![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ХОЁРДУГААР БЇЛЭГ95. Цотанг хариулаад Боорчийг нєхєрлєе гэж урьж Бэлгїтэйг илгээв. Бэлгїтэйг ирмэгц Боорчи, эцэгтээ їл хэлэн бєгтєр хонгорыг унаад бор єрмєг (хэвнэг)-єє бєгтрєєд Бэлгїтэйн хамт явж ирэв. Боорчийн Тэмїжинтэй нєхєрлєсєн ёс тийм. 96. Тэмїжин нар Сэнгїр горхиноос нїїж, Хэрлэн мєрний эх Бїрги эрэгт бууж нутаглах цагт Цотан эхийн шитгїл (ємсгєл) гэж авчирсан хар булган дахыг авч Тэмїжин, Хасар, Бэлгїтэй гурвуулаа Есїхэй эцгийн хуучин дотно анд (нєхєр) Ван хантай уулзахаар очив. Эцгийн анд бол эцэг мэт биз гэж Ван ханыг Туул голын шугуйд нутаглан байхад хїрч очоод Тэмїжин єгїїлрїїн: "Эцгийн хуучин анд та, миний эцгийн адил буюу гэж би гэргий аваад ємсгєл хар булган дахыг чамд авчрав" гэж булган дахаа єгєв. Ван хан маш их баясаж єгїїлрїїн:
97. Тэндээс бїрги эрэгт нутаглан бїхийд Бурхан халдунаас Урианхайн Жарчиудай євгєн хєєрєг (тємрийн дархны їлээх тулам)-єє їїрч, Зэлмэ нэрт хєвїїнээ дагуулж ирээд єгїїлрїїн: "Тэргїїн Ононы Дэлїїн болдогт Тэмїжин чамайг тєрєхєд Булган єлгий єгсєн ба би энэ хєвїїн Зэлмээг чамд єгсєн боловч, балчир учраас гэрт аваачсан билээ. Одоо чи миний хєвїїн Зэлмээр
98. Хэрлэн мєрний эх Бїрги эрэгт нутаглан байтал нэгэн єглєє эрт їїр цайж байхад Єэлїн эхийн гэрт зарцлагдах Хуагчин эмгэн босож єгїїлрїїн: "Эх, эх їтэр бос. Газар дэлбэрэх мэт чимээ гарч, морины тєвєргєєн сонстоно. Аймшигт тайчууд айсуй биз. Эх даруй бос" гэв. 99. Єэлїн эх, "Хєвїїдийг даруй сэрїїлэгтїн" гээд єєрєє даруй босов. Тэмїжин нар даруй босоод морьдоо барьж, Тэмїжин, Єэлїн эх, Хасар, Хачиун, Тэмїгэ отчигин, Бэлгїтэй, Боорчи, Зэлмэ нар тус бїр нэг морь унаж, Тэмїлїнийг Єэлїн эх євєртээ дїїрэв. Нэгэн моринд юм ачиж хєтлєв. Бєртэ їжинд морь дутав. 100. Тэмїжин ах дїї нар мордож, їїрээр бурхан халдуны зїг одов. Хуагчин ємгєн, Бєртэ їжинийг нууя гэж бїхээгтэй тэргэнд оруулж [эд бараагаа хийж тэргэнд сууж А.то] бєєр алаг їхэр хєллєж, Тїнхэлэг горхин єєд хєдєлж [уул єгсєн Тїнхэлэг горхиноо хїрэхэд А.то] сая їїр цайж харуй бїрий байтал, єєдєєс цэргийн хїмїїс хатиран ирж, "Чи юун хїн бэ?" гэж асуувал Хуагчин эмгэн єгїїлрїїн: "Би Тэмїжиний харьяат. Их гэрт хонь хяргахаар ирсэн билээ. Одоо [унгас тээж А.то] гэртээ харьж явна" гэв. Тэр цэргїїд єгїїлрїїн: "Тэмїїжин гэрт бий юу? Їгїй юу? Гэр нь хаана байна?" гэвэл, Хуагчин эмгэн єгїїлрїїн: "Гэр нь ойр байна. Тэмїжиний бий, їгїйг би мэдэхгїй, би хойд гэрээс гарч ирэв" гэв. 101. Тэд цэргїїд хатиран одов. Хуагчин эмгэн, бєєр алаг їхрээ гуядаж, яаравчлан явах гэтэл тэрэгний тэнхлэг хугарав. Тэнхлэг хугарсан учир, явганаар ойд дутааж оръё гэж байтал, хойноос мєн цэргїїд Бэлгїтэйн эхийг сундалж, хоёр хєлий нь санжуулан давхиж ирээд, "Энэ тэргэн дотор юу байна?" гэж асуувал, Хуагчин эмгэн єгїїлрїїн: "Унгас бий" гэв. Тэр цэргїїдийн ахмад нь єгїїлрїїн: "Дїї нар бууж їзэгтїн" гэвэл, бусад нь бууж хаалттай тэрэгний хаалгыг нээвэл, дотор нь хатан сууж байна. Тїїнийг тэрэгнээс чирч гаргаад Хуагчин хоёуланг сундалж Тэмїжиний хойноос євсний налархайгаар мєшгєж, Бурхан халдун єєд гарав. 102. Тэмїжинийг нэхэж Бурхан халдуныг гурав тойрон нэгживч олсонгїй. Урагш хойш явж эрвэл умбах шавар, битїї ой тулгарч, цатгалан могой шургах завсаргїй бэрх шугуй тул Тэмїжинийг мєрдєж олж чадсангїй. Энэхїї довтолсон цэргїїд бол гурван мэргид байсан ажээ. Удуйд мэргидийн Тогтоа, Увас (ухаа) мэргидийн Дайр-Їсїн, Хаад мэргидийн Хаатай Дармала гурвуул нийлж урьд Чилэдїгээс Єэлїн эхийг булааж авсны єшєєг нэхэхээр ирсэн ажээ. Одоо тэдгээр мэргид єгїїлэлдрїїн: "Єэлїнийг булаагдсаны єшєєг авахаар ирээд одоо эмсий нь булааж авав. Євєг эцгийн єшєєг авав бид" гэж гэртээ буцав. 103. [Тэд Бєртэ їжинийг аваачаад Чилэдїгийн дїї Чилэгэр бєхєд єгєв. А.то] Тэмїжин: "Тэр гурван мэргид гэртээ харих нь уу? Ууланд бїгэх нь її? Гурван хоног дагаж яваад мэдэж ир" гэж Бэлгїтэй, Боорчи, Зэлмэ гурвыг илгээв. Тэмїжин єєрєє Бурхан халдун дээр бууж, євчїїгээ дэлдэж (цохиж) залбиран єгїїлрїїн:
гэж бїсээ хїзїїнд эрих мэт єлгєж, малгайгаа гарт сэгэлдэрч, гараар євчїїгээ дарж, наран єєд хандаж, Бурхан халдунд есєнтээ сєгдєж єчил єчин, сацал сацав. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||