![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ГУРАВДУГААР БЇЛЭГ106. Жамуха бас Тэмїжин анд, Тоорил хан ах хоёрт хэлїїлсэн нь: "Одоо би
Тоорил хан ах мордож, Бурхан халдуны єврєєр Тэмїжин андыг дайрч аваад Онон мєрний эх Ботохан-бооржи гэдэг газар ирэгтїн. Би эндээс нэгэн тїмэн цэрэг авч мордоод замд Онон мєрєнд нутаглаж байгаа Тэмїжин андын харъяат нараас бас нэгэн тїмэн цэрэг авч, бїгд хоёр тїмэн цэрэг болоод Ботохан-бооржид очиж нийлье" гэж илгээв. 107. Жамуха эдгээр їгийг Хасар Бэлгїтэй хоёроос Тэмїжин сонсоод Тоорил ханд уламжлав. Тоорил хан, Жамухын їгийг сонсмогц хоёр тїмэн цэрэг авч мордоод Бурхан халдуны єврєєр Хэрлэний Бїрги эргийг чиглэн явав. Їїнийг Тэмїжин сонсоод Бїрги эргээс хєдєлж, Бурхан халдуны євєр Тїнхэлэг єєд нїїж Тана горхинд очиж буув. Тоорил хан, нэгэн тїмэн цэрэгтэй, Тоорил ханы дїї Жаха хамбу нэгэн тїмэн цэрэгтэй Химурга горхины Айл харгана гэдэг газар бууж бїхийд Тэмїжин, цэргээ авч очиж нийлэн буув. 108. Тэмїжин, Тоорил хан, Жаха хамбу гурвуул нийлэн хєдєлж, Ононы эх Ботохан-бооржи гэдэг газар хїрч ирвэл энд Жамуха нэгэнт ирээд гурав хоног хїлээжээ. Тэмїжин, Тоорил, Жаха хамбу гурав бас цэргїїдээ засаж хїрэлцэн нийлэлдэж танилцав. Жамуха єгїїлрїїн: "Бороо тохиолдовч болзооноос хождохгїй, хур тохиолдовч хурлаас саатахгїй гэж монгол їгээр хэлэлцэж "За""гэж андгайлсан биш билїї? "За" гэсэн цагаас хожигдсон этгээдийг зэрэг дотроо хасъя гэсэн биш билїї?" гэвэл, Тоорил хан єгїїлрїїн: "Тогтсон болзооноос гурав єдєр хожимдсоны учир торгож буруушаахыг Жамуха дїї минь мэд" гэв. Болзоо хожидсон тухай ийм їгийг ярилцаж єнгєрєв. 109. Ботохан-бооржиос бїгдээр хєдєлж, Хилго мєрєнд хїрч сал уяж гэтлээд Буур-хээр гэдэг газар очиж Тогтоа бэхийн єрх дээрээс нємрєн бууж, эрхэм шїтээний нь эвдэн сїйтгэж, эм хїїхдий нь эзлэн булаав. Хутагт сахиусы нь хуга дайрч, хотол улсы нь хомрон довтолж хоосон болгов. Тогтоа бэхийг унтаж байхад дайран барьж болох байсан. Гэтэл Хилго мєрєнд нутаглах загасчин ба булга агнагчид, гєрєєчид "дайсан айсуй" гэж тэр шєнийн дотор Тогтоа бэхид хэл хїргэжээ. Энэ мэдээг сонсоод Тогтоа ба Увас мэргидийн Дайр Їсїн хоёр хамтарч цєєн нєхдийн хамт Сэлэнгийг уруудаж Баргужин оронд дутаан одов. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||