ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: НАЙМДУГААР БЇЛЭГ
НАЙМДУГААР БЇЛЭГ
ХЇЧЇЛЇГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ

198. Мэргид иргэнийг эзэлж, Тогтоа бэхийн их хєвїїн Худугийн хатан Тухай, Дєргэнэ хоёроос, Дєргэнэг тэнд Єгэдэй хаанд єгєв. Мэргидийн зарим улс дайжиж, Тайхал шивээнд очоод хороолон бэхэлжээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: "Сорхон-шарын хєвїїн Чимбай, зїїн гарын цэргийг аваад, хороолон бэхэлсэн мэргидийг бїсэл" гэж илгээв.

Тогтоа хєвїїн Худу, Чулуун нарын хамт цєєн хїн дутааж гарсныг Чингис хаан нэхэж, Алтайн євєрт євєлжиж, їхэр жил (1205)-ийн хавар Арайн даваагаар давж одвол, найманы Хїчїлїг хан, улсаа алдаад цєєн хїнтэй дутааж яваа мэргидийн Тогтоатай уулзаж, Эрчис мєрний Бїхдэрмэ гэдэг газар хамтран цэргээ засаж байжээ. Чингис хаан хїрч байлдвал Тогтоа тэнд зэрлэг суманд оногдож їхэв. Хєвїїд нь тїїний хїїрийг авч явж оршуулж завдахгїй болоод толгойг огтлон авч одов. Тэндээс найман, мэргид нар хамтран байлдаж барахгїй болоод буруулан дутааж, Эрчис мєрнийг гэтлэхэд олонх хїн нь усанд живж їхэв. Найман, мэргидийн цєєн хїн, Эрчисийг гэтлээд хагацан салав. Найманы Хїчїлїг хан, уйгарын Харлугийг дайран, Сартаулын газарт Чїй мєрєнд байгаа Хар хятадын Гїр ханд нийлэн очив. Мэргидийн Тогтоагийн хєвїїд Худу, Гал, Чулуун тэргїїтэн мэргид, ханлиныг, хипчагуудыг дайран одов.

Тэндээс Чингис хаан харьж, Арайн даваагаар давж, уул ордондоо буув. Чимбай, Тайхалд бїгсэн мэргидийг эзэлжээ. Чингис хаан зарлиг болж мэргидээс хядахы нь хядуулж, їлэгсдийг цэргїїдээр талуулж дээрэмдїїлэв. Бас урьд дагаж орсон мэргид, Аураг (арын буюу уул) ордноос урван боссонд ордны газар байсан хєтєч нар тэднийг даржээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: "Тэднийг хамт байлгая гэсэн билээ. Гэтэл тэд урвасан ажээ" гээд мэргидийг зїг зїг дуустал хуваарилав.

199. Мєн їхэр жил, Чингис хаан зарлиг болж Сїбээдэйд тємєр тэрэг хийлгэж єгєєд Тогтоагийн хєвїїн Худу, Гал, Чулуун тэргїїтнийг нэхїїлэхээр илгээхдээ Сїбээдэйд зарлиг болгосон нь:

"Уршигт Тогтоагийн
Урвасан хєвїїд
Уургат хулан шиг
Ухаан алдаж
Шархт буга шиг
Шантран мохож
Буцаж харвалдсаар
Буруулан дутаав.
Хєєгдсєн Худу, Чулуун нар
Хєєрєх жигїїртэй болж
Хєх тэнгэрт нисвэл
Хїлэг баатар чи
Хєнєєх шонхор болж
Хєєж тэднийг бариарай!
Муу Тогтоагийн хєвїїд
Мунхаг тарвага болж
Мухар нїхэнд шургавал
Тєгс баатар Сїбээдэй
Тємєр царил болж
Тєнхєж малтаж гїйцээрэй!
Єшєєт мэргидийн їрс
Єргєст загас болж
Єргєн далайд орвол
Єрлєг Сїбээдэй чи
Єєш гувчуур болж
Єлгєж гохдож бариарай!
Єрлєг баатар чамайг
Єндєр давааг давуулж
Єргєн мєрнийг гэтлїїлж
Єшєєт мэргидийг даруулахаар
Єдєр болзож илгээв.
Усны уртыг туулж
Газрын холд хїрэхдээ
Унах морьдоо гамнаж
Уулга хїнсээ хэмнэж
Урьдаас болгоомжтой яв!
Агт морьдоо муудуулбал
Амаа баривч хожимдоно
Аливаа хїнсээ барвал
Арвилан хэмнэвч оройтоно.
Алсын тэр замд
Авлах гєрєєс олон бий.
Ан ав хийсээр
Алсын замыг бїї март
Хїнсний нэмэр болгож
Хїрэлцэх хэмжээгээр авла.
Эрхэлсэн аваас ангид
Энгийн явах замд
Эр цэргийн морьдын
Эмээлийн хударгыг мулталж
Агтны хазаарыг амгайчилж
Аяар зєєлєн яв
Чанд эн журмыг
Чармайн сахиж явбал
Аяны хїн дураар
Авлан давхихаа болино.
Цээрлэх журмыг зєрчсєн
Цэргийн хїмїїсийг жанч
Таних хїн, миний
Таалал зарлигийг зєрчвєл
Та нар надад явуул
Танихгїй хїн, миний
Таалал зарлигийг зєрчвєл
Та нар мэдэж шийтэг.
Уул нурууг алславч
Уг санаагаа нэгтгэж
Мєрєн голыг гэтлэвч
Мєн санаагаа нэгтгэж
Мєнх тэнгэрийн хїчинд
Мєрийн хїч нэмэгдэж
Гайт Тогтоагийн хєвїїдийг
Гартаа оруулж баривал
Тэднийг авчрах хэрэггїй
Тэнд нь чигийг ологтун!"
гэж зарлиг болов.
Чин зоригт Сїбээдэйд
Чингис бас хэлэв:
"Чи одоо яваад
Чивэлт мэргидийг сєнєє.
Балчир цагт минь тэд
Байн байн довтолж
Бурхан халдунд биднийг
Бултуулан сандаргаж байсан.
Єшєєт тэр мэргидїїд
Єнєє бас тангараглаад
Єєр зїг дутаав.
Уртын їзїїрт хїрч
Гїний ёроолд орж
Тєлєєс єшєєг ав!" гэж
Тємєр тэргийг хэрэглїїлэн
Їнэн итгэлтэй Сїбээдэйг
Їхэр жил илгээв.
"Далд оровч
Ил мэт санаж
Хол очивч
Ойр мэт бодож
Бидэнд итгэлтэй явбал
Дээд тэнгэр ивээж
Дэмжих болно" гэж
Баатар Сїбээдэйг мордоход
Бас зарлиг болов.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates