа vг айлтгав: «Арван хорын vндсийг тасалсан айх мэт богд минь!
Арлан гуа хатан чинь муу
болов гэлээ. Одоо хаана очих вэ чи?» гэв. «Эвvv!
Энэ юу гэнэ? Тэр минь
єнєє
яаж муу болох билээ? Байз би очно» гэв. Рогмо Цотонд хvн
илгээв. Цотон ирэв. Рогмо Цотон хоёр vгсэж Цотон Гэсэрт vг
айлтгав: «Ай богд минь! Yнэнийг айлтгая би чамд. Арлан гуа чинь
чамайг тvдэж
явна гэж арван хоёр толгойтой мангаст оргож очив. Авай минь морь
биеэ тvргэн
зуур амар» гэв. Богдын зарлиг: «Эмийн минь буруу болбол эмээ ална
би. Мангасын буруу байдаг болбол мангасыг
алж хатнаа авч ирнэ би. Би явъя» гэж Гэсэр хаан «Мордъё» гэж
байна. Цотон ноён: «Айх мэт богд минь! Хар багаас мангастай
оролдож явж мангасын
барилыг би авлаа. Авай минь би нэхье» гэв. «Авгай минь байг! Тэр
муу мангас хэцvv
буй за. Би нэхье» гэв. «Авай минь тэр мууд юуны хэцvv
билээ? Би нэхье» гэв. «Авгай минь тийм болбол яарч яв» гээд их
хурим хийв. Єглєг
єгч их улсынхаа хагас дундуурт
єгєв.
Цотон аргалж гэртээ харьж зэр зэвээ авч нэхье гэж явав. Хоёр гурав
хоноод Цотон ноён «Би чилээрхэв» гэж их улсдаа зар єгєв.
Тvvний
хойно Цотон ноён «Би муу болон євдєв»
гэж бас их зар
єгєв.
Арван зvгийн
эзэн Гэсэр хаан [нэгэн сар
болсон хойно] билгийн хээр морио унав. Шvvдрийн
гилбэлгээн єнгєт
дуулга, эрдэнэсээр давхарлан хийсэн хєє
хар хуягаа ємсєв.
Хамаг зэр зэвээ авч Арлан гуагаа нэхье гэж мордов. Цотон ноёныг «Yхэв»
гэж сонсоод: «Алдсан эмээ нэхэхээс илvv
энэ єдєр
янаг тєрєл
авгаа бодох хэрэгтэй. Тэр минь vхэж гэнэ» гэж «Ясыг нь барьж, сvнсийг
нь огтортуйд гаргая би» гэж очив. Гэсэр хааныг хvрч
ороход Цотон ноён ширээн дээр
vхэгч
болж нэг нvдээ
хялайж, нэг нvдээ
аньж, зvvн
гараа сарвайж, баруун гараа атгаж, зvvн
хєлєє
жийж, баруун хєлєє
атирч хэвтэв. «Эвvv!
Авга минь vнэхээр vхэв уу чи? Авгай минь vхсэн бололтой. Манай их
гэрийн их хvv
Алтаныг vхvvлэх
муу ёр болж байна. Vхсэн хvн
нэг нvдээ
аньж, нэг нvдээ
хялайж vхвэл муу ёр гэлээ» гэж хялайсан нvдэнд
нь цацъя гэж шороо атгаж очиход Цотон ноён хялайсан нvдээ
анив: «Нэг гараа атгаж, нэг гараа сарвайж vхвэл хойд
vрээсээ
юм єг гэсэн мэт муугийн бэлэг гэлээ» гэж гарт нь очиход гараа
атгав. «Нэг хєлєє
атирч нэг хєлєє
жийсээр vхвэл хойд амьд
vрдээ
муу ёр гэлээ» гэж хєлд
нь очиход хєлєє
жийв. «Авгайгаа єндєр
модонд єлгєж
тавъя. Их тvлээ
хурааж тvймэрдье.
Сvнсийг
огторгуйд гаргая. Тэгээд Арлан гуагаа нэхье» гэж Цотонг аваачиж
єндєр
модонд єлгєж
их тvймэр
тавив. Цотон ноён босон гvйв.
«Эвvv!
Авгай минь. Vхсэн хvн
галд шєрмєсєє
шатахад босдог гэлээ, тийм буюу?» гэж галт модоор ємнєєс
нь чичлэв. «Халхай! хуухай! Vхсэнгvй
авгай чинь» гэж бархирав. «Авгай минь vхсэнгvй
байна. Нааш ир» гэж тvймэр
дотуур чирч авч ирэв. Цотонгийн vс зvс,
гар, хєл
нь цєм
халсан байв .
[«Цотон чи
над юунд худал хэлэв?» гэсэнд] Цотон ноён єгvvлрvvн:
«Арван хоёр толгойт Мангас гэгч vлгэргvй
хэцvv
гэлээ гэж хvч
нь адбиш ихийн тул чамайгаа очиж vхнэ гэж арга хийсэн минь энэ
билээ» гэв. Гэсэр зарлиг болруун: «Авгай минь! Энэ чинь юутай
сайхан арга билээ! Зєв»
гээд Гэсэр хаан гэртээ очив.
Гэсэр хаан
«Одоо явъя» гэж бэлдэв. Лам нар, багш нар ирж Мангасын
оронд явахыг хорьж айлтгав: «Чи vvний урьд Хятадын Гонма хааныд
гурван жил саатсаны тул Арлан гуа чамд уурлаад догшин Кинарсын
уулан дээр гараад буртаг сан тавьсны тул дєрвєн
зvгийн
хамаг догшид, амьтныг цєм
євтгєж
бурхны шашин ном цєлийдэв.
Арлан гуаг мангас аваачив. Одоо тиймийн тул лам чинь би хорино»
гэвэл Гэсэр хаан зарлиг болруун: «За би мэдэв. Сайн лам ирвэл сvнсийг
тонилгоно гэлээ. Дундад лам ирвэл ном уншина гэлээ. Муу лам ирвэл
гаднах малыг авна. Гэр доторх эд барааг авна гэлээ. Ийш тийш харж
над аль сайныг єгєх
вэ гэж горьдоно. Тийм лам юун адил вэ? гэвэл хоёр сохор хvн
зам олон ядаж явах адил гэлээ. Холбоотой бяруу модонд ороолдсон
мэт гэлээ. Бацаг сахилаа хичээ! Харь» гэв. Ноён хvн,
заргач хvн
ирж хорин айлтгав. Хариу хэлэв: «Их тєр,
засаг цаазаа хичээж хадгал. Заргаа бvv
хоёчил. Харь!» гэв. Тvvний
хойно Цас эхлэн гучин баатар, гурван зуун хошууч нар ирж хорин
айлтгав. Хариу хэлэв:
«Миний явсны хойно аливаа зvгээс
дайсан ирэх мэдээгvй.
Хуяг дуулга, зэр зэвээ хичээж зас. Харь!» гэв.
Эд бvгдийг
харьсны хойно Рогмо гуа хорин айлтгав: «Намайг тєрєхєд
баруун дээвэр дээр минь Сэрv
нэрт гєрєєс
тоглож байсан. Зvvн
дээвэр дээр минь Бруг луу нэрт гєрєєс
тоглож байсан. Наргvй
єдєр
гэрэл гарч байсан. Vvлгvй
єдєр
бороо орж байсан. Ноён тулган дээр минь тоть шувуу донгодож
байсан. Хатан тулган дээр минь хєхєє
шувуу донгодож байсан. Богдсын тулган дээр минь уран гуа шувуу
байсан билээ.
Цаст
цагаан уул гадаад тив гэлээ. Цагаан арслан дотоод эрдэнэ
гэлээ.
Зэс хєх
зогдор нь орчлонгийн чимэг гэлээ. Тэр гурав эрт єдрєєс
vvдэж гэлээ. Гэсэр бид хоёрт тийм єлзий хутаг орших болтугай. Хар
уул гадаад тив гэлээ. Хар бух дотоод эрдэнэ гэлээ. Сvvл
эвэр хоёр нь орчлонгийн чимэг гэлээ. Тэр гурван эрдэнэ эрт єдрєєс
vvдэж гэлээ. Одоо ч болов єлзий хутаг Гэсэр бид хоёрт орших
болтугай. Ийм ийм есєн
эрдэм тєгссєн
Рогмо гуа чинь хорьж байна би» гэв. Гэсэр хаан зарлиг болруун: «Есєн
зvйл
дагинын хувилгаан Рогмо гуа хатан минь vнэн болбол хуурай газраас
ус гаргаж єг. Хоосон газраас жимс
гаргаж єг» гэв. Хоосон газраас жимс,
хуурай газраас ус гаргаж єгєв.
Арван зvгийн
эзэн Гэсэр хаан гурван жил суув.