ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРАВДУГААР БЇЛЭГ

Яасан хэцїї хонхотан нар билээ? Дїї нараа ингэж дарлахыг їзсээр байгаад зїгээр єнгєрїїлэх її, чи?" гээд Бєртэ їжин нулимс цувируулав. Бєртэ їжиний энэ їгийг сонсоод Чингис хаан Отчигинд єгїїлрїїн: "Дэв тэнгэр одоо ирнэ. Єшєєгєє яаж авахыг чи єєрєє мэд" гэв. Тагахад Отчигин босож нулимсаа арчиж гараад гурван бєхийг бэлтгэж зогсоов. Удалгїй Мэнлиг эцэг, долоон хєвїїнээ дагуулан ирж бїгдээр гэрт орж, Дэв тэнгэр, сєнгийн баруун этгээдэд суув. Отчигин, Дэв тэнгэрийн дээлийн захаас барьж "Єчигдєр чи намайг наманчлуулсан билїї? Хїчээ їзэлцье" гэж їїдэн тийш чирэв. Дэв тэнгэр, Отчигиныг эсэргїїцэж, тїїний дээлийн захаас барив. Тэр хоёрын барилдахад Дэв тэнгэрийн малгай, голомтны дээр унав. Мэнлиг эцэг унасан малгайг авч їнсээд євєртєє хийв. Чингис хаан єгїїлрїїн: "Гадагш гарч бєх хїчээ тэмцэлдэгтїн" гэв. Отчигин, Дэв тэнгэрийг босго дээгїїр чирч гарахад урьд бэлтгэсэн гурван бєх угтаж, Дэв тэнгэрийг бариад чирэлцэж нурууг хугалаад зїїн этгээдийн угсарсан хэрэгний їзїїрт орхив. Отчигин орж єгїїлрїїн: "Дэв тэнгэр, намайг наманчлуулж байсан билээ. Одоо хїчээ їзэлцье гэвэл, їл зєвшєєрч баширлан хэвтэж байна" гэвэл, Мэнлиг эцэг, учрыг мэдэж нулимс цувируулан єгїїлрїїн:

"Уужим эх газрыг
Довын тєдий байхад
Уулзаж нєхєрлєсєн билээ, би
Усан их мєрнийг
Горхийн тєдий байхад
Учирч танилцсан билээ, би"

гэхэд хонхотны зургаан хєвїїд їїдийг хааж, голомтыг тойрон ханцуйгаа шамлаж тїрэмгийлэхийг завдахад, Чингис хаан бачимдан шахагдаж, "Зайл. Гаръя" гээд гэрээс гарвал, орчимд байсан хорчин торгууд нар ирж тойрон хамгаалав. Дэв тэнгэрийг угсарсан тэрэгний адагт нурууг хугалаад орхисныг Чингис хаан їзэж хойдуул (арын гэрїїд)-ээс нэгэн бор гэрийг авчруулж, Дэв тэнгэрийн дээр нь бариулаад "Хєсгєє бэлтгэ! Нїїе" гээд тэндээс нїїв.

246. Дэв тэнгэрийг тавьсан гэрийн єрхийг бїтээж, їїдийг дарж хїнээр сахиулбал, гуравдугаар шєнє їїр цайж байхад гэрийн єрх нээгдэж, Дэв тэнгэрийн бие їгїй болжээ. Нягталж їзвэл їнэхээр тїїний хїїр алга байв. Чингис хаан єгїїлрїїн: "Дэв тэнгэр, миний дїї нарт гар хєл хїрсэн ба миний дїї нарын хооронд оргїй хов їг хэлсний тул тэнгэрийн таалалд эс нийлж, тїїний амь бие хоёулыг тэнгэр авч одов" гэв. Чингис хаан, Мэнлиг эцгийг тэнд донгодож хэлсэн нь: "Та хєвїїдийнхээ авир занг ятгахгїй тул тэд, бидэнтэй тэмцэх гээд Дэв тэнгэрийн толгойг алдав. Та нарын ийм зан гаргахыг мэдсэн бол та нарыг хэдийн Жамуха Алтан, Хучар нарын адил болгох билээ""гэж Мэнлиг эцгийг буруушаан донгодоод, жич "Єглєє хэлснээ їдэш няцаж, їдэш хэлснээ єглєє няцаж явбал ичїїртэй бишїї. Урьд хэлснээ хатуу барьж явбал дээр бишїї""гээд бас зарлиг болруун "Ааш авираа татаж явсан бол Мэнлиг эцгийн урагтай хэн тэнцэх билээ""гэв. Дэв тэнгэрийг їгїй болсноос хойш хонхотны хєвїїд номхров.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates