ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ДОЛДУГААР БЇЛЭГ

197. Мєн хулгана жилийн намар Хар талын їзїїр гэдэг газар мэргидийн Тогтоа бэхитэй Чингис хаан байлдаж, Тогтоаг дийлээд хєєж Саарь хээр гэдэг газар мэргидийн аймаг олныг дагуулан авав. Тогтоа, Худу, Чулуун хоёр хєвїїн ба цєєн хїнийг авч дутааж одов. [Худу, Чулууны эхнэрийг Чингис хаан хєвїїн Єгэдэйд єгєв]. Мэргид иргэнийг эзлэгдэхэд увас мэргидийн тэргїїлэгч Дайр-Їсїн гэгч хїн [байлдах саналгїй гэж] єєрийн охин Хуланг Чингис хаанд їзїїлэхээр авчирч явтал, замд тохиолдсон монгол цэрэг саатуулах тул Бааридайн Наяа ноёнд Дайр-Їсїн учирч єгїїлрїїн: "Би энэ охиноо Чингис хаанд їзїїлэхээр явж байна" гэвэл, Наяа ноён єгїїлрїїн: "Охины чинь бид хамт аваачиж їзїїлье. Чи ганцаар одвол ийм самуун цагт тохиолдсон цэргїїд чамайг хорлох ба чиний охинтой самуурах тул хоёулаа хамт очъё. Чи намайг гурав хоног хїлээ" гэж дуртгаж хїлээлгэв. Тэндээс Наяа ноён Дайр-Їсїн хоёр, Хуланыг авч Чингис хаанд хїргэв. Хуланыг Наяа ноён, гэртэ гурав хоног хїлээлгэснийг Чингис хаан сонсоод маш хилэгнэж "Чи энэ Хуланыг ямар учиртай гэртээ хїлээлгэж байсан бэ?" гэж чангад тулган асууж засаглан шийтгэх гэж байтал, Хулан єгїїлрїїн: "Надад Наяа ноёны хэлсэн нь: " Би Чингис хааны их ноён билээ. Бид хамт хаанд бараалхаж очъё. Замын зуур цэргїїд самуурах болзошгїй" гэж ятгав. Хэрэв Наяа ноён учирч тусалсангїй бол бид завсрын цэрэгт баригдаж, тэдний завшаан болох бишїї. Хай энэ Наяатай учирсан минь болов. Одоо энэ Наяа ноёноос асуухын оронд хаан соёрхвол, тэнгэрээс заяасан, эцэг эхээс тєрїїлсэн махбоды минь шалгаж їзтїгэй"гэжээ. Бас Наяа ноён єгїїлрїїн:

"Хамаг олны эзэн
Хаан Чингис чамайг
Хайрлаж хїндлэхээс єєр
Хар санал надад їгїй.
Харь улсаас олзолсон
Хацар гоо сайхан ба
Хатиртай сайн морьдыг
Хаан чиний юм гэж
Халдалгїй харж
Хавиралгїй сахидаг билээ.
Їїнээс єєр сэтгэлийг
Їнэхээр санасан буюу
Їйлдсэн зїйл байвал
Їхэхэд надад гомдолгїй".

гэжээ. Чингис хаан, Хулан хатны їгийг зєвшєєрч, мєн єдєр тэр даруй сорьж їзвэл, Хулан хатны єчсєн їг їнэн байсан тул Чингис хаан Хулан хатныг соёрхож таалав. Наяа ноёны їг бас їнэн болсон тул "Їнэн їгтэй шударга хїн байна. Их їйл хэргийг тушаая"гэж єршєєж соёрхов.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates