![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ЕСДЇГЭЭР БЇЛЭГ214. Бас Чингис хаан, Борохулд єгїїлрїїн: "Миний эх, Шигихутуг, Борохул, Хїчї, Хєхєчї та дєрвийг дїрвэсэн иргэний нїїсэн нутгаас
Хєвїїд бидний нєхєр сїїдэр болгоё гэж тэжээжээ. Миний эхийн тэжээсэн ачийг та нар их хариулан зїтгэв. Борохул надад нєхєр болж
Татаарын Харгил шар, ганцаараа дутааж яваад єлссєний тул аргагїй ирж, манай эхийн гэрт орж ирээд "Идэх юм гуйя" гэсэнд, "Идэх юм гуйвал тэнд суу" гэж баруун исэр (ор)-ийн ємнєд їзїїрт суулгав. Тэр цагт таван настай байсан хєвїїн Толуй гаднаас орж ирээд гэдрэг гїйж гармагц, Харгил шар босон харайж, Толуйг сугандаа хавцуулж гїйхийн хамт хутга тэмтэрч сугалан авахыг завдахад эхийн гэрт зїїн талд сууж байсан Алтани "Хїїгий минь аллаа" гэж эхийн орилон бархирахыг сонсож гїйн гарч, Харгил шарын хойноос гїйцэж нэг гараараа їснээс нь зууран барьж, нєгєє гараараа хутгыг сугалж байсан гары нь барьж угзраад хутгыг алдуулав. Тэр їед гэрийн ард мугалзар хар їхрийг тэлэн алж байсан Жидай Зэлмэ хоёр, Алтанийн дууг сонсоод сїхээ барьсаар, улаан цустай хэвээр гїйн ирж, татаарын Харгил шарыг мєн тэнд нь сїхээр цохиж, хутгаар бїлж алав. Алтани Жидай Зэлмэ гурав, хєвїїний амь аварсан гавьяаг булаалдахад Жидай Зэлмэ хоёр єгїїлрїїн: "Бид даруй гїйн ирж тїїнийг эс алсан бол ганц эхнэр Алтани юу хийж чадах вэ? Хєвїїний амийг хорлосон байх билээ. Хєвїїний амийг аварсан гавьяа биднийх болно"гэвэл, Алтани єгїїлрїїн: "Миний дууг сонссонгїй бол та нар яаж ирэх билээ? Би гїйн гїйцэж тїїний сэвлэг їснээс барьж хутгыг сугалсан гарыг татаж хутгыг алдуулсангїй бол Жидай Зэлмэ хоёрыг хїрч иртэл, хєвїїний амийг хорлож амжсан байх бишїї?" гэв. Тэгж хэлбэл, гол гавьяа нь Алтанийнх болов. Борохулын гэргий, эр Борохулдаа єрєєсєн арал болон тусалж явсны дээр, Толуйн амийг аварч тус хїргэв. Бас хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Єгэдэйн гїрээний судал, суманд шархтаж унасанд Борохул, дээр нь бууж тїїний асгарсан цусыг амаараа шимж хоноод маргааш нь Єгэдэй морь унаж чадахгїй тул урдаа сундлан тэвэрч, бїрэлдсэн цусы нь бїлээн уруулаараа шимж, ам завжаа улайлгаж, ачит хєвїїн Єгэдэйг амьд мэнд авч ирсэн билээ. Эхий минь, зовж тэжээсэн ачийг, хоёр хєвїїний амийг аварч хариулав. Борохул надтай нєхєрлєж, уриалах дуунд минь уухайгаа нэмж, урагшлан зїтгэж явав. Борохулыг есєн удаа осол гаргавч, яллахгїй болгоё" гэж зарлиг болов. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||