ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: УДИРТГАЛ

Эдгээр тоочсон бїлгээс їзвэл Чингисийн їеийн зєвхєн тїїх мэт боловч їнэндээ тийм биш, ардын аман їлгэрийн дээр їндэслэсэн бєгєєд тэр цагийн ардын дуу, цэцэг їг, шїлэглэлийг єргєнєєр гаргажээ. Бїлэг бїрд хорь гучин шїлэг байна. Хїний яриа ба хэлїїлсэн їгс их тєлєв шїлэг байна. Энэ зохиолд эртний монголын хэлний аялгуу ба їг холбох найруулах хийгээд шїлэглэсэн ба їргэлжилсэн зохиолын жишээ бїрэн гарчээ.

Нууц товчоо бол XIII зууны їед Монголын их улс мандах цагт Монгол орны дотор болсон явдлуудыг чухам їнэнээр гаргаж бичсэн учраас тїїхийн хосгїй баримт бичиг болжээ. Энэ зохиолд Монголын дотор болсон явдлыг дэлгэрэнгїй гаргах бєгєєд Монголын цэрэг гадагш довтолж байлдсан тухай тєдий л дэлгэрэнгїй гарахгїй. Гэвч Монголын цэрэг баруун зїг довтолж байлдсан явдлыг тэр цагийн Иран улсын их сайд эрдэмтэн Рашид Эддиний зохиосон Монголын тїїх нєхєж єгнє. Рашид Эддин, энэ тїїхийг ХIV зууны їед, монгол сайд Болод чансан ба бусад хэдэн монгол хїнтэй хамтарч, Ираны монгол хааны номын санд байсан олон монгол номыг хэрэглэж байгаад зохиосон байна. Мєн Монгол, Хятадын холбогдолтой тїїхт явдлууд Нууц товчооны дотор товч гарах боловч энэ тухай Хятадын тїїхч нар их л дэлгэрэнгїйгээр бичсэн тул нєхєгдєж ирнэ. Юань улсын мєхсєний дараа Хятадын Мин улсын їед Монголын тїїх, Юань ши гэдэг их судрыг зохиосон ба єєр ч олон зїйлийн Монголын тїїхийн бичиг хятад хэл дээр бий.

Нууц товчоог монгол хїн, монгол нутагт зохиосон тул гадаадын тїїхч нарын зохиолоос онц ялгавартай, чухал холбогдолтой болно. Нууц товчоо гэдэг зохиолын тухай Оросын эрдэмтэн Владимирцов "Монголын нийгмийн байгуулал" гэдэг номын 6 дугаар нїїрт бичсэн нь: "Дундад зууны їед нэг ч їндэстэн, Монголын адилаар тїїхч нарын анхаарлыг татсангїй гэж хэлж болох бол бас Нууц товчооны адилаар жинхэнэ амьдралыг тодорхой дїрслэн їзїїлсэн дурсгалт бичгийг нэг ч нїїдэлчин їндэстэн їлдээсэнгїй гэдгийг тэмдэглэвэл зохино" гэжээ.

Энэ зохиол бол Монголын тїїхийн хосгїй баримт болохоос гадна монгол ардын оюуны чадварыг гэрчилсэн гайхамшигт уран зохиол мєн. Нууц товчоог XIII зууны їед зохиогдсон ганц яруу зохиол гэж їзэж болохгїй. Жишээлж хэлбэл, халцгай цєлд ганц єндєр нарс ургадаггїй, єндєр нарс их ойн дунд, єндєр нам олон нарсны зэргэлдээ ургадаг биш її. Тэрчлэн єндєр сайхан нарс мэт сїндэрлэсэн Нууц товчоо гэдэг зохиол бол тэр урьд цагт байсан яруу сайхан олон зохиолын нэг нь мєн гэж бодож болно. Бусад олон зохиол нь яасан бэ гэж асуувал гээгдэж, цагийн урсгалд элэгдэж сїйджээ гэж хариулж болно. Манай нїїдэлчин монголчуудад юм хадгалах тохитой байсан сав байхгїй ба олон удаа дайн байлдааны хєлд орж байсан учраас ном бичгээ хялбархан їрэгдїїлдэг байжээ. Хэдийгээр монголын ард тїмний тїїхт цагийн дотор бїтээсэн уран бїтээлийн їнэт зїйлийн їлэмж хэсэг нь харамсалтайгаар їрэгдсэн боловч хуучин їеэс Нууц товчоо, Гэсэр, Жангар гэдэг гурван сайхан зохиол соёлын єв болж їлдсэн байна.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates