![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ХОЁРДУГААР БЇЛЭГ76. Нэгэн єдєр Тэмїжин, Хасар, Бэгтэр, Бэлгїтэй дєрвїїл хамт сууж, загас гєхидєхєд нэг гэгээн согос загас гєхид торжээ. Тэмїжин Хасар хоёроос Бэгтэр Бэлгїтэй хоёр тэр загасыг булааж авав. Тэмїжин Хасар хоёр гэрт ирж їжин эхэд єгїїлрїїн: "Нэгэн цайвар загас гєхид орсныг Бэгтэр Бэлгїтэй ах дїї хоёулаа булааж авав" гэвэл, їжин эх єгїїлрїїн: "Та нар нэг эцгийн хєвїїд байтал юунд тэгж маргалдана? Одоо сїїдрээс єєр нєхєргїй, сїїлнээс єєр ташуургїй байгаагаа мэдэх биз. Ийм бол бид тайчууд нараас яаж єшєєгєє авч чадна. Урьдын Алун эхийн таван хєвїїд мэт яагаад эв эегїй болов? Та нар битгий тэг" гэв. 77. Тэндээс Тэмїжин Хасар хоёр їл ойшоон єгїїлрїїн: "Єчигдєр нэг болжмор харваж алсныг тэд булааж авсан билээ. Энэ єдєр бас дахин булаав. Ийм бол эдэнтэй хамт яаж амьдарна" гээд гэрийн їїдийг ширїїн хаяж гарч одов. Бэгтэр, довцог дээр есєн шарга морио хариулж суутал Тэмїжин хойноос, Хасар ємнєєс нууцаар сумаа онилж хїрэхэд Бэгтэр їзээд єгїїлрїїн: "Тайчууд ах дїї нарын хєнєєлийг хїлээгээд, єшєєгєє дуусган авч чадаагїй байтал, та нар намайг яаж нїдний сормуус, амны бєєлжис болгоно? Одоо сїїдрээс єєр нєхєргїй, сїїлнээс єєр ташуургїй байтал юунд ингэж байна, та? Голомтыг минь бїї бїрэлгэгтїн. Бэлгїтэйг бїї хєнєєгтїн" гээд завилан сууж хїлцэв. Тэмїжин Хасар хоёр хойно урдаас харван алж одов. 78. Тэмїжин Хасар хоёр гэрт ирж ороход їжин эх хоёр хєвїїнийхээ царайг хармагц, даруй учрыг мэдэж єгїїлрїїн:
тайчууд нарын хєнєєлийг хїлээж, єшєєгєє хэн яаж авах вэ? гэж байхад, та нар юунд ийм хэрэг хийв?" гэж эртний їгийг иш татаж, євгєдийн їгийг їндэс болгож хєвїїдээ ихэд буруушаан зэмлэв. 79. Тэгж байтал, тайчуудын Таргудай Хирилтуг, шадар нєхдєє дагуулж, "Хурганы їс гуужив, тєлєгний бие тєлжив" (Єэлїний хєвїїд тэнхрэв) гэж довтлохоор ирэв. Тэднээс айж Єэлїн їжин хєвїїдийн хамт ой шугуйд дутаав. Бэлгїтэй мод хугалж шивээ барив. Хасар харван байлдаж, Хачиун, Тэмїгэ, Тэмїлїн гурвыг уулын завд нууж байхад тайчууд бархиран єгїїлрїїн: "Тэмїжин ахаа гаргаж єг. Бусад чинь хэрэггїй" гэхийг сонсоод Тэмїжинийг сэм оргуулан ойд дутаалгав. Їїнийг тайчууд мэдээд нэхэн хєєхєд Тэмїжин, Тэргїїн єндрийн шугуйд шургаж орвол тайчууд нэвтрэн орж чадсангїй хїрээлэн сахив. 80. Тэмїжин, шугуй дотор гурав хонож одоо харъя гэж морио хєтєлж явахад мориноос эмээл нь мултран унав. Эргэж їзвэл эмээлийн олом хємєлдрєг хэвээр байтал мултарсан ажээ. "Олом мултарч болох гэвч, хємєлдрєг яахин мултарна. Тэнгэр ятгаж байгаа болов уу?" гэж бас гурав хоног хїлээв. Дахин гарахаар явахад шугуйгаас гарах замыг гэрийн чинээ цагаан чулуу бєглєн хэвтэж байна. "Тэнгэр ятгаж байгаа болов уу?" гэж буцаж бас гурав хонов. Бїгд ес хоног хоолгїй байж "Энэ мэт нэргїй їхэхээр гаръя" гээд зам бєглєн унасан гэрийн чинээ цагаан чулууг тойрон гарахад саад болох модыг сумч (сум хийдэг) хутгаараа огтлоод морио хєтєлж гармагц тайчууд угтан барьж авав. 81. Тэмїжинийг Таргудай-Хирилтуг барьж, улсдаа аваачаад засаглан шийтгэж айл бїрд нэжээд хонуулж хэсїїлэн явна. Зуны тэргїїн сарын арван зургааны улаан тэргэл єдєр тайчууд Ононы эрэг дээр хуримлаж, нар шингэхэд тарав. Тэр хуримын їед Тэмїжинийг нэгэн хялбар дорой хєвїїн авчран сахиулж билээ. Хуримын ардыг тармагц, тэр хялбар хєвїїний толгойг бугуй (дєнгє)-гаар нэгэн удаа дэлдээд (цохиод) гїйж Ононы шугуй дотор хэвтвэл їзэгдэх болов уу гэж усны хариг (урсгалын хажуу дахь тогтмол ус)-т ороод гэдрэг хэвтэж дєнгєє ус уруу урсган нїїрээ ил гаргаж хэвтэв. 82. "Баригдсан хїнийг алдав" гэж тїїнийг сахиж байсан хїн их дуугаар хашхирахад тарсан тайчууд цуглан ирж, єдєр мэт саруул шєнє Ононы шугуйг нэгжин бэдрэв. Усны харигт хэвтэж байгаа Тэмїжинтэй сїлдїсний Сорхон-шар яг тохиолдон їзэж єгїїлрїїн: [усанд чилмий (ором)-гїй, огторгуйд мєргїй тул чиний ингэж хэвтэх зєв байна. А.то] "Чи ийм аргатай бєгєєд нїдэндээ галтай, нїїртээ гэрэлтэй хїн тул тайчууд ийнхїї атаархах ажээ. Чи ингээд хэвтэж бай. Би чамайг зааж єгєхгїй" гээд єнгєрєн одов. Цааш хэрхэн эрэхийг тайчууд нар зєвлєхєд, Сорхон-шар єгїїлрїїн: "Хїн бїр явсан мєрєєр гэдрэг явж, орчны газрыг дахин шалгаж їзье" гэвэл цєм "За" гэж зєвшєєрч, хїн бїр явсан мєрєєрєє явж эрэв. Бас Сорхон-шар, Тэмїжинийг дайрч "Ах дїї тайчїїд нар, ам шїдээ билїїдэж айсуй явна. Чи хатуужин хэвтэж бай" гээд єнгєрч одов. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||