104. Тэндээс Тэмїжин, Хасар, Бэлгїтэй гурвуул явж,
Туул голын Хар шугуйд нутаглаж байгаа ван хан Тоорилд очиж єгїїлрїїн: "Санамсаргїй байтал
гурван мэргид довтолж, эхнэр хїїхдийг минь булааж авав. Хан эцэг минь эхнэр хїїхдий минь
аварч єгнє її гэж ирэв" гэвэл, ван хан Тоорил хариу єгїїлрїїн: "Би ноднин жил чамд хэлсэн биш її.
Эцгийн адил эцэг гэж булган дах авчирч єгсєн тухайд би ингэж хэлсэн билээ
"Булган дахын чинь хариуд
Бутарсан улсы чинь
Бєєгнєрїїлж єгье
Хар булган дахын чинь хариуд
Хагацсан улсы чинь хамтатгаж єгье.
Цэрээ цээжинд байлга
Бєєрєє бєгсєнд байлга
(Ах захтай байг)"
гэж хэлсэн билээ.
Одоо тэр їгэндээ хїрч,
Булган дахын чинь хариуд
Бїгд мэргэдийг
Бїрэлгэн довтолж
Бєртэ їжинийг чинь
Буцааж єгье.
Хар булган дахын чинь хариу
Хамаг мэргидийг
Хамх цохиж
Хатан Бєртий чинь
Хариулж авчиръя.
Чи Жамуха дїїд хэл єг. Жамуха дїї Хорхунаг Жубур гэдэг
газар бий. Би эндээс хоёр тїмэн цэрэг авч баруун гар болон мордъё. Жамуха дїї хоёр тїмэн цэрэг авч
зїїн гар болон морилог. Бидний учрах болзоог Жамуха тогтоотугай" гэв.
105. Тэмїжин, Хасар, Бэлгїтэй гурвуулаа,
Тоорил ханаас салж гэртээ ирээд Тэмїжин, Жамухад Хасар Бэлгїтэй хоёрыг илгээж хэлїїлсэн нь:
"Єст мэргид ирж
Єрий минь євтгєв
Єврий минь хоослов.
Ємєг тїшиг болох
Єнєр тєрлийн та нар
Єшєєг авч єгнє її.
Элэг зїрх минь
Эмтэрч байна.
Элгэн садан та нар
Энэ єгєєг авч єг" гэв.