247. Тїїний хойно, Чингис хаан, хонин жил (1211)
хятад иргэнийг эзлэхээр морилов. Фужоу (Цагаан хэрмийн ойр байгаа одоогийн Хар балгас)-г авч
[Чуулалт хаалганаас баруун тийш байгаа] Їнэгэн даваагаар давж Сюнь-дэ фу (Да-тун фу-гийн
баруун хойно наяны газар байгаа)-г авч Зэв Хуйханаг баатар хоёрыг манлай болгож илгээв.
Цавчаал (Цюй-юн-гїан боомт)-д очиж Цавчаал давааны бэхлэлтийг хїрээд Зэв єгїїлрїїн:
"Дайсныг єдєж бэхлэлтээс гаргаад байлдъя" гээд цэргээ ухруулав. Зэвийн цэрэг ухрахыг їзээд
"Нэхэж байлдъя" гэж Хятадын цэргїїд уулыг бїрхэж, хєндийг дїїрэн нэхэж, Сюнь-дэ-фу-гийн
хошууг хїрмэгч Зэв гэдрэг эргэж довтлоод нэхэж ирсэн дайсны цэргийг сєнєєж дарав.
Чингис хаан, гол цэргээ авч дарцаагаар хїрч ирээд хятадыг хєєж хархятад, зїрчид,
жїйний шилдэг баатар цэргїїдийг дарж, Цавчаалыг хїртэл хятадын цэргийг хиартал хядав.
Цавчаалын хаалгыг Зэв эзэлж уулыг давав. Чингис хаан, Шар тээгт буув.
Жунду (Алтан улсын дундад нийслэл бєгєєд одоогийн Бэйжин) хотыг эзлэх ба бусад олон хот
балгасыг эзлїїлэхээр цэрэг явуулав. Зэвийг Дїн чан (Алтан улсын зїїн нийслэл, одоогийн Ляо ян)
хотыг эзлїїлэхээр илгээв. Зэв, Дїн чан балгасанд хїрээд шууд эзэлж барахгїй буцаж зургаан
хоногийн газар яваад гэнэт эргэж, хєтєлгєє морьтой цэргийг шєнє турш давхиулж, Дїн чаныг
санамсаргїй байхад нь дайран эзэлжээ.
248. Зэв, Дїн чан хотыг авч харьж ирээд
Чингис хаанд нийлэв. Жунду хотыг бїслэн байлдаж байхад Алтан хааны их ноён Вангин чансан,
Алтан хаанд дуртгаж хэлсэн нь: "Тэнгэр газрын заяасан цаг, их суурин шилжих цагт хїрэв її?
Монголчууд маш хїчтэй болж ирээд бидний эрэлхэг шилдэг хар хятад, зїрчид, жїйний эрхэм
цэргїїдийг бїрэлгэн хяджээ. Бас итгэлтэй бат Цавчаал боомтыг булаан авчээ. Одоо бид бас
цэргїїдийг дайчлан мордуулж болох боловч тэд, монголчуудад дахин дарагдвал єєрсдийн хот
балгасанд бутран тарж дахин хуралдуулах аргагїй болохоос гадна, бидэнд итгэхгїй болж урваж
дайсагнахад хїрнэ. Алтан хаан соёрхвол, Монголын хаанд энэ хир элсэн найрамдъя.
Найрамдаад буцвал тэдний буцсан хойн, жич єєр саналаа гаргаж зєвлєе. Моголын цэрэг,
агт эндэх газрын халуунд тэсэж ядаж байна гэнэ. Хаанд нь хїїхэн єгье. Цэрэг, дарга нарт нь
алт мєнгє, эд уурсыг гаргаж єгье. Энэ аргад орох эсэхийг яаж мэдэх вэ?" гэж дуртган хэлсэнд
Алтан хаан, Вангин чансангийн энэ їгийг зєвшєєж, энэ ёсоор гїйцэтгэе гэж найрамдан,
Чингис хаанд гїнж охиныг илгээж алт мєнгє, уурс эд таваарыг Жунду-гээс гаргаж цэргийн хїмїїст
даах хирээр єгч, Чингис хаанд тусгайлан Вангин чансанг элч болгож илгээв. Тэдний элсэн дагаж
найрамдъя гэснийг Чингис хаан зєвшєєж, олон хотыг эзлэхээр байлдаж байсан цэргїїдийг гэдрэг
татаж ирїїлэв. Вангин чансан, Можоу-фужоу нэрт хошууг хїртэл Чингис хааныг їдэж гаргаад харив.
Эд уурсыг манай цэргїїд єргєж даахуйц ачиж, хив торгоор ачаагаа татаж явав.