![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРВАН НЭГДЇГЭЭР БЇЛЭГ249. Тэндээс Чингис хаан, Хашин иргэнийг зорив. (Тангуд буюу Си сиагийн хан, Монголын дотор Хашин хан гэж алдаршжээ) Хїрч очвол, Хашин улсын Бурхан (эзэн) дагаар орж, "Баруун гар чинь болж хїчээ єгье" гэж Чага нэртэй охиноо Чингис хаанд авчирч єгєв. Бас Бурхан єгїїлрїїн: "Чингис хааны нэр алдрыг сонсож айн биширч байв бид. Одоо сїлдэт биеий чинь хїрч ирсэнд сїрдэн их айж байна. Айн сїрдсэн манай Тангуд улс баруун гар чинь болж хїчээ єгье" гэв. "Хїчээ єгєхдєє бид,
гэж єчив. Тэр хэлсэн їгэндээ хїрч, тангуд иргэнээс тэмээ татварлаж тууж барагдахгїй болон тэмээ авчирч єгєв. 250. Чингис хаан, энэ удаагийн явдалд Хятад улсын Алтан хааныг дагаар оруулж, их эд уурс аваад, Хашин (Тангуд) улсын Бурханыг элсїїлж, олон тэмээг авав. Тийнхїї Чингис хаан, тэр хонин жил морилоод хятад иргэний Ахутай нэртэй Алтан хааныг элсїїлж, тангуд иргэний Илаху Бурханыг элсїїлэн харьж Саарь хээрт буув. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||