![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ДОЛДУГААР БЇЛЭГ190. Эдгээр їгийг сонсоод Хїгсэї сабраг баатар єгїїлрїїн: "Та хэтэрхий их їг хэлж байна. Аяа, Торлог хан минь ингэж болох буюу? Болигтун" гэж Хїгсэї сабраг хэдийгээр ятгавч [їгийг сонссонгїй]. Торбиташ нэрт элчийг онгууд аймгийн Алахуш-дигитхурид томилон явуулж хэлїїлсэн нь: "Энэ дорно зїгийн цєєн монгол омогдох болов. Чи баруун гар болж морд. Би эндээс хамсаж хоёулаа тэр хэдэн монголын хоромсогыг булаан авъя" гэж илгээжээ. Тэр їгэнд Алахуш-дигитхури єгїїлрїїн: "Би чиний баруун гар болж чадахгїй" гэж явуулаад, Ю-Хунан нэрт элчээ зарж Чингис хаанд хэлїїлсэн нь: "Найманы Таян хан, чиний хоромсгыг булааж авъя. Намайг баруун гар бол гэсэнд би эс зєвшєєрєв. Одоо би чамайг болгоомжилтугай гэж энэ учрыг мэдэж илгээв. Дайсанд чи хоромсгоо автуузай" гэж илгээжээ. Тэр цагт Чингис хаан, Тэмээн хээр гэдэг газар ав хийж байсан ба Тїлхинчэїд гэдэг газар хомрон агнаж байхад Алахуш-дигитхурийн явуулсан элч Ю-Хунан ирж хэл хїргэв. Энэ мэдээг сонсоод мєн авын газар "Яах вэ?" гэж зєвлєлдвєл, олон хїн єгїїлрїїн: "Бидний агт туранхай байна. Одоо яах ч аргагїй [намар, агтаа таргалсан хойно байлдъя. Рашид]" гэвэл, Отчигин ноён єгїїлрїїн: "Агтыг туранхай гэж шалтгаацаж яаж болно? Миний морьд тарган байна. Ийм мэдээг сонсоод зїгээр сууж болох уу? [Нэгэнт ийм мэдээ сонссон тул даруй байлдаар мордъё. Хєдлєлгїй сууж байгаад Таян ханд автагдвал энэ газар монголчууд, Таян ханд эзлэгдсэн гэх муу нэр їлдэх бишїї. Байлдсаны хойно тэд дийлэх, бид дийлэх алин болохыг гагцхїї мєнх тэнгэр мэднэ. Рашид.]" гэв. Бэлгїтэй ноён єгїїлрїїн:
191. Бэлгїтэй ноёны энэ їгийг Чингис хаан зєвшєєрч, аваас буугаад Абжиа Хїдгэрээс нїїж, Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газар очиж буугаад цэрэг ардаа бїртгэн тоолов. Чингис хаан, цэргээ хуваарилж, мянганы ноён, зууны ноён, арваны ноён ба [тэргїїлэн захирах их] чэрби нарыг томилов. Додай чэрби, Доголху чэрби, Єэлэн чэрби, Толун чэрби, Бучаран чэрби, Сїйхэтї чэрби энэ зургаан чэрби тїшмэлийг тэнд томилов. Цэргїїдээ арван, зуун мянган болгон хуваарилж дуусаад, бас наян хэвтїїл (шєнийн манаач), далан торгууд (торгон цэрэг), хишигтэн (ээлжийн харгалзагч) нарыг тусгайлан томилж, їїнд мянганы ноёд, зууны ноёдын хєвїїд дїї нар ба сул ардын (чєлєєт иргэний) хєвїїд дїї нарын дотроос эрдэм чадалтай, бие бялдар сайтайгий нь ялгаж оруулав. Чингис хаан тэнд Архай Хасарыг єршєєн дотнолж: "Мянган сайн баатрыг шилж автугай ! Байлдах єдєр ємнє минь явж байлдтугай! Ерийн єдєр, миний шадар хишигтэн болж явтугай!" гэж зарлиг болов. Бас "Далан торгуудыг Єэлэн чэрби ахалж явтугай! Худус-халчинтай зєвлєж явтугай!" гэв. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||