![]() |
||
ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: НЭГДYГЭЭР БYЛЭГ61. Есїхэй баатар, Тэмїжинийг есєн настай байхад Єэлїн эхийн тєрхєм олхуноуд иргэнд хєвїїний нагац нараас охин гуйяа гэж Тэмїжинийг аваад одов. Явах замд Цэгцэр Чихургу гэдэг газрын хооронд Хонгирадын Дэй сэцэнтэй уулзав. 62. Дэй сэцэн єгїїлрїїн: "Есїхэй худ аль хїрэхээр явна?" Есїхэй баатар єгїїлрїїн: "Миний хєвїїний нагац олхуноуд иргэнээс охин гуйхаар явж байна". Дэй сэцэн єгїїлрїїн: "Энэ хєвїїн чинь нїдэндээ галтай, нїїрэндээ гэрэлтэй хєвїїн байна. 63. Есїхэй худ, би энэ шєнє, нэгэн зїїд зїїдлэв. Цагаан шонхор шувуу, нар сар хоёрыг атган нисэж ирээд миний гар дээр буув" гэж зїїдлэв. Нар сарыг бид нїдээр їздэг билээ. Гэтэл, нар сарыг шонхор шувуу атгаж миний гар дээр буух нь гайхалтай, ямар сайн тохиол учрах болов гэж би бусдад хэлсэн бїлгээ. Есїхэй худ чи, хєвїїн дагуулж ирсэн нь даруй миний зїїдний тайлбар болов. Юун зїїд байх вэ! Танай хиад аймгийн сїлд ирж, зїїдээр дохиолсон ажээ. 64. Манай хонгирад хэдийнээс бусдын нутаг ба хїнийг булаан тэмцэлддэггїй. Харь улсыг їл довтлон Манай хонгирад хэдийнээс хацар гоо хатадтай, єнгє сайн охидтой тул зээгийн зїсээр, охидын єнгєєр явна. 65. Нуган хїїхэд нутгаа эзэмшинэ. Охин хїїхэд єнгє шилэгдэнэ. Есїхэй худ, миний гэрт оч. Надад єчїїхэн охин бий. Тэ їз" гэж, Дэй сэцэн хэлээд Есїхэйг гэртээ дагуулж аваачив. 66. Есїхэй худ, охиныг їзвэл нїїртээ гэрэлтэй, нїдэндээ галтай охин тул санаанд нийлэв. Тїїний нэр Бєртэ гэнэ. Тэмїжинээс нэгэн нас ах, аравтай ажээ. Дэй сэцэний гэрт хоноод маргааш нь охиныг гуйвал, Дэй сэцэн єгїїлрїїн: "Олон удаа гуйлгаж єгвєл эрхэмлэгдэх, цєєн удаа гуйлгаж єгвєл доромжлогдох гэдэг боловч, охин хїний заяа, тєрсєн їїдэнд єтлєхгїй тул охиноо єгье. Чи хєвїїнээ хїргэн болгож манай гэрт їлдээ" гэвэл, Есїхэй баатар єгїїлрїїн: "Би хєвїїнээ орхиё. Миний хєвїїн нохойноос цочимтгой билээ. Эрхэм худ чи, миний хєвїїнийг нохойноос бїї цочуул!" гээд хєтєлж явсан мориор бэлэг єгч, Тэмїжинийг орхиод Есїхэй баатар буцав. 67. Есїхэй баатар, Цэгцэрийн шар талд явж байтал, татаар иргэн хуримлаж байхтай тохиолдоод ам цангах тул хуримд буув. Татаар нар Есїхэйг таньж, "Эрхэм Есїхэй ирэв" гэж хуримд суулгаад, урьдын булаагдсан єшєєг санаж, нууцаар хэлэлцэн, хоолонд хор хольж єгчээ. Есїхэй тэндээс мордож явах замд бие муужирч, гурван хоног арай гэж яваад гэрт хїрч, 68. Есїхэй єгїїлрїїн: "Миний дотор муу байна. Дэргэд минь хэн байна?" гэж асуувал, хонхотаны Чирха євгєний хєвїїн Мэнлиг (Мэнлиг буюу Мунлиг) ойр байна гэвэл, тїїнийг дуудаж єгїїлрїїн: "Хїї минь Мэнлиг чи сонс. Хєвїїн минь балчир билээ. Тэмїжин хєвїїнийг урагт орхиод ирэх замын зуур татаарт хорлогдов. Дотор минь муу байна. Єнчин хоцорсон дїї нараа, бэлбэсэн бэргэнээ асрахыг чи мэд. Тэмїжин хєвїїнийг даруй явж авчир! Хайрт Мэнлиг минь!" гээд наснааснєгчив. |
||
© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates |
||