Бас Хэрэйдийн Тоорил ханы їгийг Жамухад,
уламжлан хэлсэн нь: "Эрт єдєр эцэг хан Есїхэйтэй эв нэгтэй явснаа санаж, одоо хоёр тїмэн цэрэг авч
баруун гар болон мордъё. Жамуха дїї хоёр тїмэн цэрэг авч зїїн гар болон морилтугай. Хамтрах болзоог
Жамуха дїї мэдтїгэй" гэснийг уламжлав. Эдгээр їгийг сонсож гїйцээд Жамуха єгїїлрїїн:
"Єнєє Тэмїжин анд
Єдий зовлон бэрхэд
Єртєгдсєнийг сонсоод би
Єр євдєж
Єршєєн санана
Элэг эмтэрч
Эмгэнэн гашуудна.
Эл єшєєг нэхэж
Эдгээр мэргид аймгийг
Эвдэн мєхєєж
Эхнэр Бєртийг
Эргїїлж авчиръя
Хамаг хаад мэргидийг
Хамх цохиж
Хатан Бєртийг
Хариулж авъяа
Давирах гєлмийн чимээг
Дайны хэнгэргийн дуу гэж
Ташааран дутаагч Тогтоа
Дайд Буур-хээрт
Ташаалдан суугаа биз.
Давхар хоромсгын амсар
Дарвалзан хєдлєхєд
Дайн тулаан болов гэж
Ташааран дутаагч
Дайр-Їсїн одоо
Давлагат Орхон Сэлэнгийн
Талхун аралд
Далдиран суугаа биз.
Хамхуул євс хийсэхэд
Халдах дайсан ирэв гэж
Хар ойр чиглэж
Хашхиран дутаагч муу
Хаатай Дармала одоо
Харжийн талд
Хааш ч їгїй байгаа биз.
Сайхан Хилго мєрєнд
Сахал євс их гэнэ
Сахал євс тїїгээр
Сал хийж болдог гэнэ.
Єнєє дєхмийг бодож
Євсєєр сал хийж
Єргєн Хилго мєрнийг
Єнгєрч хєндлєн гараад
Єєдгїй муусайн мэргидийн
Єнєєх муу Тогтоагийн
Єрх їїдий нь эвдэж
Єм цєм дайрч
Єнгєтэй эдий нь олзолж
Євєртлєх эмий нь булааж
Єсєх їрий нь тасалж
Єшєє хорсголоо авъя!
Хутагт эрхэм шїтээний нь
Хуга татаж эвдээд
Хувхай болгож хаяя!
Хотол их улсы нь
Хоосон болтол довтолъё" гэв.