ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ЗУРГАДУГААР БЇЛЭГ

179. Бас Чингис хаан, Жамуха андад хэлїїлсэн нь: "Хартай муу сэтгэлээр хан эцгээс минь хагацуулав, чи. Бид хоёрын хэн эрт боссон нь хэн эцгийн хєх хундагаар (айраг) уух бїлгээ. Ямагт би урьд босож уудаг байсан тул чи атаархсан биз. Одоо чи хан эцгийн хєх хундгаар чадах чинээгээр уугтун. Чи хэдийхэн хороох вэ" гэж илгээв. (Чингис бага насанд Ван ханы гэрт байснаа дурдаж байгаа бололтой) Бас Чингис хаан, Алтан Хучар хоёрт хэлїїлсэн нь: "Та хоёр намайг тэвчиж шууд урвах гэв її? Мэхлэн урвах гэв її? Хучар чамайг Нэгїн тайжийн хєвїїн тул "Чи хан бол" гэж бидний хэлэхэд чи хан эс болов. Алтан чиний эцэг Хотала хан, бид бїхнийг захирч явахад чи мэдэлцэж байсан тул Алтан чамайг хан бол гэвэл, чи бас зєвшєєрсєнгїй.

Бартан баатрын хєвїїдээс ахмад їеийн хїмїїс болох тул Сача Тайчу хоёрыг хан бол гэж ядав би [тэр хоёр бас зєвшєєрсєнгїй]. Та нарын алин нь ч хан болохгїй тул би та нарт хан єргємжлєгдєєд захирч явав. Таныг хан болсон бол би

Єрсєх дайн болоход
Ємнє нь уулгалан яваад
Єндєр хєх тэнгэрийн
Єршєєл ивээлд орж
Єстєн дайсныг дарвал
Єнгєтэй сайн охидыг авчирч
Єєдтэй сайн морьдыг олзолж
Єндєр эзэн тандаа барих бїлгээ.
Ойн гэрээсийг авлах цагт
Ойртуулж шахаж єгєх билээ.
Хадын гєрєєсийг авлах цагт
Хавьтуулж шахаж єгєх билээ
Гууны гєрєєсийг авлах цагт
Гуяыг нийлтэл шахаж єгєх билээ
Хээрийн гєрєєсийг авлах цагт
Хээлийг нийлтэл шахаж єгєх билээ.

Одоо та нар хан эцэгт минь їнэнчээр нєхєрлєж явтугай. Та нарыг буцамтгай гэдэг билээ. Битгий дахин урваж одогтун. Та нар Чаутхури (Чингист Алтан улсын Вангин чансангийн єгсєн цол. Энэ тухай 134 дїгээр зїйлд їз)-ийн садан энэ ажээ гэж бїї хэлїїлэгтїн. Гурван мєрний эхэнд бусдыг бїї нутаглуултугай" гэж илгээв.

180. Бас Чингис хаан, Тоорил дїїдээ єгїїл гэж єгїїлрїїн: "Чамайг дїї гэсний учир нь урьд нэгэн цагт Тумбинай, Чархай Лянхуа хоёр, байлдаанд яваад Огда гэдэг боолыг барьж ирсэн билээ. Огда боолын хєвїїн Сїбэхэй боол бїлгээ. Сїбэхэй боолын хєвїїн Хєхєчї-хирсаан. Хєхєчї-хирсааны хєвїїн Ехэй-хонтагар бїлгээ. Ехэй-хонтагарын хєвїїн Тоорил чи, хэний улсыг эзлэх санаатай тэгж бялдуучлан явна? Миний улсын Алтан Хучар хоёр хэнд ч мэдїїлэхгїй нь лавтай биз. Иймийн тул чамайг дїї гэж нэрийднэ.

Элэнцийн їеийн
Иштэй боол чамд
Эрхэмлэж хэлэх їг минь
Энэ байна.
Хуланцынїеийн
Хувьтай боол чамд
Хуурмаггїй хэлэх їг минь
Энэ байна"

гэж илгээв.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates