186. Хэрэйд иргэнийг доройтуулж, зїг зїг хувааж авав.
Сїлддэй овгийн Тахай баатрын зарц болгож нэг зуун жїрхинийг єгєв. Бас Ван ханы дїї Жаха-хамбуд
хоёр охин байсны эгч Ибагыг Чингис хаан єєрєє авч, дїї Сорхагтанийг хєвїїн Толуйд єгєв.
Иймийн тул Жаха-хамбын харъяат ємчийн иргэнийг халдаж авсангїй, харин Жаха-хамбыг тэрэгний
нєгєє арал мэт [надад тус болж] яв гэж соёрхож єршєєв.
187. Бас Чингис хаан, Ван ханы суудаг алтан асар,
хэрэглэдэг алтан завьяа аяга ба асарч явсан ард сэлт, вангийн хажууд бараа бологч хэрэйд цємийг
Бадай Хишилиг хоёрт олгож
"Хувьдаа зарцалж
Худагаа бариулж
Хоромсгоо зїїлгэж
Ургийн урагт хїртэл
Удтал дархлан жаргатугай
[Та хоёр].
Алалдах дайнд явж,
Авсан олзоо цємийг
Аминдаа ашиглаж байгтун.
Ан авд явж
Алсан гєрєєсєє цємийг
Хувьдаа хэрэглэж байгтун"
гээд Чингис хаан бас зарлиг болруун:
"Бадай Хишилиг хоёр, миний амийг аварч тус хїргэсний тул мєнх тэнгэрт ивээгдэж,
Хэрэйд улсыг доройтуулж, єндєр сууринд хїрэв, би. Одоо ба ирээдїйд ургийн ураг хїртэл
миний суурийг залгамжлагчид, энэ хоёрын хїргэсэн тусыг їїрд санаж явтугай" гэж зарлиг болов.
Хэрэйд улсыг эзэлж
Хэнд дутаалгїй
Хэсэглэж хувааж авав
Тїмэн тїбэгэнийг номготгож
Тїїнийг бїрнээ тасчиж
Тїгээн хувааж орхив.
Олан дунгайдыг дарж
Орой болохын ємнє
Огтчин хувааж авав
Цус урсгах дуртай
Цуут жїрхийн овгийг
Цугийг хувааж эзлэв.
Хэрэйд иргэнийг сєнєєж тэр євєл,
Абжиа хїдгэр гэдэг газар євєлжив.