1. Цотон
ноён Арлан гуа хатныг хєєв
Арван зvгийн
эзэн Гэсэр хаан Арлан гуа (монголоор Тvмэнжаргалан,
тєвдєєр
Бумжид гэж бас єєр хоёр нэртэй) хатныхаа нутгийг олон улсаас нууж
заримдаа нэжгээд сарын газар, заримдаа хоёр гурван сарын газар
суулгаж байсан ажээ. Олон хvн
эс мэдсэн билээ.
Цотон ноён
мэдэж очив. Гvйн
барах Шар цоохор морио унаж шоргоолжин саадгаа бvсэлж
очив. Арлан гуад золгоод: «Ай хайран сайхан бэр минь! Арван зvгийн
эзэн Гэсэр хаан гэж чамд сvvдрээ
vзvvлж
явна тэр. Хятадын Гонма хааны тєрийг
засаж Гvнэ
гуаг авч гурван жил сууж ирэв. Одоо Рогмо гуагийн дэргэд сууна.
Чамд ирэхгvй
байна. Цааш харвал тvмэн
хvн
инээх мэт, нааш харвал тvмэн
хvн
инээх мэт ийм єнгє
дvртэй
хайран авай минь чи зовж байна. Чамайг би авъя» гэв. «Эвvv!
эвvv!
Цотон авгай минь, энэ чинь ямар
vг
вэ! Тvмэн
Цотон ноён хурж ирэвч ганц шєнийн
Гэсэрийн минь зvvд
сvvдэр
хоёртой тэнцэж чадахгvй.
Энэ vгийг чинь дээр Хєх
мєнх
тэнгэр сонстугай. Доор
Хєрст
алтан дэлхий Эдvгээн
эх сонстугай. Хєдлєх
амьтан бvгд
сонсвол чих нь дvлийртvгэй,
нvд
нь тэсэртvгэй.
Амлаж vл болох vг энэ чинь. Дуугуй сууж цай шєл
зооглож харь» гээд их хурим єглєг
єгч хариулав.
Цотон ноён
харьж долоо найм хоноод бас ирэв. Арлан гуад vг айлтгав: «Эвvv!
Авай хайран сайн бэр минь чи зовохын муугаар зовж явна.
Чамайг би авъя» гэв. «Эвvv!
Авай! Урьд vг минь хvнийх
болов уу, хойд vг минь єєрийнх болов уу? Эрхт мєнх
тэнгэрийн хєвгvvн
эзэн Гэсэр хаан минь намайг гээв vv? Энэ єдєр
Цотон ноён чамд єгєв
vv? Ариун Тvшид
тэнгэрийн хєвгvvн
арван зvгийн
эзэн Гэсэр хаан минь намайг гээв vv? Авгадаа Цотон ноён чамд єгєв
vv?
Би чамайг муу гэж эс очив уу? Бэрийнхээ алиа найдангуйг минь мэдэв
vv чи? Чамайг нэрээ эс хайрлавал над ямар нэр байх билээ?» гэж
хорооны хєвгvvдийг
«Бялуу шийдмээ авч ир» гэж дуудав. Цотон ноёныг морь биегvй
гєвшиж,
морийг нь авч явган тавьж илгээв. Цотон ноён нэг сарын газар
гэртээ хоёр сар болж хvрэв.
Цотон ноён биеэ арчилж сэнсэнд сууж унд шаз хийж идэж биеэ тэнхрvvлэв.
Цотон ноён
биеэ тэнхрvvлж
одоо гэртээ долоо найм хоноод: «Чамайг даа! Арлан гуаг Гэсэрээс
хагацуулах арга эс хийдэг бол!» гэж занаад хvнс
авч хараалын нvхэнд
очив. Тэр нvх
хvнийг
жаргуулах буюу зовоох аргыг зvvдэнд
нь хэлж єгдєг
ажээ. Тэр хараалын нvхэнд
хvрч
гурван сар бартал хэвтэв. Цотонгийн санаанд юм эс оров. «Эвvv!
Хараалын нvх
зєнгєє
тєєрєв
vv? Цотон би хатах минь энэ буюу? Яасан заяа билээ?» гэж нэгэн ес
хоногт огт хvнсгvй
хэвтэв. [«Тэр муу нvхийг
аливаа юмыг эндvvрэлгvй
мэддэг гэж хvн
худал хэлдэг бол тэр хvнийг
алъя. Хэрэв тэр нvх
юмыг мэддэг боловч хэлэхгvй
байгаа бол тvvнийг
эвдье» гэв.] Тvvний
хойд шєнє
хараалын нvх
хvн
болон Цотонгийн зvvдэнд
орж vг хэлэв: «Арлан гуагийн малчинтай зохицон нэгэн намганд (хvхvvрт)
цус дvvртэл
хий. Нэгэн намганд хорз дvvртэл
хий. Нэгэн намганд тараг дvvртэл
хий. Энэ гурван намганы амсрыг бvv
бєглє.
Арлан гуагийн шамтавын (банзлын) оосроос нь уяж тавь. Зул унтраад
нойрссоны хойно: «Хатан! «Yнээ
хєхєв»
гэж дууд. «Хэд хєхєв?»
гэж асууна. «Зуу хєхєв»
гэ (гэхийн захирах хэлбэр). [Тугал таргалтугай] Гайгvй»
гээд нойрсоно. Нойрсуулаад бас дууд: «Хатан! Vнээ хєхєв»
гэ. «Хэд хєхєв?»
гэнэ. «Мянга хєхєв»
гэ. Мєн
бас [Тугал таргалтугай] «Гайгvй»
гээд нойрсоно. Бас дууд: «Хатан! Vнээ хєхєв»
гэ. «Хэд хєхєв?»
гэнэ. «Булт хєхєв»
гэ. «Эцэг эхийн сааль сvv
тасрах нь» гээд босон харайна. Тэр гурван намган доторх асгарвал
Арлан гуаг Гэсэрээс хагацуулахын арга тэр болно» гэв.
Цотон явж
Арлан гуагийн адуучинд хурэв. Адуучин адуугаа нэгэн тєхємд
хурааж байна. Тєхєм
дvvрэхгvй
дунд байвал дутуу байна гэж хайж олох ажээ. Цотон ноён хvрээд:
«Адуу тань ямар байна? Олон уу? Цєєхєн
vv? Тарган уу? туранхай юу?» гэж асуув. Адуучин хэлнэ: «Олон
болбол заримыг нь чамайг ав гэв vv? Цєєхєн
болбол маныг засагла (шийтгэ) гэв
vv?
Туранхай болбол маныг жанч гэж илгээв vv? Тарган болбол маныг
шагна гэв vv?» гэв. Цотон ноёны vг: «Хол бай! Энэ муусайны аашийг
нь vз та. Миний
ємнєєс
ийм vг хэлэх нь юу вэ?» гэж морины толгой тvрvvг
цохилж явж одов. Адуучин бvгдээр:
«Цотон авгай адуу хулгай хийе гэж ирж байна. Яв! яв!» гэж хэлэлцэж
олон адуучин бvгдээр
ирж Цотонг уургаар гєвшив.
Цотон ноён дутаан очив.
Тэмээчинд
нь очиж золгов. Мєн
урьд vгээр асуув. Мєн
тэмээчин уурлалцан Цотонг гєвшив.
Цотон дутааж очив. Vхэрчинд золгов. Мєн
урьд vгээр бололцов. Цотон vхэрчнээс дутааж хоньчинд очив. Бас
хоньчноос «Хонь чинь ямар вэ?» гэж асуув. Мєн
адуучны vгээр хэлж, хоньчин бас хэрvvл
хийж загнав. Одоо Цотон ноён биеэ євдєхєд
нэгэн бvдvvн
хонь хулгай хийж аваад ууланд гарч биеэ тэнхэрье гэж очив.
Биеэ
тэнхрээд Цотон ноён Арлан гуагийн
тугал хадгалсан хvнд
vдэш
барай бvрийд
явж очив. Ирж золгоод: «Энэ дєрвєн
хошуу малчинд хэн нь жаргалтай, хэн нь жаргалгvй
вэ?» гэж асуув. Тугалчин хэлэв: «Манд юуны жаргал байх вэ? Зуны
бороог бороо гэхгvй,
халууныг халуун гэхгvй,
жаврыг жавар гэхгvй,
олон тугалын хойноос явж зовно биш vv бид. [Бусад сvргийг
хадгалсан хvмvvс
жаргалтай байна.] Адуучин гэвэл агтыг дураар мэдэж унана. Архийг
(айргийг?) дураар мэдэж ууна. Хvслээ
ханаж явна биш vv! [Тэмээчин тэмээгээ ачаад сvvг
сааж ууж жаргаж явна. Vхэрчин vхрээ ачаад сvvг
сааж уугаад жаргаж явна. Хоньчин хонио алж идээд унгасыг авч эсгий
хийж сvvг
сааж уугаад жаргаж явна.] Тэд тэр дєрвєн
хошуу малчинд юуны ялгал! Зовох болбол бид буй за. [Биднээс илvv
зовлонт хvн
энэ газар дээр vгvй]»
гэв. Цотон «Таныгаа тэр дєрвєн
хошуу малчнаас илvv
жаргалтай болгосуу. Та над юу єгєх
вэ?» гэв. Эвvv!
бид Цотон ноён авгайдаа юу гэж харамлах вэ! Олох чадалтай болбол
олсноо єгнє.
Олж чадахгvй
болбол юугаа єгнє
бид?» гэв. «Хєєрхий
минь таныгаа
vлэмж
жаргуулах буй за, би» гэв. Тугалчин «За сайн» гэж баярлав. Нэгэн
тугал алж Цотонд хурим єгєв.
Цотон тугалчинд хэлэв: «Нэгэн намганд цус хий. Нэгэн намганд тараг
хий. Нэгэн намганд хорз хий» гэж тугалчинд тоолж хэлээд харив.
Тугалчин гурван намганд тэр бvгдийг
хийж Арлан гуагийн банзлаас уяж тавиад шєнє
[дvл
болгоход] зул унтраагаад: «Хатан! vнээ хєхєв»
гэж дуудав. «Хэд хєхєв?»
гэв. «Зуу хєхєв»
гэв. «Гайгvй.
[Тугал таргалтугай]» гээд нойрсов. Урьдын мєн
vгийг дахин дахин хэлж дуудав. Арлан гуа уурлаж «Сааль сvv
тасрах байна. [Та тугалыг эхтэй нь нийлvvлсэн
байна. Гэсэр ирэх цаг болсон билээ. Хэрэв маргааш эрт ирвэл архигvй
яана!]» гээд босон харайв. Шамтваас уясан гурван намган дахь булт
асгав. [Арлан гуа тэр тугалчнаа ихэд жанчвай. Тугалчин ийн сэтгэрvvн!
«Цотон ноён биднийг жаргуулсан биш, зовоохын арга байсан ажээ»
гээд машид харааж явав. Тэр Арлан гуагийн асгасан нь дорно зvгийг
чиглэж асгарсан байна] Тvvний
уур нь [зvvн
зvгийн]
арван хоёр толгойт мангаст хvрэв.
Мангас євдєв.
«Тєлєгний
минь улаан утсыг єг» гэв. «Би юунд
євдєв?
гэж vзэв. Vзтэл арван зvгийн
эзэн Гэсэр хааны єєр ємчтэй, єєр нутагтай, єнгє
vзэсгэлэнт сайхан гуа нэгэн хатан байна. Тэр хатан
хараалын нvхнээс
гурван намганд муу юм хийж над цацсан байна. [Би тvvнийг
хялбар хариулж чадна]. Надаас єєр хэн чадах вэ!» гээд гурван
намганд мєн
тэр гурвуулыг хийв. Тэгэд Гэсэр хаанд муу бэлэг тавиад [Гэсэрийн зvгт]
асгав.
[Шумнас
(мангас) єєрєє
эдгэв] Гэсэр хаан чилээрхэв. Хамаг улст
євчин
тахал олон болов. [Гэсэр хаан есєн
єдєр,
есєн
шєнє
юм зооглосонгvй,
гал тvлсээр
суув. Цотон ноён, Царгин ноён, Цас Чихэр хийгээд гучин баатар,
гурван отог улс ер бvгдээр
цугларав. Цас Чихэр есєн
єдєр
есєн
шєнє
болтол Гэсэр богдын дэргэдээс нэг агшин зуур гарсангvй
нэг агшин зуур унтсангvй,
гараас нь барьсаар суув. Цас Чихэр єгvvлрvvн:
«Цотон авгай, Рогмо гуа, Нанчун гурвуул очиж Гэсэрийн минь
заяагаар тєрсєн
Мо гvvш
Данбо тєлєгчид
«Юунаас болсон шалтгааныг vзvvл»
гэсэнд Нанчун єгvvлрvvн:
«Цотон авгай, бэргэн хоёул очиж vзvvл.
Би Гэсэр авайн дэргэд сууна» гээд Гэсэр богдын нєгєє
гараас барьж суув.]
Рогмо гуа,
Цотон ноён хоёул Гэсэрийн Мо гvvш
Данбо нэрт тєлєгчид
очиж vзvvлэв:
«Гэсэр хаан юунаас чилээрхэв? Хамаг улст
євчин
тахал юунаас болов? Vз» гэж хэлэв. Тєлєгч
нар vзэв: «Ийм
ажээ. [Гэсэр богдын євчин нь гэмгvй
эдгэх байна. Энэ євчний шалтгаан нь] Гэсэр хаанд минь єєр
нутагтай, єнгє
зvс
сайхан нэгэн хатан байна. Гэсэрийн нэгэн хар сэтгэлт тєрєл
[авга ах] байна. Тэр хараалын нvхнээс
муу vг олж сонсоод Арлан гуад чивэл хийж мангаст асгаж цацсан
байна. Мангас євдєж
биеэ євдсєний
шалгааныг тєлєгний
улаан утсанд vзэж мэдэв. Тэр мэдээд тэр идээнд муу бэлэг тавиад
нааш асгаж, vvнээс Гэсэрийн чилээ болсон байна. Хамаг улсын євчин
тахал тvvнээс
улам болж байна» гэв. «Одоо vvнийг яавал сайн болох вэ?» гэв.
«Рогмо гуа! Тєлгийн
хэл бол тэр хатныг хєєвєл
сайн болох. Ийм нvгэлт
юм гарч байна» гэж тєлєгч
нар хэлэв. [Тєдий
хоёул харьж ирэхэд Цотон ноён єгvvлрvvн:
«Ай Рогмо гуа минь! Мо гvvш
Данбын єгvvлсэн
vгсийг єгvvлэхэд
амраг авга ах гэхэд намайг гэж санах байна. Би Гэсэртээ муу сэтгэл
vvсгэж явбал дээд тэнгэр нар намайг таалахгvй.
Энэ vгийг Цас Чихэр, Нанчун хоёрт бvv
хэл. Гэсэрийн євчнєєс
айснаа над гаргах (оногдуулах) болуузай. Єєр
ємчит
амраг хатан гэгч нь Арлан гуа мєн
биз. Гэсэр Хятадаас ирээд чамтай удаан суусны тулд Гэсэрт минь тэр
муу санасан байна. Тvvнийг
Гэсэрт бvv
хэлье. Гадуур хєєж
орхиё. Чи дугай суу. Намайг хэл гэгтvн.
Би хэлье» гэв. Тєдий
хоёул хvрч
ирэв. Цас Чихэр єгvvлрvvн:
«Мо гvvш
Данбо юу зарлиг болов?» гэв. Рогмо гуа єгvvлрvvн:
«Их ноён та єгvvлтvгэй.
Би мартав» гэв. Цотон ноён єгvvлрvvн:
«Гэсэрийн єєр ємчит амраг хатан нь муугаар vзэж євтгєсєн
байна. Тvvнийг
хєєж
орхивол Гэсэр эдгэнэ. Эс хєєвєл
эдгэхгvй»
гэв. Цас Чихэр
єгvvлрvvн:
«Тэр хатан нь одоо хэн бэ?» гэв. Цотон ноён єгvvлрvvн:
«Тэр амраг хатан гэгч нь Арлан гуа биз» гэв. Тєдий
Цас Чихэр амаа бариад єгvvлрvvн:
«Тэр бэр минь, сайн язгуурт сайн бэр билээ. Гэсэр минь эдгэсэн
хойноо ихэд гомдох байна. Гэвч Гэсэрийн аминаас илvv
биш
дээ. Цотон авгай, Рогмо гуа та хоёр мэд. Гэсэрт бvv
єгvvлье»
гээд Гэсэрийн дэргэд орж суув.]
Рогмо гуа,
Цотон хоёул гадуур Арлан гуад элч илгээв. «Гэсэр хаан чилээрхэж
байна. Хамаг улст
євчин тахал чамаас болж гэнэ. Чамайг зайлуулж явуулъя гэнэ. Чи
явбал Гэсэрийн чилээ сайн болох гэнэ. Vгvй
болбол муу» гэж хэлэв. Элчид Арлан гуа: «Yгийг
чинь мэдэв би. Гэсэр намайг хєєж
байна уу? Рогмо гуа, Цотон хоёр хєєж
байна уу?» гэв. Рогмо, Цотон хоёр чиний эзэн буюу? Гэсэр хєєж
байна» гэв. «Энэ нvгэлт
vйл Цотонгийнх
буйзаа. Гэсэр минь намайг vл хєєх
билээ. Рогмо, Цотон хоёр намайг хєєж
байна. Би явъя. Эрхт мєнх
тэнгэрийн хєвгvvн
эзэн Гэсэр хааны минь чилээ сайн болтугай. Энэ
єдєр
миний зовсноор юу дутах! Эртний ерєєлийн
хvчин
болбол эргэж авахаа тэр минь мэднэ биз» гээд «Элч чи харь! Би
явъя» гэв.
Арлан гуа
хамаг улс хорооныхоо vгээгvv
ядууг цєм
цуглуулав. «Намайг бий мэт гэр малыг минь сайхан авч яв! Та бvгдээр»
гэж хэлээд «Гэсэрийн минь чилээ их гэнэ. Гэнэтээр зовлон над хvрч
иржээ. Таныг цуглуулж байгаа минь энэ билээ» гэв. [Ирсэн элчээс
«Аль зvг
одох вэ?» гэсэнд «Дорно зvгт
од» гэв.] Сангаа тvгээж
єгєєд
Арлан гуа уйлж явав. Хорооны vгээгvv
ядуу хамаг улс тэргvvлэн
булт
гашуу болон уйлалдан нэхэж явна: «Ай хайран эрдэнэт авай минь.
Хамаг их улсаа юу гэж тэвчнэм чи? Чамайг жаргах газар бvгдээр
жаргая. Чамайг зовох газар бvгдээр
зовъё бид. Єєрийн энэ бие минь vхэвч vхье» гэж дагаж уйлж явна.
Арлан гуа «Ингэж бvгдээр
явбал эзэн Гэсэр хаанд муу гэнэ. Хамаг бvгдээр
явбал хайрт эзэн Гэсэр хаанд минь муу гэнэ. Та бvгд
минь харь» гээд «Худалдаж идье» гэж авсан эрдэнийн сангаа тvгээж
єгєєд
явав. Хамаг улс харьж ирэв.
Арлан гуа
дэмий ганцаар явж байтал цагаан єнгєт
газарт хvрэв.
Аливаа амьтан нь булт цагаан байв. Чандаган элч угтаж ирээд
аваачив. Цагаан єнгєт
улс их хурим хийж «Манай хаанд заяат буюу? гэж цагаан дээл ємсгєж,
цагаан морь унуулж vдээд ирэв. Тvvний
цаана явж алаг газар хvрэв.
Шаазгай элч угтаж ирээд аваачив. Тэр улс урьд ёсоор хурим хийгээд
мєн
тэр ёсоор vдээд харьж ирэв. Цааш шар єнгєт
газарт хvрэв.
Vнэг элч угтаж ирээд аваачив. Аливаа
амьтан урьд ёсоор хурим хийж vдээд харьж ирэв. Цааш яваад хєх
єнгєт
газар хvрэв.
Чоно элч угтаж ирээд аваачив. Мєн
урьд ёсоор хурим хийж vдээд харьж ирэв. Цааш хар єнгєт
газарт хvрэв.
[Бvх
юм нь хар байв. Тvvнээс
хар хэрээ элч ирээд хар хувцсыг ємсгєєд
«Энэ эм бидэнд
хамаагvй»
гээд цааш илгээв.]
Их далайд
орж дэмий явна. Агт уралдам газраас халуун
салхиар амьсгалж ирэв. «Эвvv!
Энэ юу билээ?» гэж айж явна. Арлан гуа бас vрээ уралдам газраас
єдий хvйтэн
салхиар амьсгалж ирэв. Арлан гуа тэр
салхинд хийсэж тогтож ядаж, «Гэсэр хаан минь яалаа гэж уйлж явна.
Даага уралдам газраас [нэгэн их хєнхєр
хар хvн]
дээд уруулаа тэнгэрт хvргэж,
доод уруулаа газарт хvргэж
ирэв.
Арван
хоёр толгойтой мангасаас Арлан гуа айж угтан сєгдєж
мєргєєд
vг хэлэв: «Дээд Хурмаст тэнгэрт хан гэлээ. Энэ шєнє
ирэхдээ хээр хонолоо би. Зvvдэлсэн
болов уу? Vнэн болов уу? Их гарди болж намайг огторгуйд авч гарах
мэт билээ. Хурмаст тэнгэр хаан болов
уу энэ? Яаж танья vvнийг? Энэ єглєє
явган явж ядаж их далайн захад унтлаа би. Далай дундаас аварга
загас мэт єрєвхийж
авлаа намайг. Загас биш, лусын хаан болов уу? Чамайг яаж танья?»
гэж
мєргєв.
«Арван
зvгийн
эзэн Гэсэр хааныг тvдэж
(саатаж?) явна гэж арван хоёр толгойтой мангаст босож (оргож)
ирлээ би. Мангасын
хаан мєн
болов уу? Биш болов уу энэ? Нэгэн цагт би ийм хааны
vнээ саах хятад эм болоосой би, vнс гаргах шивэгчин болоосой би»
гэж мєргєв.
Мангас «ха ха, сайн сайн, яв» гэж дvvрэв.
«Авай битгий ай! Чамайг би идэхгvй.
Миний ерєєлийн
хvчин
биз. Чамайг би сонслоо. Гэсэр хааны нэгэн сайхан хатан буй гэж
авъя гэмээж нь арван зvгийн
эзэн Гэсэр хааныг хэцvv
гэхэд нь байлаа би. Vнээ саах хятад
болох
мэдээгvй.
Vнэн чанарт амраг гэргий болох мэдээгvй»
гээд авч явав. Хотдоо Арлан гуаг хvргээд
хоёр гурван сайхан хатнаа залгиж
орхив.
Арлан гуаг мангас авав.