![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ТАВДУГААР БЇЛЭГ165. Тїїний хойно, амраг дээр давхар амраг болъё гэж Чингис хаан сэтгэж, Зїчид Сэнгїмийн дїї Чаур бэхийг гуйж, бас Сэнгїмийн хєвїїн Тусахад єєрийн Хожин бэхийг арилжин єгье гэж гуйвал, Сэнгїм биеэ ихэмсэглэн сэтгэж єгїїлрїїн: "Миний ураг тэднийд очвол, ямагт хатавчинд хоймор харж суух болно. Тэдний ураг бидэнд ирвэл, хоймор сууж хатавч харах болно" гэж ихэмсэглэн, биднийг доромжлон хэлж, Чаур бэх дїїгээ єгєхийг зєвшєєрсєнгїй. Їїнд Чингис хаан дотроо Ван хан, Нялха-Сэнгїм хоёрт дургїй болжээ. 166. Тэгж дургїй бололцсоныг Жамуха мэдэж, гахай жилийн (1203) хавар Жамуха, Алтан, Хучар, Хар хятадын євєгжин ноёхон, Сїбээдэй-Тоорил, Хачиун бэхи нар эелдэн нийлэлдэж нїїгээд Жэжээр єндрийн хярын Бэрхэ Элэтэд очиж Нялха-Сэнгїмтэй уулзаад, Жамуха ховлон єгїїлрїїн: "Миний анд Тэмїжин, найманы Даян ханд элч илгээж їргэлж харилцаатай байдаг билээ. Тэр, Єэлїн эхийн єнчин хєвїїдийн "Гары нь барьж 167. Эдгээр їгийг Нялха-Сэнгїм, эцэг Ван хандаа Сайхан-Тодэ гэгч хїнээр хэлж илгээв. Энэ їгийг Ван хан сонсоод єгїїлрїїн: "Тэмїжин хєвгїїнд тийм муу сэтгэж яаж болно? Бид, Тэмїжин хєвїїнээр тулгуур болгож байгаа атал, тїїнд муу санавал тэнгэр биднийг таалахгїй. Жамуха хэзээнээс тэнэмэл чалчаа хїн билээ. Тэр дэмий зєв бурууг хэлж байна" гэж эс таалан буцаажээ. Бас Сэнгїмийн хэлїїлсэн нь: "Амьд хїн, ам хэлээрээ хэлж байхад аав та яагаад итгэдэггїй билээ?" гэж дахин хїн явуулж хэлїїлж ядаад эцэст нь єєрийн биеэр ирж эцэгтээ єгїїлрїїн: "Одоо чамайг амьд байхад биднийг тэр тоомсорлохгїй байна. Хэрэв хан эцэг чамайг цагаан идээнд цацаж, хар маханд хахвал, Харчахус-Буйруг хан эцгийн зовж хураасан улс, зїдэж байгуулсан тєрий чинь бидэнд мэдїїлэхгїй болуузай" гэжээ. Ван хан єгїїлрїїн: "Їр хєвїїнээ яаж хєнєєх вэ? Їнэхээр тулгуур болж байгаа тїїнд муу сэтгэвэл, тэнгэр биднийг їл таалах болно" гэвэл, хєвїїн Нялха-Сэнгїм уурлаж їїд хаян гарав. Жич, Ван хан, хєвїїн Сэнгїмийг хайрлаж урьж ирїїлээд єгїїлрїїн: "Тэнгэрт їл таалагдахаас айж хєвїїнээ яаж хєнєєх вэ? гэсэн билээ. Та нар чадах бол юу їйлдэхээ єєрсдєє мэдтїгэй" гэжээ. 168. Тэндээс Сэнгїм єгїїлрїїн: "Мєнєєхєн тэд, манай Чаур бэхийг гуйж байсан билээ. Одоо "Багалзуур ид" гэж єдєр болзож ирїїлээд тїїнийг барьж авъя" гэв. ("Багалзуур идэх" гэх нь хонины багалзуур махыг ид гэсэн їг биз. Залуу эр эм гэрлэсэн єдрєєс эхлэн гурван хоног хонины хїзїї багалзуурыг хувааж идэх заншил Монгол газар одоо ч хїртэл байна. Хїзїї багалзуурын яс маш бат хэлхээтэй байдаг тул їїгээр эр эмийн бат холбоог бэлэгджээ. Иймийн тул "Багалзуур ид" гэх нь эр эм болох хурим хийе гэсэн їг биз). Тэгж хэлэлцэж тогтоод "Чаур бэхийг єгье. Багалзуур идэхээр ирэгтїн" гэж Чингист хїн илгээв. Тэр ёсоор Чингис хаан, арван хїн дагуулж, Ван ханд очих замын зуур Мэнлиг эцгийн гэрт хоновол, Мэнлиг эцэг єгїїлрїїн: "Мєнєєхєн бид Чаур бэхийг гуйвал, биднийг доромжилж єгсєнгїй билээ. Одоо багалзуур ид гэж гэнэт урих нь жигтэй. Саяхан ихэмсэглэн биднийг тоохгїй байсан хїмїїс, гэнэт яагаад Чаур бэхийг єгєх болов? Їїнд сэжигтэй явдал байна. Хєвїїн чи болгоомжлох хэрэгтэй. Одоо хавар болов. Бидний адуу туранхай байна. Адуугаа таргалмагц очъё гэж шалтаглаж, энэ хэргийг хойш тавивал ямар?" гэсэнд Чингис хаан, тїїний їгийг авч єєрєє очсонгїй, Бухатай, Хиратай хоёрыг "Багалзуур ид" гэж явуулаад Чингис хаан, Мэнлиг эцгийн гэрээс буцав. Бухатай Хиратай хоёрыг очмогц, Сэнгїм нар "Бидний хэрэг мэдэгдэв. Маргааш эрт хамарч баръя" гэв. 169. Тийнхїї барих гэж хэлэлцэж тогтсоныг Алтаны дїї Их-Чэрэн гэртээ ирж єгїїлрїїн: "Маргааш єглєє Тэмїжинийг барихаар шийдэв. Энэ їгийг хїргэсэн хїнд Тэмїжин юугаа ч хайрлахгїй єгєх биз" гэвэл, тїїний эм Алахчит єгїїлрїїн: "Чиний энэ дэлэм їг, алд хэл чинь юун болно? Хїн сонсож їнэмшїїзэй" гэв. Энэ їгийг сїї хїргэхээр ирсэн тэдний адууч Бадай сонсож буцав. Бадай харьц ирээд нєхєр адууч Хишилигт Чэрэнгийн їгийг хэлбэл, Хишилиг єгїїлрїїн: "Би бас очиж учрыг мэдье" гэж Чэрэнгийн гэрт очвол Чэрэгийн хєвїїн Нарийн-гэгээн, гадна сууж сумаа зїлгэж байна. Нарийн-гэгээн єгїїлрїїн: "Манайхан сая юу гэж ярьсан бэ? Хэлээ татаж, амаа барьж яваасай" гэжээ. Тэгээд Нарийн-гэгээн, бас адууч Хишилигт єгїїлрїїн: "Мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж авчир. Уяж хоноод єглєє эрт мордоно" гэжээ. Хишилиг ирж Бадайд єгїїлрїїн: "Тугаар (сая)-ын чинь хэлсэн їнэн болов. Одоо бид хоёр, Тэмїжинд хэл хїргэе" гэж їг барилдаж, мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж, их гэрийн гадна уяад мєн їдэш хонинд орж нэгэн хурга алаад исэр (ор)-ээ тїлж чанаад мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр бэлэн уясан морийг унаж тэр шєнєдєє Чингис хаанд давхиж ирэв. Бадай Хишилиг хоёр, Чингисийн гэрийн араас Их-Чэрэнгийн єгїїлсэн їг ба тїїний хєвїїн Нарийн-гэгээний сумаа зїлгэж бэлдэж байсан хийгээд мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж уя гэсэн бїх їгийг Чингис хаанд хэлж єгєв. Бас Бадай Хишилиг хоёр єгїїлрїїн: "Чингис хаан соёрхвол, бидний їгэнд эргэлзэх явдалгїй. Хамран ирж таныг баръя гэж хэлэлцэж тогтсон нь магадтай їнэн" гэв. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||