![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ДОЛДУГААР БЇЛЭГ188. Ван хан Сэнгїм хоёр дутааж гараад Дидиг сахалын Нэхїн ус гэдэг газар Ван хан ангаж усан дээр очоод найманы харуулын Хорису-бэчи гэгч хїнтэй тохиолдов. Хорису-бэчид Ван хан, "Би Ван хан мєн" гэж хэлсэн боловч тэр таньсангїй ба їнэмшсэнгїй. Ван ханыг барьж аваад алжээ. Сэнгїм Дидиг сахалын Нэхїн усан дээр очилгїй тойрон гарч, цєл газар ус эрж явтал, хэсэг хулан ялаархан зогсож байхыг їзээд Сэнгїм, мориноос бууж морио агтач Хєхєчїд бариулаад, хуланг мярааж одов. Сэнгїм, агтач Хєхєчї, Хєхєчїгийн эхнэр гурвуул явсан ажээ. Гэтэл агтач Хєхєчї, Сэнгїмийн морийг хєтлєєд гэдрэг буцан хатирвал тїїний эм єгїїлрїїн:
гэж хоцрохыг завдвал, Хєхєчї єгїїлрїїн: "Чи Сэнгїмийн эхнэр болох гэв її?" гэвэл, эм нь єгїїлрїїн: "Чи намайг нохой мэт ичїїргїй амьтан гэх буюу? Чи алтан хундагыг нь орхитугай. Ядахдаа ус уух савтай їлдэг" гэвэл, Хєхєчї алтан хундагыг нь хойш хаяад хатиран одов. Агтач Хєхєчї буцаж ирээд Чингис хаанд очиж: "Сэнгїмийг тийнхїї цєлд явган хаяад ирэв""гэж ярилцсан їгээ бїрнээ айлтгавал Чингис хаан зарлиг болруун: "Гагцхїї эмий нь амийг єршєєе. Нєгєє агтач Хєхєчї, хан эзнээ хаяж ирсэн, хараахан итгэж болохгїй хїн" гэж цавчиж алав. [Сэнгїм, Ашиг балгасыг дайрч, Тївд оронд сууж байсан боловч нутгийн ардад хавчигдаж дутааж гараад Кашгарт ирэв. Тэндхийн ноён Келж, Сэнгїмийг барьж алсан ба эхнэр хїїхдийг Чингис хаанд хїргэж єгєв гэдэг їг байдаг. Рашид]. 189. Найманы Таян ханы эх Гїрбэсї єгїїлрїїн: "Ван хан, эртний их хан билээ. Толгойгий нь авчрагтун. Хэрэв мєн бол бид тахъя" гэж Хорису-бэчид элч илгээн, Ван ханы толгойг огтолж авчруулбал чухам мєн тул цагаан олбог дээр оршуулж, идээ шїїс єргєн, бэрээд (бэрїїд)-ээ бэрлїїлж, хуур хуурдуулж, идээ шїїс тавьж, хундага єргїїлж тахив. Тэгж тахиж байтал, тэр толгой инээсэнд инээв гэж Таян хан хилэгнэж хэмхчин гишиглїїлэв. Їїнд Хїгсэї сабраг єгїїлрїїн: "Їхсэн ханы толгойг огтолж авчраад хэмхчин хаяж яаж зохих вэ? Манайхны нохой муухайгаар улин хуцах болов. Урьд Инанча Билгэ ханы хэлсэн нь:
гэж байсан билээ. Одоо
Ан гєрєє хийхээс єєр, мэдэх эрдэм чадалгїй ажээ" гэвэл, Таян хан єгїїлрїїн: "Дорно зїгийн цєєн монгол омогдоод байх болов. Эртний сурвалжит Ван ханыг элдвээр айлган дутаалгаж энэ саяхан їхїїлэв. Тэгээд тэд, бїгдийг эзлэн хаан болох санаатай юу? Тэнгэрийг улам гэгээн гэрэлтэй болгохын тул нар сар хоёр байдаг биз. Гэтэл газар дээр хоёр хан байж яаж болно (газар дээр юуны тул хоёр хан байх хэрэгтэй вэ). Одоо тэр хэдэн монголыг эзэлж авчиръя" гэжээ. Тїїнд эх Гїрбэсї нь єгїїлрїїн: "Юу хийнэ? Тэдний монголчууд
Холхон байвал дээр бий. Гагцхїї шилдэг сайн охид бэрээдий нь авчраад гар хєлий нь угаалгавал їнээ, хонь, саалгаж болох мэт" гэвэл Таян хан єгїїлрїїн: "Тэд ямар боловч [хамаагїй] бид Монголд очиж хормсого саадгийг хураан авчирья (эзлэн авчиръя)" гэжээ. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||