170. Тїїнийг сонсоод Чингис хаан
Бадай Хишилиг хоёрын їгийг итгэж, мєн шєнє шадар байсан итгэлт нєхдєд мэдэгдээд,
юм хїмээ орхиж, хєнгєвчлєн мордов. Мау єндрийн хярд гарч явахад хойноо урианханы
Зэлмээг цагдах харуул болгон тавив. Тэгж явсаар маргаашийн єдєр наран хэлбийхэд
Хархалзан элээт хїрч їдлэн буув. Тэнд їдэлж байтал, Алдчидайн агтагч Чихитай Ядир хоёр
сайхан бэлчээрт агтаа адуулж яваад Мау єндрийн єврєєр Улаан бургадыг дайран ирж яваа
дайсны тоосыг їзэж, агтаа яаравчлан хєєж ирсэнд ажиглан харвал, їнээр Мау єндрийн
єврєєр Улаан Бургад гэдэг газарт тоос гарч байна. чингис хаан, тэр тоосыг їзэж,
Ван хан нэхэж айсуй гэж агт морьдыг бариулж ачаалан хєдлєв. Хэрэв тэр тоосыг урьдаас
їзээгїй бол гэнэдэж болох билээ. Тэр цагт Ван хантай Жамуха ирж явсан ажээ. Ван хан,
Жамухаас асууруун: "Тэмїжин хєвїїнд бидэнтэй байлдаж чадмаар ямар хїмїїс байна?" гэвэл,
Жамуха єгїїлрїїн: "Урууд, мангууд нар тїїнийг дагаж байгаа. Бодвол тэд байлдах биз.
Тойрч ирээд
Довтлон буудан
Ташаалдаж ирээд
Даран ордог
Бараан алаг тугийг
Барьж явдаг
Бачит тэдгээр иргэн
Бага наснаас эхлэн
Байлдаж мэргэжсэн тул
Ван хан та
Баахан болгоомжилбол зїйтэй" гэжээ.
Тэр їгийг сонсоод Ван хан єгїїлрїїн:
"Тийм бол бид анханд Хадагиар толгойлуулан, Жїрхиний баатруудыг оруулъя. Тїїний
хойноос тїмэн тїбэгэний Ачиг-Ширїнг оруулъя. Тїїний хойноос Олан дунгайдын баатруудыг
оруулъя. Тїїний хойноос Ван ханы мянган торгон цэргийг удирдан Хориширэмїн тайж довтолтугай.
Тїїний хойноос бидний их гол хїчин оръё" гэв. Бас ван хан єгїїлрїїн: "Жамуха дїї чи бидний
бїх цэргийг зас (захирагтун)" гэвэл, Жамуха, олноос онцгой гарч нєхдєдєє єгїїлрїїн:
"Ван хан, бїх цэргээ намайг захир гэж байна. Би Тэмїжин андтай байлдан ядаж байхад
намайг харин цэргээ захир гэнэ. Їзвэл, Ван хан, надаас хэтрэхгїй дорой бєгєєд
тїр нєхєрлєх хїн байна. Тэмїжин андад хэл оруулъя. Анд хатуужтугай" гэж Жамуха,
Чингис хаанд эчнээгээр (далдуур) хїн явуулж хэлїїлсэн нь: "Ван хан, надаас асуув.
"Тэмїжин хєвїїнд бидэнтэй байлдах ямар хїн бий?" гэж асуувал, би: "Уруул Мангуд
тэргїїтэй хэцїї баатрууд бий" гэж хэлбэл, Ван хан Жїрхиний баатруудыг манлай болгож томилов.
Тїїний хойноос Тїмэн Тїбэгэний Ачиг-Ширїнг томилов. [Тїїний хойноос] Олан дунгайдыг томилов.
Тїїний хойноос Ван ханы мяган торгон цэргийн ноён Хориширэмїн тайжийг томилов. Тїїний хойноос
Ван хан, их гол цэргээ авч орно гэнэ. Бас Ван ханы хэлсэн нь: "Жамуха дїї, эдгээр бїх цэргийг
захир" гэж надад итгэж хэлнэ. Їїнээс їзвэл, [энэ Ван хан] хялбархан нєхєр ажээ. Цэргїїдээ
єєрєє захирч їл чадна. Би Тэмїжин андтай урьд байлдахад давдаггїй билээ. Гэтэл Ван хан,
надаас дорой хїн байна. [Иймийн тул] Анд чи бїї ай. Хатууж" гэж илгэжээ.
171. Энэ мэдээг сонсоод, Чингис хаан єгїлрїїн:
"Уруудын Жорчидай авга чи юу гэж бодно? Чамайг манлай болгож явуулъя" гэвэл Жорчидайг
хариу хэлэхийн урьд Мангудын Хуилдар сэцэн єгїїлрїїн: "Тэмїжин андын ємнєєс би байлдъя.
Миний хойно хоцорсон єнчин хєвїїдийг асрахыг Тэмїжин анд мэдтїгэй" гэв. Жордийг асрахыг
Тэмїжин анд мэдтїгэй" гэв. Жорчидай єгїїлрїїн: "Чингис хааны ємнєєс бид урууд, мангуд
манлайлан хатгалдъя" гэжээ. Тэгээд Жорчидай Хуилдар хоёр урууд, мангуд [цэрэг]-аа жагсааж,
Чингис хааны ємнє мордохыг бэлтгэв. Тэгж байтал, Жїрхинээр толгойлуулсан дайсан хїрч ирэв.
Тэднийг ирмэгц урууд, мангуд нар угтан байлдаж Жїрхинийг дарав. Гэтэл бас Тїмэн тїбэгэний
Ачиг-Ширїн довтолж ирэв. Ачиг-Ширїн, Хуилдарыг шархтуулж хадны хавчилд мориноос унагав.
Їїнийг їзээд мангуд нар буцаж Хуилдарыг хамгаалав. Жорчидай урууд цэргээ удирдан байлдаж,
Тїмэн тїбэгэнийг дараад цааш нэхэхэд Олан дунгуйд эсэргїїцэн довтлов. Жорчидай бас дунгайдыг
дарав. Цааш нэхэхэд Хориширэмїн тайж, мянган торгудаа удирдан угтаж байлдвал бас Жорчидай,
Хориширэмїн тайжийг мохоож дарахад Сэнгїм, Ван хан эцгээс зєвшєєрєл авалгїй эсэргїїцэн байлдаж,
энгэсэг хацраа шархтаж унажээ. Сэнгїмийг шархтаж унахад хэрэйд бїгдээр тїїн дээр цуглаж очив.
Тэднийг ийнхїї дарж шингэх наран, уул ташиж байхад манай цэрэг эргэж шархтсан Хуилдарыг унасан
газраас аваад харьж ирсэнд мєн їдэш Чингис хаан, Ван хаантай байлдсан газраас хєдлєн зайлж хонов.
172. Тэнд хоноод маргааш їїр цаймагц, (хїмїїсээ)
бїртгэвэл Єгэдэй, Борохул, Боорчи гурав їгїй ажээ. Чингис хаан єгїїлрїїн: "Єгэдэйтэй итгэлт
нєхєр Боорчи Борохул хоёр хоцорчээ. Амьдравч, їхэвч тэр хоёр тїїнээс хагацахгїй" гэв.
Манай цэргїїд шєнє морьдоо барьж хонов. Чингис хаан: "Хэрэв дайсан халдаж ирвэл байлдъя" гэж
цэргээ бэлхэн байлгав. Єдєр гэгээн болоход хойноос нэг хїн хїрч ирэв. Їзвэл Боорчи ажээ.
Чингис хаан, євчїїгээ дэлдэж: "Мєнх тэнгэр мэдтїгэй" гээд Боорчийг дуудаж асуувал,
тэр єгїїлрїїн: "Байлдаанд миний морь шархтаж унасан тул, би явган гїйж явтал хэрэйдїїд
Сэнгїмийн дээр цуглаж байх чєлєєгєєр ачаагаа хєглїїлсэн морийг олж бариад ачааг огтлон
хаяж янгирцаг дээр нь унаад би єєрийн цэргийн мєрийг мєшгєн явсаар хїрч ирэв" гэв.