ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ТАВДУГААР БЇЛЭГ
ТАВДУГААР БЇЛЭГ
ТАТААРЫГ СЄНЄЄСЄН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ

148. Чингис хаан, тэнд тайчуудыг довтолж Аучу баатар, Ходун орчан, Худуудар зэргийн тайчуудын язгууртныг ургийн ураг хїртэл їнсэн товрог болгож хядав. Улс иргэний нь нїїлгэж, Чингис хаан, Хубхаяа (Ухаа хаяа) гэдэг газар ирж євєлжив.

149. [Суут богд Чингис хаан, зах нутаг нутаглаж явахын цагт нэгэн єдєр дотоод есєн сайдаа авч мєр хайж, бараа харж яваад зарлиг болруун: "Аль ч зїгээс ямар ч дайсан ирэх магадгїй, есєн сайд минь гурван хэсэг болж яв" гэж зарлиг болов. Эдний зарлигийг дагаж Зэлмэ, Чуу мэргэн, Шигихутуг гурвуул нэг хэсэг болов. Боорчи, Борохул, Мухулай гурвуул нэг хэсэг болов. Сїлдїсний Сорхон-шар, бэсїдийн Зэв, ойрдын Хар хирїгэ гурав нэг хэсэг болж гэрт їлдэв. Эзэн бусад зургаан сайдаа авч мєр хайж, бараа харж, Чахарай хааныг арлаж, Жалман ханыг єлгийлж явтал эзний дороос

Халтар тэх
Харайн гїйхэд эзэн
Толбот бор мориороо
Довтлон гїйцэж
Агссан нумаа
Ангайлган татаж
Алтан сумаа
Алдлан тэлж
Алаг тэхийг
Атиртал харваж
Алсан даруйд
Ар дахь сайд нь
Амдан бууж
Авч ганзагалахыг завдтал

Эзэн зарлиг болов: "Їїнийг та нар їтэр євчиж шар. Би тэр Шар дэвсэг дээр гарч бараа харъя" гээд одов. Тэнд эзний нойр хїрч, толбот бор морины дэл дээр ташуураа тулж унтаад нэг зїїд зїїдлэв. Чингис хаан сэрээд зургаан сайддаа ирж зарлиг болруун:

"Би нэг зїїд зїїдлэв
Бор зїрх минь
Бол бол хийв
Богино хавирга минь
Шир шир хийв.
Болшгїй дайсан
Ирэх нь бололтой.
Єндєр уулын цаадах
Єргєн шар талд
Гурван хар тугтай
Гурван зуун дайсан байна.
Гурван зуун дайсны
Хошууч баатар нь
Зээрд морио унаж
Зэвт сумаа дэлж
Бат хуягаа ємсєж
Бараан сахлаа илж
Баруун тийш ширвэж
Зїїн тийш ажиглаж
Зїї мэт жирвэлзэж
Утас мэт улалзаж явна.

Энэ зїїд минь хэрэв їнэн бол зургаан сайд минь та нар яах вэ? гэж асуув.
Шигихутуг хэлэв:

"Хол ойрыг харагч
Хоёр хурц нїдээрээ
Монгол аймгийг
Мохтол
Мэргэд аймгийг
Мэгдэртэл
Тайчууд аймгийг
Далдиртал
Сарын газрыг
Саравчлан харж
Жилийн газрыг
Жилэвчлэн їзэж
Хар нїдний цэцгийгээр
Хаан чамдаа тусалъя
Эргэх нїдний харцаар
Эзэн чамдаа тусалъя" гэв.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates