7. Гэсэр тєрєв
Гэртээ
ирсэн хойно Амаржилын хэвэл нь ихдэж босож, сууж vл чадах болов.
Арван тавны єдєр
єглєєгvvр
євгєн
урхиа авч малаа тууж одохоор гарахад нь Амаржил хэлэв: «Чи юу гэж
явнам? Миний хэвэлд хvн
хэлэлцэх мэт гингэнэнэ. Би ганцаараа айж vхнэм. Ганц энэ єдєр
миний дэргэд суу чи» гэхэд Сэнлон євгєн
хэлэв: «Чиний дэргэд би сууя гэхэд оготно хэн алах вэ? Хоёр
гурван малыг минь хэн
vзнэм?
Оготно эс албал бид хоёр амиа юугаар тэжээнэм?» гэж эс болж явав.
Євгєн
явж оготно урхидан, далан оготно алж ирэв. Гэртээ vvрч ирэв. Євгєн
«Язгуураас энэ єдєр
илvv
алав би» гэж євгєн
гэртээ баярлаж «Эртний минь ерєєл
буй за» гэж баярлаж суув. Оготноо гэртээ тавиад очив.
Бас vдийн
хойно vдшийн урьд эхийн хэвлийн дотор хєвгvvн
нь дуулан тавив: «Овоо Дvнжон
гарво нэртэй, молор эрдэнэ биетэй, дун цагаан шvдтэй,
гарди шувуун тэргvvтэй,
алтан шар хонгорцог
vстэй,
vсний минь vзvvрт
уд модны цэцэг дэлгэрсэн мэт, би тєрєх
буй. Би тєрвєл
дээр тэнгэр нарыг эзлэгч би болох буй» гэв. Бас нэг нь дуулав:
«Арьяа Авалоки нэртэй, дэлгэрэнгvй
цагаан гэрэлтэй, улаан хонгор царайтай, дээд бие минь хvний
бие мэт, доод бие минь лусын хаад могойн бие мэт би тєрєх
буй. Би тєрвєл
доод лусын хаадыг эзлэгч би болох буй» гэв.
Бас нэг нь
дуулав: «Жамцо Дари Оддам нэртэй, маш цагаан єнгєтэй,
єнгє
гэрэл минь арван зvгт
дэлгэрсэн би тєрєх
буй. Би тєрвєл
арван зvгийн
дагинасыг эзлэгч би болох буй» гэв.
Бас нэг нь
дуулав: «Гэсэр Сэрво Дондув нэртэй, дээд биенд
минь арван зvгийн
бурхан тєгссєн,
дунд биенд минь дєрвєн
их тэнгэр нар тєгссєн,
доод биенд минь найман их лусын хаад тєгссєн
би тєрєх
буй. Би тєрвєл
энэ Замбутивийн эзэн арван зvгийн
ачит Гэсэр мэргэн хаан болох би» гэж дуулав. Эх нь: «Эвий эвий,
эвий эвий намайг ертєнцийн
хvн
эс хэрэглэж, гурван голын бэлчирт хєєж
орхисон. Над юуны бурхан тєрж
над баригднам аж. Над чєтгєрийн
хувилгаан хєвгvvн
тєрж
баригднам зээ. Муу эцэг тань Сэнлон євгєн
єлгий
хийхээс тvvний
амийг тэжээх хvн
vгvй.
Таныг би єлгийдєж
тэжээхээс vvрийн чинээ хар Цачирт минь амь тэжээх хvн
vгvй.
Одоо би таныг vvнд єлгийдье» гэж гичгэнэ ухах есєн
алд тємєр
гадсаар дєрвєн
эрвэй (алд) гуу тус
тусад нь ухаж тавив. Чингэтэл Овоо Дvнжон
гарво «Эжий! над зай тавь» гээд оройгоос гарч унав. Єнгє
чимэг нь адвиш сайхан гуа ажээ. Мєлхєж
татаж эхдээ vл гvйцэгдэж
явав. Эх нь хєєж
гvйцэн
ядаж явтал дээр тэнгэр нараас молор эрдэнэ заанд эмээл хазаар
тохож, дан хэнгэрэг дэлдэж, сан хvж
шатааж, молор эрдэнэ заанд цан хэнгэрэг дэлдэж байж унуулаад аван
одов тэнгэрт. Эх нь: «Эвий минь, vнэн бурхан байсан байна» гэж
уйлав.
Уйлтал: «Єхий
(эгч) минь, над зай тавь» гэв. Эх нь баруун гараа єргєж
оройгоо дарав. Дартал баруун суганаас нь унав. Бас мєлхєж
татаж эс гvйцэгдэв.
Доорх их далайгаас Лусын хаан урьд ёсоор молор эрдэнэ заан арсланд
мєн
эмээл хазаар тохож, цан хэнгэрэг, хvж
шатааж лусын хаанд аван одов. Их далайд авч оров.
Бас нэг
нь: «Єхий
минь, над зай тавь» гэв. Эх нь хоёр сугаа хавчиж хоёр гараар
оройгоо дарж байтал хvйснээс
нь унав. Урьд хоёроос єнгє
чимэг нь vлэмж сайхан гуа байв. Бас эхдээ vл гvйцэгдэж
явнам. Эх нь хєєж
явтал арван зvгийн
дагинас хєх
хирс заанд эмээл хазаар тохож, сан хvж
тавьж, цан хэнгэрэг дэлдэж ирж, арван зvгийн
дагинас авч гарав. «Эвий эвий, эвий эвий гэж гурван авай минь
яалаа» гэж уйлав. Эх нь: «Булт бурхадын хувилгаан гэгч нь
vнэн
байсан ажээ. Би юу гэж дєрвєн
эрвэй гуу ухаж тавилаа? Огоо ядаж нэгийг нь ч таньж золгож тэвэрч
озож хагацах нь эвий минь эвий яалаа» гэж уйлав.
Уйлтал нь
бас нэг нь Гэсэр Сэрво
Дондув: «Эжий минь би аль мєрєєр
гарах вэ?» Эх нь: «Авай минь ёстой мєрєєр
тєр»
гэж дуудав. Ёстой мєрєєр
тєрєв.
Баруун нvдээ
хялайж, зvvн
нvдээ
харж, баруун гараа далайж, зvvн
гараа атгаж, баруун хєлєє
дээш єргєж,
зvvн
хєлєє
жийж, дєчин
таван дун цагаан шvдээ
зуусаар тєрєв.
Эх нь: «Эвий эвий, яая би? Урьд vзэгдэгч гурвуул минь булт
бурхадын хувилгаан тєрж
над эс баригдав. За энэ нvгэлт
хєвгvvн
чєтгєрийн
хувилгаан тєрж
над баригдав. Авай минь, чиний хvйг
юугаар огтолном би?» гэж дэрэн дотроос хянгарыг авч хvйгий
нь хєрєєдєв.
Тэр хянгар хvйгий
нь эс даав. «Эжий минь, энэ хянгар чинь миний хvйг
vл даана. Гэрийн ємнєх
их далайн доторх ирмэгт хар чулууг авч
огтол» гэв. «Огтлохдоо ерєєл
ерєє.
Авай минь, чулуунаас бат амьтай болтугай гэж огтол. Хvйг
минь цагаан євсєєр
боо. Авай минь, эзэлсэн улс чинь цагаан
євснєєс
олон болтугай гэж боо» гэв. Эх нь хормойдоо цуглан хvvхдээ
аван гvйв.
Их далай доторх ирмэгт хар чулууг авч огтлов. Огтлохдоо мєн
урьд vгээр огтлов. Хvйг
нь цагаан євсєєр
боов. Боохдоо мєн
урьд vгээр ерєєв.
Гэсэрийг vзэгдэхэд баахан хvйтэн
бороо орсон ажээ. Эх нь Гэсэрийн хvйг
огтлох гээд чигчий хуруугаа хєлдєєв.
Энэ, нvгэлт,
энэ чивэлт хvvхдийн
хvйг
огтлох гэж явсаар чигчий хуруугаа хєлдєєв
би» гэж уйлав. «Эжий минь бvv
хараа, бvv
уйл. Энэ хуруугаа их далайд дvр,
ямар болох нь вэ?» гэв. Эх нь хvvхдийн
vгээр их далайд хуруугаа дvрэв.
Хуруу нь урьдах мэт сайхан болов. Эх нь хvvхдээ
авч очив. «Авай чамайг юунд єлгийдєм?»
«Энэ гуунд єлгийдье» гэж єргєв.
Хvvхэд
эхээс алдуулан унав. Бас эх нь єргєв.
Хvvхэд
эхээс алдуулан унаад ноцолдож байж vг хэлэв: «Эжий минь, Баруун нvдээ
хялайсан минь элээ шулмасыг тас хялайсан минь билээ. Зvvн
нvдээ
харсан минь энэ заяа, тэр заяа хоёрыг тэгш харсан минь билээ.
Баруун гараа далайсан минь эсэргvvцэгч
бvгдийг
тас далайсан минь билээ. Зvvн
гараа атгасан минь хамаг бvгдийг
эзлэн барих минь билээ. Баруун хєлєє
дээш єргєсєн
минь шашныг мандуулах минь билээ. Зvvн
хєлєє
жийсэн минь тэр тэрс буруу номтныг доройтуулан гишгэсэн
минь билээ. Дєчин
таван дун цагаан шvдээ
зуусаар тєрсєн
минь догшин шулмасын сvрийг
тас залгисан минь буюу» гэж vг хэлэв. Эх нь: «Эвий эвий, эвий
эвий, хvvхэд
тєрвєл
нэргvй
хоёр хуруугаар хамраа бєглєж
тєрєм
билээ. Нvдээ
аньсаар, шvдээ
зуусаар тєрєм
билээ. Энэ яасан хортой хэлтэй амтай хvvхэд
тєрж
хэрэлдсээр, барилдсаар тєрлєє»
гэж хэрэлдэж байв.
Хэрэлдэж
байтал Сэнлон ирэв. Нэгэн vе эм хvний
дуу гарна, нэгэн vе барын
дуу мэт гарна. Сэнлон євгєн
малаа тууж, арван оготно vvрч, нэг гартаа есєн
салаат тємєр
урхийг хєсрєєс
олж чирж ирэв. «Энэ юув?» гэв. Амаржил хэлэв: «Ад муу хувхай хvлтгєр,
хишиг гvй
хvлтгєр!
Чамайг би энэ єдєр
миний дэргэд суу гэж эс хэллvv
би? Vvний урьд гурван хvvхэд
хаагуур минь гарцгаав. Булт бурхадын хувилгаан тєрж
тэнгэрт гарах нь тэнгэрт гарав, Лусын хаадад орох нь оров.
Дагинаст гарах нь дагинаст гарав. Дээр тэнгэр гэж, доор лусын хаад
гэж, арван зvгийн
дагинас гэж хэн мэдлээ. Тэд бvгдийн
тоог ч мэдсэнгvй
алдав. Ав одоо муу хvлтгєрийг,
Чєтгєрийн
хувилгаан хvvхэд
тєрєєд
намайг барьж идье гэж ингэж байна» гэв.
Євгєн
хэлэв: «Эвий, чи чєтгєрийн
хувилгааныг яаж мэдэв? Дэмий тааж мэдэх бид бурхад буюу? Єєрийн
vрсийг яаж алнам? Тэжээж vзье. Энэ єдєр
би наян оготно алав. Энэ муу хоёр гурван мал минь булт боостов
(Хээлтэй болов). Хэвэл нь газраас улам
vргэлжилж
явна. Язгуур гэрийн маань дэргэд оготно vгvй
билээ. Годил харвах газарт оготно иржээ. Энэ єдєр
хамаг газар цас орсон бєгєєтєл
манай
энэ муу гэрийн гадна годил харвах газар цас орсонгvй.
Есєн
салаат тємєр
урхи vvнийг годил харвах газраас
олов
би. Энэ бие тєрсєєр
ийм юм эс vзлээ би. Энэ тор буюу, урхи буюу? Энэ олж авчирсан юм
минь энэ» гэв. Эх нь: «Чамайг яаж алах вэ? Тэжээж vзье»
гэв.