2. Тэнгэр
нар зєвлєгєєн
хийв.
Хурмаст
тэнгэр тэргvvлэн
гучин гурван тэнгэр нар євєр
зуураа их хурим
хийв.
Хурмаст тэнгэр гурван хvvдээ
элч илгээв. Илгээсэн
элч нар нь Амин сахигч ахад нь хэлэв: «Авай чамайг
Хурмаст тэнгэр
эцэг чинь ертєнцєд
хаан ор суухаар оч гэнэ» гэв.
Амин сахигч
нь хэлэв:
«Би Хурмаст тэнгэрийн хєвгvvн
билээ. Очлоо ч ертєнцєд
хаан оронд сууж vл чадах буй. Хэрвээ
Хурмаст тэнгэрийн хєвгvvн
очоод хаан оронд сууж эс чадваас
хайрт хаан эцгийн нэр
тєрийг
алдмуй. Би дургvйдээ
vл очих
биш.
Сууж vл чадахаа
айлтганам
би». Тэр vгийг
аваад
элч Vйл бvтээгч
дvvд
нь очив:
«Авай чамайг
Хурмаст тэнгэр эцэг чинь ертєнцєд
хаан оронд суухаар оч гэнэ»
гэв. Vйл бvтээгч
хэлэв: «Би Хурмаст тэнгэрийн
хєвгvvн
биш
vv. Ертєнцєд
явагч амьтан алтан дэлхийн
хvн
биш
vv. Очивч
би хааны
оронд сууж vл чадна.
Надаас ах гэвэл хаан суух ор Амин
сахигчид
буй заа. Дvv
гэвэл Тєгсцогтод
буй заа. Надад юуны
харьяа буй» гэв. Элч Тєгсцогтод
очив. Мєн
урьд vгийг хэлэв. Тєгсцогт
хэлэв:
«Их ах гэвэл Амин сахигч очно биз. Дунд ах гэвэл
Yйл
бvтээгч
очно биз. Надад юуны хамаа буй. Очивч очъё гэж
билээ. Эс чадвал
хайрт хаан эцэг эхийн
нэр тєр
хэрэггvй
биш
vv» гэж гурван
хvvхэд
элчид мєн
энэ
vгийг єгvvлэв.
Элч энэ
vгийг аваад Хурмаст тэнгэр, гучин гурван тэнгэр
нарт ирэв:
«Гурван
хvvхдийн
чинь vг цєм
тэр
байна» хэмээв. Хурмаст тэнгэр гурван хєвгvvнээ
ир гэв. Гурван хєвгvvн
ирэв. Хурмаст тэнгэр зарлиг болруун: «Би та нарыг ертєнцийн
цаг самуун болов. Туслахаар оч гэж би
єєрєє
мэдэж зарлиг болсонгvй
билээ. Бурханы зарлигаар би
та нарыг оч гэсэн билээ. Би та нарыг хєвгvvнээ
болов уу гэж санаж билээ. Та нар миний эцэг байсан ажээ. Би та
нарын хєвгvvн
байсан ажээ. Та гурвуул миний хаан оронд суу. Миний аливаа явдлыг
болбоос мєн
зєвєєр
зохиож явагтун. [Би Бурханы
зарлигаар алтан дэлхийд бууж амьтныг тусалъя» гэж] Хурмаст тэнгэр
энэ vгийг зарлиг болов.
Хурмаст тэнгэрийг зарлиг болсны хойно гурван хєвгvvн нь малгайгаа
авч сєгдєж мєргєв. «Эвvv! Хаан эцэг минь бидэнд энэ vгийг юу гэж
зарлиг болном?» Амин сахигч энэ vгийг хэлээд айлтгав: «Хаан эцгийнхээ
зарлигаар юунд vл очном? Очивч хааны орон сууж vл чадах буй. Хэрвээ
Хурмаст тэнгэрийн хєвгvvн Амин сахигч хаан орон сууж эс чадав
гэж ертєнцийн хvн элэглэвэл таны нэрд муу буй заа.
Дэмий л тэнгэрийн хєвгvvн билээ хэмээгээд очих уу би? Дvvгээ
ховлов гэх vv? Энэ Vйл бvтээгч аливаа юмыг энэ чаднам» гэв. «Эсруагийн
аймагт арван долоон тэнгэр нар наадам хийж их хурим болсонд харвалга,
барилдаан хийвч энэ Vйл бvтээгчийг нэг ч хvн чадахгvй, бултыг
энэ чадна. Євєр зуураа гучин гурван тэнгэр нар мєн бас харвалга,
барилдаан наадам хийхэд бас vvнийг дийлэхгvй. Доор Лусын
хаадын аймагт бас мєн мэлзээ наадам хийвч vvнийг бас vл дийлнэ.
Ер аливаа зvйл эрдмийг энэ Vйл бvтээгч бvрэн сурсан. Дэмий л тэнгэрийн
хєвгvvн гээд очих уу бид? Очивч мєн энэ чадна» хэмээв. Гучин
гурван тэнгэр нар хэлэв: «Ер Амин сахигчийн энэ vг цєм vнэн.
Аливаа зvйл ч болов, бид сайн ч болов, ер мэлзээ хийж харвалга
барилдаан хийвч булт манийг энэ дийлэх билээ. Амин сахигчийн
тэр vг нь булт vнэн» гэж Гучин гурван тэнгэр нар энэ
vгийг хэлэв. Тєгсцогт дvv нь ер эдний vгийг дагаж бvгд vнэн гэв.