127. Архай Хасар, Чаурхан хоёрыг Жамухад элч болгож очуулбал,
Жамуха єгїїлрїїн: "Алтан Хучар хоёрт очиж хэл: Алтан, Хучар та нар Тэмїжин анд (найз) бид хоёрын завсарт
сївээг сїлбэж, хавиргыг хатгаж юунд салгав? Тэмїжин бид хоёрыг хамт байхад тїїнийг хан эс болгосон байтал,
одоо ямар санаагаар тїїнийг хан болгов? Алтан, Хучар та хоёр хэлсэн їгэндээ хїрч Тэмїжин андын сэтгэлийг
амруулж, андад сайн нєхєр болж яв" гэж хэлїїлжээ.
128. Тїїний хойно, Жалама (уул)-ын євєр Єлгий булаг гэдэг
газар нутаглан суугаа, Жамухын дїї Тайчар, Саарь-хээр гэдэг газар байгаа манай Жєчи-Дармалагийн адууг
дээрэмдэхээр явж Жєчи-Дармалагийн адууг Тайчар дээрэмдэн одов. Їїнд Жєчи-Дармала, адуугаа дээрэмдэгдээд
нєхєд нь зїрх шантарч явахгїй болмогц Жєчи-Дармала єєрєє ганцаар нэхэж, шєнє адууны захад хїрээд мориныхоо
дэл дээр элгээрээ хэвтэж очоод Тайчарын нурууг хуга харван алж адуугаа буцааж аваад иржээ.
129. "Дїїгээ Тайчарыг алагдав гэж Жамуха,
Жадараны арван гурван отгийг нэгтгэн тэргїїлж, гурван тїмэн цэргийг авч Алагууд, Тургагууд уулыг давж,
Чингис хаанд халдахаар айсуй" гэж Ихирэс овгийн Мїлхэ-тотаг, Боролдай хоёр Чингис хааныг Хїрэлхэд байхад
хэлж ирэв. Энэ мэдээг аваад Чингис хаан, арван гурван хїрээнээсээ гурван тїмэн цэргийг авч,
Жамухыг угтаж мордоод Даланбалжуд гэдэг газар байлдав. Чингис хаан, Жамухад шахагдаж Онон мєрний
Зээрэн гэдэг хавчилд шургаж оров. Їїнд Жамуха єгїїлрїїн: "Ононы Зээрэг хавчилд тэднийг бид шургуулав"
гэж буцахдаа чинос овгийн залуусыг далан тогоонд буцалгаж, Нэїдэй цагаан гуагийн толгойг огтолж
морины сїїлд чирч оджээ.
130. Жамухыг харьсны хойно тэндээс Уруд аймгийн Жїрчидэй,
Мангуд аймгийн Хуйлдар нар харъяат аймгаа дагуулж Жамухаас салаад Чингис хааныг тїшиж ирэв.
Хонхотаны Мэнлиг эцэг, Жамухыг дагаж байсан бєгєєд одоо долоон хєвїїнээ дагуулан, Жамухаас хагацаж,
Чингис хаанд нийлэн ирэв. Жамухаас єдий улс иргэн салж, Чингис єєртєє ирэв гэж баясаж Чингис хаан,
Єэлїн їжин, Хасар, Жїрхиний Сача бэхи, Тайчу нар Ононы шугуйд нийлж хуримлав. Чингис хаан, Єэлїн їжин,
Хасар, Сача бэхи нарт тэргїїлэн нэжээд хундага барив. Дараа нь Сача бэхийн бага эхнэр Эбэхэйд тэргїїлэн
хундаглахад Хорижин хатан, Хуурчин хатан хоёр уурлаж, "бидэнд тэргїїлэн барихгїй, яагаад Эбэхэйд
эхлэн хундаглав" гэж тогооч Шихїрийг занчив. Тогооч Шихїр занчигдаад "Есїхэй баатар, Нэгїїн тайж
хоёр їгїйн тул ингэж занчигдав" гэж их дуугаар уйлжээ.
131. Тэр хуримыг манай талаас Бэлгїтэй засаад, Чингис хааны
морийг барьж байв. Жїрхинээс Бїри-бєх тэр хуримыг засаж байв. Гэтэл хатагин овгийн нэгэн хїн,
бидний морины уяанаас цулбуур хулгайлж аваад баригдав. Бїри-бєх тэр хїнийг ємєєрч, Бэлгїтэйтэй хэрэлдэв.
Бэлгїтэй їргэлж барилдах тул баруун ханцуйгаа мулталж, гараа нїцгэн гаргаж явах бїлгээ.
Бэлгїтэйн нїцгэн мєрийг Бїри-бєх илдээр хага цавчив. Бэлгїтэй ингэж цавчигдсан боловч, огт ажиггїй
цусаа цувриулж явахыг, сїїдэрт суугаад хуримлаж байсан Чингис хаан їзэж гарч ирээд єгїїлрїїн:
"Хэнд ингэж цавчигдав" гэхэд Бэлгїтэй єгїїлрїїн: "Єглєє ийм болсон билээ. Миний тєлєє ах дїї нар
муудалцах болуузай! Би алзахгїй. Миний бие ялаарь байна. Ах дїї нар сая ижилдэн найрамдаж байгаа
тул миний тєлєє ах битгий муудалц, хоромхон байзна" гэв.
132. Чингис хаан, Бэлгїтэйн ятгасан їгийг їл хайхарч,
хоёр этгээд (хоёр тал)-ээс модны гишїїдийг хуга татаж, айргийн бїлїїрийг сугачиж аваад зодолдож,
Жїрхин нарыг ялж Хорижин хатан Хуурчин хатан хоёрыг булааж авав. [Хасар харвах тутам нэг хїнийг
унагаж байв. Бэлгїтэй хєхїїртэй айргаар цохилцож явав. Тайчууд нар Бэлгїтэйг барьж аваад хасаг
тэрэгнээс хїлж тавив. Унтсан хойно Бэлгїтэй, хасгийг їїрсээр хїрч ирэв. А.то] Жїрхин нар найрамдан
зохилдъё гэснийг бид зєвшєєрч, Хорижин хатан, Хуурчин хатан хоёрыг буцааж єгєв.
Тэр цагт Хятадын Алтан хаан, Татаарын Мэгїжин сїїлтийг эедээ їл орох тул Вангин чансанд цэрэг єгч,
тэдэнтэй даруй байлд гэж явуулжээ. Вангин чансан, Мэгїжин-сїїлт тэргїїтэн Татаартай байлдаж,
Улз гэдэг газар єєд адуу малын хамт тїрэн хєєж айсуй гэх мэдээг авав. Тэр мэдээг аваад,