ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ГУРАВДУГААР БЇЛЭГ

124. Чингис хаан болоод Боорчийн хїї Їгэлэн чэрби, Хачиун-Тохураун ба ах дїї Жэтэй, Доголху дєрєвт хоромсго агсуулав. Єнгїр, Сїйхэтї чэрби, Хадаан-Далдуурхан гурав єгїїлрїїн:

"Єглєєний зоогийг
Єнєд осолдохгїй
Їдийн ундыг
Їїрд тасалдахгїй
гїйцэтгэж байя" гэсэн тул буурч (тогооч) болгов.

Дэгэй єгїїлрїїн:

"Алаг сайхан хоньдыг
Ар дїїрэн бэлчээж
Хонин олон сїргийг
Хот дїїрэн єсгєж
Ховдог тєрсєн би чинь
Хос цувдай хїртэл
Хошгиног мах идэж
Єдєр тутам єнжихгїй
Хоног тутам хожимдохгїй
Шилдэг иргийг алж
Шимтэй шєлийг бэлтгэж явъя"

гэсэн тул Дэгэйгээр хонь адуулгав. Тїїний дїї Хїчїгїр єгїїлрїїн:

"Цуургатай тэрэгний
Цуурга цїїг
Цуцран эвдрэхгїй болгож
Тэнхлэгтэй тэргийг
Тэргїїр замд
Тээглэн саатахгїй болгож
Тэрэг гэрийн ажлыг
Тэгшлэн засаж явъя"

гэсэн тул Хїчїгїрийг тэрэгчийн тушаалд томилов. Гэр доторх гэргий хїїхэд ба зарц нарыг Додай чирбиэр захируулав. Хасарын захиргаанд илд агсаж явахаар Хубилай, Чилгутай, Хархай-Тохураун гурвыг томилж:

"Хїч тїрэмгийлэгчдийн
Хїзїїг хянгардаж
Омог ихтний
Омрууг огтолж яв" гэв.

Бэлгїтэй, Харалдай-Тохураун хоёрыг: "Агт хариултугай. Агтчин болтугай" гэв. Тайчуудын Хуту, Моричи, Мулхалху гурвыг "Адуу адуултугай" гэв. Архай Хасар, Тахар, Сїхэхай, Чаурхан дєрвийг "Холын холбогч, ойрын оточ (хол ойрыг сурвалжлах газарч) болтугай гэв. Сїбээдэй баатар єгїїлрїїн:

"Хулгана оготно мэт
Хураасан хєрєнгийг хадгалж
Хар хэрээ мэт
Хамаг юмыг харамлаж
Нємрєх эсгий мэт
Нєхєєс бамбай болж
Гэр орныг хамгаалж
Хэрсгээ бїрээс болъё" гэв.

125. Тэндээс Чингис хаан, хан болж Боорчи Зэлмэ хоёрт єгїїлрїїн:

"Сїїдрээс єєр
Нєхєргїй байхад
Сїїдэр минь болж
Сїїлнээс єєр
Ташуургїй байхад
Сїїл минь болж
Сэтгэлий минь сэргээж
Санаагий минь амруулсан
Зїрхний дотно нєхєд минь

Та хоёр хамгаас урьд ирж нєхєрлєсєн тул хамгийг ахална" гэв. Бас Чингис хаан єгїїлрїїн: "Тэнгэрт єршєєгдєж, газарт ивээгдэж, Жамухаас салж намайг сэтгэж нєхєрлєе гэж ирсэн анхны єлзийт нєхєд минь алинаас ч илїї хїндтэй байх учиртай тул ийнхїї та нарыг зохих зохих тушаалд томилов" гэв.

126. Чингис хааныг хаан болгов гэж Хэрэйдийн Тоорил ханд Тахай Сїхэхэй хоёрыг илгээвэл, Тоорил хаан єгїїлрїїн: "Тэмїжин хєвїїний минь, хан болгосон нь маш зєв. Монголчууд, хангїй байж яаж болно.

Энэ шийдвэрээ эвдэхгїй
Эв зангиагаа таслахгїй
Эх захаа алдахгїй
Эгнэгт журамтай бай" гэв.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates