ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: АРАВДУГААР БЇЛЭГ

231. "Ерэн таван мянгатаас миний биеийн шадар ємч болгож илгээсэн тїмэн хишигтнийг миний хойно их суурийг залгамжилсан хєвїїд, ургийн урагт хїртэл миний гэрээс дурсгал мэт сэтгэж, аливаа гасланд хїрїїлэлгїй сайтар асрагтун. Эдгээр тїмэн хишигтнийг миний эрхэмсэг хишигтэн гэж єргємжлєхгїй байж болох уу?" гэв.

232. Бас Чингис хаан єгїїлрїїн: "Ордны чэрбийн охид, гэрийн хїмїїс, тэмээчин їхэрчин нарыг хэвтїїл эрхлэн мэдэж, ордны гэр тэргийг бас мэдтїгэй. Туг, хэнгэрэг, дєрєє, жадыг хэвтїїл даргалтугай. Аяга савыг мєн хэвтїїл эрхэлтїгэй. Бидний унд идээг хэвтїїл даргалтугай. Тахилгын мах идээг хэвтїїл даргалж болготугай. Унд идээ хор хомс болбол даргалсан хэвтїїлээс шаардъя" гэв. "Хорчин нар унд идээг тїгээхдээ даргалсан хэвтїїлийн зєвшєєрєлгїйгээр тараан єгч їл болно. Идээг тїгээхдээ урьдаар хэвтїїлээс эхлэн тїгээтїгэй" гэв. "Орд гэрт орох гарах юмыг хэвтїїл эрхлэн мэдтїгэй. Гэрийн ойр їїдэнд хэвтїїлийн хаалгачин байтугай. Хэвтїїлийн хоёр хїн дотогш орж, их сєнг тїшиж байтугай. Хэвтїїлээс нутаг эрэн їзэж орд гэрийг буулгатугай" гэв. Бидний шувуу авлахад хэвтїїл бидэнтэй хамт шувуу авлан явтугай. Гэр тэрэгний дэргэд заримыг цагийн байдлаар їлдээтїгэй" гэв.

233. Бас Чингис хаан єгїїлрїїн: "Бидний бие байлдаанд эс мордвол хэвтїїл биднээс ангид байлдаанд мордож їл болно" гэв. "Энэ зарлигийг мэдсээр байгаад атаархан зєрчиж, хэвтїїлийг байлдаанд мордуулбал цэргийн цэргийг эрхлэх чэрбийг буруушаан шийтгэнэ" гэж зарлиг болов. "Хэвтїїлийн цэргийг байлдаанд їл мордуулах шалтгааныг та нар асуувал, хэвтїїл, миний алтан амийг сахина. Шувуу, гєрєєсийг авлахад хамт зовч зїднэ. Нїїх суухад ордыг хамгаалж, хєсєг тэргийг харгалзана. Миний биеийг сахиж хонох хялбар уу? Гэр тэрэг, их аураг (гол орд)-ийг нїїхэд хамгаалах гэдэг хялбар уу? Ийм давхар салбарын ажилтай тул тэднийг биднээс ангид байлдаанд явуулахгїй гэсэн учир тийм биз" гэжээ.

234. Бас зарлиг болруун: "Шигихутугийн зарга шийтгэхэд хэвтїїлээс сонсолцож оролцтугай. Хэвтїїлээс нум, саадаг, хуяг, зэвийг хадгалах, тїгээх ажлыг эрхлэлцтїгэй. Агт морьдыг авчирч ачаа юмыг ачиж явтугай" гэв. "Хэвтїїл, чэрби нарын хамт эд уурсыг тїгээж байгтун. Хорчин, торгууд нар нутаг заагаад нїїхэд Есєнтэй, Бїхэдэй нарын хорчин, Алчидай, Єэлэн Ахудай нарын торгуудууд, ордны баруун этгээдэд явтугай" гэв. "Буха, Додай чэрби, Чанай нарын торгууд, ордны зїїн этгээдэд явтугай" гэв. "Архайн баатрууд ордны урьд явтугай" гэв. "Хэвтїїл, орд гэр, тэргийг хамгаалж ордны дэргэд, зїїн этгээдэд явтугай" гэв. "Бїх хишигтэн, торгууд ба ордны орчим явах, орд гэрийн хєвїїд адуучин, хоньчин, тэмээчин їхэрчнийг ордны дараа ард явах Додай чэрби захиртугай" гэж тушаав. "Додай чэрби, хотол ордны хойноос дагаж, хог идэж, хомоол тїїж явтугай" гэж зарлиг болов.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates