![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ЗУРГАДУГААР БЇЛЭГ181. Бас Чингис хаан, Сэнгїм андад єгїїл гэж єгїїлрїїн: "Би эцгийн дээлтэй тєрсєн хєвїїн ажээ. Чи нїцгэн тєрсєн хєвїїн ажээ. Хан эцэг бид хоёрыг нэгэн адил асардаг, їїнд Сэнгїм чи атаархан завсардуулж намайг хєєлгєв. Одоо чи хан эцгийн элгийг эмгэнїїлэхгїй, зїрхийг зїдїїлэхгїй, єглєє їдэш орж гарч санааг баясган, сэтгэлийг сэргээж яв. Чи эртний санаснаа їл тавин, хан эцгийг амьд байтал, хан болох гэж эцгийн сэтгэлийг битгий зовоо. Сэнгїм анд чи Билгэ бэхи Тодойн хоёрыг элч болгож надад илгээ"гэж явуулав. Бас єгїїлрїїн: "Надад хан эцэг, Сэнгїм анд, Жамуха анд, Алтан, Хучар, Ачиг-Ширїн, Хачиун тус бїр хоёр хїнийг элч болгож ирїїлнэ її" гэж Архай Хасар, Сїхэхэй жэїн хоёрт энэ їгсийг цээжлїїлж илгээв. Энэ їгийг сонсоод Сэнгїм єгїїлрїїн: "Саяхан миний эцгийг хядагч євгєн гэж харааж байсан атал, одоо хил зант сайн эцэг гэж дуудах болов. Бас намайг Тогтоа бєєгийн сартаул хонины сїїлийг дагаж явсан гэж муулан хэлж байсан атал, одоо намайг хил зант, сайн аашит анд гэх зэргээр магтах болов. Энэ їгний утгыг би мэдэв. Байлдъя гэсэн їг байна. Їїнд ямар ч эргэлзэх зїйлгїй. Билгэ бэхи Тодойн хоёр, агтаа таргалуулж, байлдааны тугийг босгогтун" гэв. Тэндээс Архай Хасар буцаж харьсан ба Сїхэхэй жэїний эм хєвїїд, Ван ханы хїрээнд байсан тул буцахаас зїрх халширч тэнд хоцров. Архай хїрч ирээд тэдний їгсийг Чингис хаанд єгїїлэв. 182. Тэндээс Чингис хаан нїїж Балжун нуурт очиж буув. Тэнд буусны дараа Горлосын Цоосцагаан ирж уулзаад, горлосууд дагаж оров. Бас Онгудын Алахуш-дигитхуриас мянган иргэ (хонь) аваад далимд Эргїнэ мєрний орчим нутаглах ардаас булга, хэрэм худалдан авч яваа сартаулын (Туркестаны) Хасан гэдэг хїн, цагаан тэмээ унаж хонио тууж ирээд, Балжун нуурт усалж байхад Чингис хаан тїїнтэй уулзав. 183. Чингис хаан, Балжун нуурт буугаад байхад Хасар єєрийн эм ба Егї Есїнхэй Туху гурван хєвїїнээ Ван ханытэнд орхиж, єєрєє хэдэн нєхєдтэй гарч, ах Чингисийг эрж, Хараун жидуны нуруугаар хэсэж олж чадсангїй шир шєрмєс идэж яваад сая Чингис хаанд ирж нийлэв. Хасарыг ирмэгч, Чингис хаан баясаж, Ван ханд дахин элч явуулъя гэж зєвлєлдєж, Жауридайн Халиудар, урианханы Чахурхан хоёрыг томилж Ван хан эцэгт Хасарын їг гэж хэл гэж єгїїлрїїн:
Миний эм хєвїїд, хан эцэг чиний тэнд бий. Хэрэв итгэмжтэй хїнийг илгээвэл би хан эцэгт одох билээ" гэж хэлтгэй гээд бас Халиудар, Чахурхан хоёрт єгїїлрїїн: "Та нарыг явмагц, бид хєдєлж Хэрлэний Аргал хохид очиж бууна. Та нар тэнд буцаж ирэгтїн" гэж болзолдож, Халиудар Чахурхан хоёрыг явуулаад Жорчидай Архайн хоёрыг тэргїїн хайгуул болгон мордуулж дараа нь Чингис хаан гэр хотлоор нїїж Хэрлэний Аргал хохид ирж буув. 184. Халиудар Чахурхан хоёр, Ванханд хїрч, Хасарын їг гэж дээрх їгийг хэлэв. Тэр цагт Ван хан, алтан тэрэм (асар) босгож хуримлан байжээ. Халиудар Чахурхан хоёрынїгийг сонсоод Ванхан єгїїлрїїн: Тийм бол Хасар иртїгэй. Итгэмжит хїнд Итїргэнийг илгээе" гэж явуулав. Тэрхїї Итїргэн, Халиудар Чахурхан хоёрын хамт уг болзсон Аргал хохи гэдэг газар хїрч ирээд их бараа (олон хїн, мал)-г їзэж Итїргэн элч [сэжиглэж] буцан дутаав. Халиударын морь хурдан тул даруй нэхэж гїйцэвч барьж чадахгїй, ємнє хойно нь орж явахад Чахурханы морь удаан тул хойноос арай гэж сум хїрэлцэх газар ирж, Итїргэний алтан эмээлт хар морины гуяны угийгхойш унатал харважээ. Тэгээд Итїргэнийг Халиудар, Чахурхан хоёр барьж Чингис хаанд авчрав. Чингис хаан, Итїргэнээс їг асуусангїй. "Хасарт авч оч" гэв. Хасарт авч очвол Хасар, Итїргэнтэй їг хэлэлцсэнгїй дор нь цавчиж орхив. 185. Халиудар Чахурхан хоёр, Чингис хаанд єгїїлрїїн: "Ван хан болгоомж ажиггїй, алтан тэрэм босгоод хуримлаж байна. Одоо яаравчлан мордоод шєнє дїлд бїчин дайръя" гэвэл (Чингис хаан) энэ їгийг зєвшєєрч, Жорчидай Архай хоёрыг хайгуул болгон тэргїїн явуулаад дараа нь бїгдээр шєнє дїлэн явж Жэжээр єндрийн Жэр хавчлын аманд (Ван ханыг) байхад бїслэн авав. Гурван шєнє, гурван єдєр турш байлдаад гуравдугаар єдєр тэд бууж єгєв. Їзвэл, Ван хан Сэнгїм хоёр їгїй болжээ. Шєнє оргон одсоныг манайхан мэдсэнгїй. Ингэж байлдсан нь Жїрхиний Хадаг баатар байсан ажээ. Хадаг баатар орж ирээд єгїїлрїїн: "Тус (єєрийн) ханаа яахин барьж алуулахгэж тэвчин ядаж, тїїний амийг арчлахын тул гурван єдєр, гурван шєнє байлдав. Одоо тїїнийг нэгэнт оргуулан гаргасан тул бид бууж єгєв. Намайг їхїїлбэл їхье. Чингис хаанд соёрхогдож амьдруулбал хїчээ єгье" гэв. Чингис хаан, Хадаг баатрын їгийг зєвшєєж зарлиг болруун: "Єєрийн ханыг орхихгїй, тїїний амийг аврахын тул байлдсан эрийг хэн буруушаах вэ? Нєхєрлєж болох хїн байна" гээд амийг соёрхож, Хадаг баатар ба Жїрхин овгийн зуун хїнийг Хуилдарын їхсэний тул Хуилдарын эм хєвїїнд зарц болгож єгєв. Тэндээс хєвїїн їр тєрвєл Хуилдарын ургийн ураг хїртэл дагаж хїчээ єгтїгэй. Охин їр тєрвєл эцэг эх нь єєрийн дураар худалдаж (хадамд) єгч болохгїй. Тэдний хєвїїд охид Хуилдарын эм хєвїїдийн ємнє хойно зарагдаж явтугай"гэж соёрхон зарлиг болов. Хуилдар сэцэн хамгийн урьд ам нээж (шударга їгээ) хэлсний тул Чингис хаан соёрхож зарлиг болруун: "Хуилдарын зїтгэсний тул тїїний ургийн ураг хїртэл єнчдийг тэтгэх хишгээс хїртэж яв" гэж зарлиг болов. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||