230. Чингис хаан єгїїлрїїн:
"Їїлтэй шєнє
Їїдтэй гэрий минь
Їргэлж сахиж
Энэ биеий минь
Энх унтуулж
Эрдэнийн сууринд
Хїргэсэн эртний
Ээлт хэвтїїл минь!
Одтой шєнє
Орд гэрийн минь
Орчимд хэвтэж
Єлгий дэвсгэрийн минь
Ємєг болж
Єчїїхэн биеийн минь
Тїшиг болж
Єндєр сууринд
Хїргэсэн
Єлзийт буянт хэвтїїл минь!
Халих усан бороонд
Хайрах хїйтэн жаварт
Ханатай гэрий минь
Харгалзан байж
Халуун амий минь
Хамгаалан манаж
Хаан сууринд хїргэсэн
Хайр ивээлт хэвтїїл минь!
Єрсєх дайсны мєрєєс
Єших хортны гараас
Єглєє їдэш ялгалгїй
Єрх гэрийг минь хамгаалж
Єєрийн нїдийг цавчилгїй
Євч биеий минь арчилсан
Єнийн итгэлт хэвтїїл минь!
Холтсон хоромсогын
Хорд хийх чимээнээс
Хоцролгїй ирэгч
Хотлын сайн хэвтїїл минь!
Шинсэн нумын
Ширдхийх чимээнээс
Шилжрэлгїй ирэгч
Шигшмэл сайн хэвтїїл минь!
Єнє хэдийний
Єлзийт хэвтїїлий минь
Євгєн хэвтїїлгэгтїн.
Итгэлт Єэлэн чэрбийн
Ивээлт далан торгуудыг
Их торгууд гэгтїн.
Архай Хасарын харъяат
Ачит шилдэг баатруудыг
Ахмад баатрууд гэгтїн.
Есєнтэй, Бїхэдэйн харъяат
Ерєєлт хуучин хорчныг
Ерєнхий хорчин гэгтїн"
гэж зарлиг болов.