![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ЕСДЇГЭЭР БЇЛЭГ225. Чингис хааны зарлигийн ёсоор мянгат, зуут, аравтын ноёдын хєвїїдийг ялгаж явуулаад, урьд байсан наян хэвтїїлийг найман зуу болгов. Найман зуу дээр нэмж мянга болготугай гэв. Хэвтїїлд орох хїмїїсийг бїї ятгаж хориглотугай гэж зарлиг болов. Хэвтїїлийг Их-нэїрин захирч, мянганы ноён болтугай гэж зарлиг болов. Бас дєрвєн зуун хорчныг томилж, хорчныг Зэлмийн хєвїїн Есєнтэй ахалж, Тїгэгийн хєвїїн Бїхэдэйтэй зєвлєж захиртугай гэв. Торгууд, хишигтэн нарыг дєрвєн ээлжээр манах болгож, Есєнтэй нэгэн ээлжийн хорчныг захирч, Бїхэдэй нєгєє ээлжийн хорчныг захирч, Хорч-худаг, гуравдугаар ээлжийн хорчныг захирч, Лаблах, дєрєвдїгээр ээлжийн хорчныг захирч явтугай. Нум сум агссан хорчин торгон цэргийг ийнхїї захирч явтугай. Хорчныг мянга болгож, Есєнтэй захирч байтугай! гэж зарлиг болов. 226. "Урьд Єэлэн чэрбийн захирч байсан торгууд дээр нэмж мянга болгоод, Боорчийн ураг (їр) Єэлэн чэрбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг Мухулайн ураг Бухаар захируулъя. Илугайн ураг Алчидайгаар нэгэн мянган торгуудыг захируулъя. Нэгэн мянган торгуудыг Додай чэрбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг Доголху чэрбиэр захируулъя. Нэгэн мянган торгуудыг Жорчидайн ураг Чанайгаар захируулъя. Нэгэн мянган торгуудыг Алчийн ургаас Ахуйдайгаар захируулъя. Нэгэн мянган баатар цэргийг шилж Архай Хасараар захируулаад энгийн єдєр ээлжлэх торгон цэрэг болгож, хатгалдан байлдах єдєр хамгийн тїрїїнд баатарлуулан явуулъя!" гэж зарлиг болов. Олон мянгатаас ялгаж ирїїлсэн хїмїїсийг найман мянган торгууд болгов. Хоёр мянган хэвтїїл, хорчины хамт бїгд нэгэн тїмэн хишигтэн болов. Чингис хаан зарлиг болруун: "Бидний шадар тїмэн хишигтэнг бэхжїїлж их голын цэрэг болгоё!" гэж зарлиг болов. 227. Бас Чингис хаан зарлиг болж єдрийн жасаа (ээлж)-ны торгуудыг дєрвєн ээлж болгож, ээлжийн ахлагч нарыг томилсон нь: Буха, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Алчидай нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Додай чэрби нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Доголху чэрби, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Энэ дєрвєн ээлжийн хишигтнийг захирах ахлагчдыг томилж тунхаг зарлиг буулгаад бас ээлжийн ахлагчид, харъяат хишигтнээ жагсааж ээлж хишигт оруулаад гурав хоноод солилцуулна. Хишигт хїн, ээлжээ тасалбал тэр ээлж тасалсан хїнийг гурван бэрээ занчъя. Тэр дахин ээлжээ тасалбал долоон бэрээ занчъя. Бас тэр хїн, бие эрїїл бєгєєд ээлжийн ахлагчдын зєвшєєрєлгїйгээр гуравдугаар удаа ээлжийг тасалбал гучин долоон бэрээ занчаад, бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж їзээд эчнээ хол газарт цєлье! гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид, гурван ээлжийн хишигтэнд тухай бїр энэ зарлигийг сонсгож байтугай. Эс сонсгосон бол ээлжийн ахлагчид бурууг хїлээнэ. Зарлигийг сонссон байтал, зєрчих буюу зарлигаар тогтоосон ээлжийг тасалбал хишигтнийг буруушаан шийтгэнэ гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид гагцхїї ахлагч гэсэн тєдийгєєр хамт манаж байгаа хишигтнийг миний зєвшєєрєлгїйгээр бїї шийтгэгтїн. Гэм їйлдсэн хїнийг хэлэгтїн. Мухриулах (алах) ёстой бол бид мухриулъя. Занчих ёстойг хэвтїїлж занчъя. Ахлагч нар, ахлагч гэсэн тєдийгєєр адил эрхтэй хишигтэнд минь, єєрийн гар хєлийг хїргэж занчвал бэрээний хариуд бэрээдэж нударгын хариуд нударгадаж занчтугай гэв. 228. Бас Чингис хаан зарлиг болруун: "Гадаад мянганы ноёдоос миний хишигтний ерийн хїмїїс эрхэм бєгєєд гадаад зууны ноёд, аравны ноёдоос миний хишигтэн хєтєч эрхэм тул гадаад мянганы ноёд, миний хишигтэнтэй тэнцэж хэрэлдвэл мянганы ноёныг шийтгэе! гэж зарлиг болов. 229. Бас Чингис хаан зарлиг болж ээлжийн хишигтний ноёдод зарлиг тунхагласан нь: Хорчин, торгууд хишиг (ээлж)-т орж, єдрийн хамгаалагчид зїг зїгт мєр мєртєє явж наран шингэхээс ємнє хэвтїїл [манаачид хамгаалах ажлаа шилжїїлээд]-д зайлж гадна гарч хонотугай. Биднийг шєнє хэвтїїлийн цэрэг хамгаална. Хорчин нум сумаа, буурч (тогооч) нар аяга саваа хэвтїїлд тушааж єгєєд гарч хонотугай. Гадна хоносон хорчин, торгууд, буурч нар бидний шєл идтэл уяаны тэнд хїлээж байгаад хэвтїїлд мэдэгдэж, биднийг шєл идсэний дараа дотогш орж, хорчин нум сумаа авч, торгууд сууриа эзэлж, буурч нар аяга саваа авч ажлаа хийтїгэй. Ээлж хишгийн хїмїїс энэ тогтоосон ээлжийн хуулийг мєрдєж яв гэж зарлиг болов. Наран шингэсний хойно ордны хойгуур урдуур явах хїнийг хэвтїїл манаач нар барьж хоноод маргааш єглєє байцаан асуугтун. Хэвтїїл, халаагаа ирэхэд тэмдгээ шилжїїлж єгєєд чєлєєлєгдєнє. Манаагаа шилїїлсэн хэвтїїл гарч одтугай гэв. Хэвтїїл, шєнє ордны орчим байж їїдийг харгалзаж, орохыг завдах хїний мєрийг мєлт цохиж, толгойг тоншин цавчиж хаятугай. Шєнє яаралтай мэдээ хїргэж хїн ирвэл урьдаар хэвтїїлд мэдэгдээд гэрийн ард хэвтїїлийн хамт байж, хэлэх їгээ гаднаас хэлэгтїн. Хэвтїїлийн суурь дээр хэн ч сууж їл болно. Хэвтїїлийн зєвшєєрєлгїйгээр хэн ч орж їл болно. Хэвтїїлийн дэргэдїїр хэн ч явж їл болно. Хэвтїїлийн завсраар явж їл болно. Хэвтїїлийн тоог асууж їл болно. Хэвтїїлийн дэргэдїїр явсан хїнийг барьтугай. Хэвтїїлийн тоог асуусан хїний тэр єдрийн унасан эмээлтэй, хазаартай морийг, ємссєн бїрэн хувцсыг хэвтїїл автугай гэж зарлиг болов. Элжигэдэй итгэлтэй хїн боловч хэвтїїлийн дэргэдїїр їдэш явж баригдсан биш її? |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||