ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: ХОЁРДУГААР БЇЛЭГ
ХОЁРДУГААР БЇЛЭГ
ЧИНГИСИЙН ИДЭР НАС

69. Мэнлиг, Есїхэй баатрын їгийг дагаж, Дэй сэцэнд очоод єгїїлрїїн: "Есїхэй ах, Тэмїжинийг маш их мєрєєдєж єрєвдєх тул Тэмїжинийг авахаар ирэв" гэвэл, Дэй сэцэн єгїїлрїїн: "Худ хєвїїнээ мєрєєдєх бєгєєс явуулъя. Харин удалгїй гэдрэг ирїїлэх хэрэгтэй" гэв. Энэ їгийг сонсож Мэнлиг эцэг, Тэмїжинийг авч ирэв. [Есїхэй баатар тэнгэр болсонд Тэмїжин, газарт уруу унан хэвтэж маш гаслахад хонхотаны Чирха, тїїнийг сэргээн ятгаж єгїїлсэн нь:

"Тул загас мэт юунд
Тулбарин гасална чи?
Туурга цэрэг (торгон цэрэг)-ээ бэхэлье гэж
Туйлтай їгээ хэлэлцсэн биш билїї?
Усны загас мэт юунд
Уяран гасална, чи?
Улс тєрєє байгуулъя гэж
Учиртай їгээ хэлэлцсэн биш билїї?"
гэж єгїїлбэл уйлахаа зогссон ажээ. А.то]

70. Тэр хавар Амбагай хааны хатан Орбай Сохатай хоёр ихсийн газар (євгєдийн хїїр оршуулах газар) тайлгын идээ єргєхєд Єэлїн їжин хождож очсон тул тайлгын идээний хуваариас хоцрогдов. Орбай Сохатай хоёрт Єэлїн їжин єгїїлрїїн: "Есїхэй баатрыг їхэв гэж, хєвїїнийг минь балчир гэж, ихсийн тайлгын хишгийн архи сархдаас яахин хождуулав, та? Нїд їзсээр їл єгєх, нїїхдээ їл хэлэх болов, та" гэжээ.

71. Тэр їгэнд Орбай Сохатай хоёр хатан хариу єгїїлрїїн:

"Урьж чамд єгєх ёсгїй
Учирвал чи идэх ёстой!
Хїргэж, чамд єгєх ёсгїй
Хїртвэл чи идэх ёстой!

Амбагай хаан їхээд, Єэлїнд ийнхїї хэлэгдэх болов.

72. Аргацаан эдний эх, хєвїїдийг нутагт орхиж нїїе. Бїї авч явъя" гэв. Тїїний маргааш тайчуудын Таргудай-Хирилтуг, Тодойн-Гиртэ нар Онон мєрєн уруу хєдлєв. Єэлїн їжин, хєвїїдийн хамт орхигдоход хонхотаны Чирха євгєн нїїж одогсдыг очиж ятгавал Тодойн Гиртэ,

"Цээлийн ус ширгэв
Цэгээн чулуу хагарав"

гээд Чирха євгєний їгийг хайхрахгїй, цааш нїїж "Чи ингэж ятгах буюу" гэж тэр євгєний зоо нурууг жадлан хєєв.

73. Чирха євгєн шархтай болж гэртээ ирээд зовуурилан хэвтэхэд Тэмїжин їзэхээр одов. Хонхотаны Чирха євгєн, Тэмїжинд єгїїлрїїн: "Сайн эцгийн чинь хураасан улс тарж нїїхэд ятгахаар яваад ийнхїї жадлагдав" гэвэл Тэмїжин уйлж гарав. Єэлїн їжин єєрийн биеэр туг барьж мордоод, орхиж нїїсэн иргэдийн заримыг буцааж авчрав. Гэвч, буцаж ирсэн иргэд бас тогтсонгїй, тайчуудын хойноос нїїжээ.

74. Ийнхїї тайчууд ах дїї нар бэлбэсэн Єэлїн їжинийг бяцхан хєвїїдийн хамт нутагт гээж нїїсэн ажээ.

Оюунтай тєрсєн Єэлїн эх
Оёдолт дээлийг огшуулан ємсєж
Оготор хормойг шуун бїсэлж
Онон мєрнийг єгсєж уруудаж
Олирс мойлыг тїїж явж
Єчїїхэн хєвїїдээ хайрлан тэжээж
Єдєр шєнийг аргацаан єнгєрїїлэв.
Чадалтай тєрсєн їжин эх
Царсан шорыг барин явж
Цавчим газрыг єгсєж уруудаж
Сєдєн хичгэний їндсийг малтаж
Шєнє єдрийг хатамжин єнгєрїїлж
Суут хєвїїдээ тэжээн єсгєв.
[Хатан тєрсєн їжин эх
Хайлаасан шор барин явж
Халдун уулыг єгсєн уруудаж
Хавийн мангирыг малтан тїїж
Хаад хєвїїдээ хайрлан тэжээж
Ханатал цадтал идїїлж єсгєв. А.то]

75. Гоо тєрсєн Єэлїн эх
Гох дэгээ барин явж
Гол завыг єгсєж уруудаж
Гогод мангирыг тїїн явж
Хутагтан хєвїїдээ тэжээж єсгєв.
Зарчимтай тєрсєн їжин эхийн
Затгас тємсєєр тэжээсэн хєвїїд
Засагтан сайд болж єсєв.
Гоо тєрсєн їжин эхийн
Гогод мангираар тэжээсэн хєвїїд
Хутагтан сайд болж єсєв
Эх їжиний тэжээсэн хєвїїд
Эрс сайд болон єсєж
Эрх омог тєгєлдєр болж
Эх Ононы эрэгт сууж
Єлгїїр гох усанд хаяж
Эрэмдэг загасыг шїїн барьж
Эх їжинийг тэжээх болов
Зарчимт їжиний тэжээсэн хєвїїд
Засагт эрс болон єсєж
Замагтай усыг шїїрдэн байж
Загас жараахайг гєхидєн барьж
Заяат эхээ тэжээх болов.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates