ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ЕСДЇГЭЭР БЇЛЭГ

211. Бас Чингис хаан, Зэлмэд єгїїлрїїн: "Жарчиудай євгєн, їлээх хєєргєє їїрч єчїїхэн хєвїїнээ дагуулж, бурхан халдунаас бууж ирээд Ононы Дэлїїн болдогт намайг тєрєх цагт булган єлгийг єгєв. Тїїнээс хойш ч босго хатавчийн боол, єрх їїдний ємч болж, єдий тєдий тусыг хїргэв. Булган єлгийд тєрсєн буянт нєхєр минь, хамт тєрєєд хань болж єссєн хайрт нєхєр Зэлмэ минь чамайг есєн удаа осол гаргахад буруушаан яллахгїй" гэж зарлиг болов.

212. Бас Чингис хаан, Толунд єгїїлрїїн: "Эцгээс тусгаар мянганыг захирч байсан билээ. Улсыг хураан тохинуулахад чи єєрийн эцгийн єрєєл жигїїр болон зїтгэж бїтээсний тул чэрби гэдэг цолыг авав. Одоо єєрийн олсон зєєсєн иргэнээ мянгат болгож, Турухантай зєвшиж захирагтун" гэж зарлиг болов.

213. Бас Чингис хаан, Їнгїр буурчид єгїїлрїїн: "Мэнгитї хианы хєвїїн Їнгїр чи, гурван аймаг тохурауд, таван аймаг таргууд, чаншиуд, баядаа дагуулж нэгэн хїрээ болж

Будан мананд тєєрєлгїй
Булаалдах дайн салалгїй
Нойтонд хамт норж
Хїйтэнд хамт хєрж
Явав чи

Одоо ямар соёрхол авах вэ, чи?" гэвэл Їнгїр єгїїлрїїн: "Соёрхлыг сонгуулбал хамаг баяд ах дїї нар, хамаагїй бутран тарж байна. Хаан соёрхвол, баяд ах дїї нараа цуглуулан захиръя" гэвэл, "Тэг, Баяд ах дїї нараа цуглуулж мянганыг чи захиртугай!" гэж зарлиг болов. Бас Чингис хаан зарлиг болруун: "Борохул Їнгїр та хоёр, буурч тїгээгч болж, баруун зїїн этгээдэд барих идээг тїгээж, баруун талын хїмїїст байр байраар олгож, зїїн талын хїмїїст зїй зїйгээр єгч идээ хїнсийг тїгээвэл миний хоолой онгойж, сэтгэл амардаг билээ. Їнгїр Борохул хоёр морилон явж (мориор явж) олон хїнд идээ рэг сєнгийн баруун зїїн этгээдэд идээ базааж бэлтгээд "Та хоёр, Толунтай хамт тєвлєн суугаад идээг тїгээж байгтун" гэж суурийг зааж єгєв.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates