![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ЗУРГАДУГААР БЇЛЭГ173. Бас хоромхон зуур болоод нэгэн морьтой хїн айсуй харагдав. Їзвэл, нэгэн хїн мэт байтал, дор нь хїний хєл мэт юм унжилзаж байна. Хїрч ирэхэд їзвэл, Єгэдэйн хойно Борохул сундалж (Єгэдэйг Борохул, эмээл дээрээ дїїрч) ирэв. Борохулын амны завжнаас цус цувирч байна. Учир нь Єгэдэйн хїзїї суманд шархтсан тул Борохул, тїїний асгарсан цусыг амаар шимж, зангирсан нєжийг завжаар цувируулж ирэв. Чингис хаан їзээд нїднээс нулимс цувируулж сэтгэлээ зовж, даруй гал тїлїїлээд шархыг хайрч, Єгэдэйд унд єгч уулгаад, дайсан ирвэл байлдъя гэж хїлээж байв. Борохул єгїїлрїїн: "Мау єндрийн єврєєр Улаан Бургадын зїг цааш дайсны тоос суунаглаж далд оров" гэвэл Борохулын тэр їгийг сонсоод: "Дайсан хэрэв халдаж ирвэл бид хатгалдан байлдах билээ. Дайсан тийнхїї дутаасан бол бид цэргээ засацгааж нэхье" гэж хєдлєв. Тэндээс хєдлєєд Улхуй шилїгэлжид [гэдэг голыг] чиглэн явж Далан нэмїргэ хїрэв. 174. Тэнд хойноос Хадаан-Далдурхан, эм хєвїїдээс салж хагас болж ирэв. Хадаан-Далдурхан ирээд Ван ханы їг гэж єгїїлрїїн: "Ван хан, хєвїїн Сэнгїмийг энгэсэг хацраа суманд шархтаж унахад дээр нь ирж хэлсэн нь:
гэвэл, Ачиг-Ширїн єгїїлрїїн:
Монгол (Мєн гол)-ын олонх, Жамуха, Алтан, Хучар нарыг дагаж бидний энд бий. Тэмїжинийг дагаж гарсан монголчууд хаана холдох вэ? Морин унаатан, модон нємєртєн болов тэд (хїн бїр дєнгєж ганц морьтой бєгєєд гэргїй учраас модны нємєрт хоргодож байгаа). Тэднийг дагаж эх ирвэл бид очиж, морины хомоол мэт хормойлж авч ирье" гэв. Ачиг-Ширїний энэ їгэнд Ван хан єгїїлрїїн: "За, тийм бол хєвїїн эндэх болуузай. Хєвїїнийг асран сувил" гээд байлдааны газраас буцаж харив" гэв. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||