ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: НЭГДYГЭЭР БYЛЭГ

49. Охинбархагийн хєвїїн Хутугту Жїрхи бїлгээ. Хутагту жїрхийн хєвїїн Сэчэ-бэхи Тайчу хоёр бїлгээ. Тэд жїрхи овогтон болов.

50. Бартан баатрын хєвїїд Мэнгитї хиан, Нэгїїн тайжи, Есїхэй баатар, Даридай отчигин энэ дєрєв бїлгээ. Хутугту Монхорын хєвїїн Бїри бєхє бїлгээ. Онон мєрний шугуйд хуримлах цагт [Чингисийн дїї] Бэлгїтэйн мєрийг тэр тас цавчсан билээ.

51. Хотала хааны хєвїїд Зочи, Хирмау, Алтан гурав бїлгээ. Хулан Баатрын хєвїїн Их Чэрэн бїлгээ. [Их Чэрэнгийн боол] Бадай Хишлиг хоёр [Чингисийн їед] Дархадын ноёд болов. Хадаан Тодойн хоёр їргїй єнгєрчээ.

52. Хамаг Монголыг Хабул хаан захирч байв. Хабул хаан долоон хєвїїнээ байтал, Сэнгїн билгийн хєвїїн Амбагайг хамаг Монголын хаан болгохоор хэлсэн ажээ.

53. Буйр Хєлэн хоёр нуурыг холбож урсах Оршуун мєрєнд айргууд, буйргууд овгийн татаар аймаг нутаглана. Тэдэнд Амбагай хаан охиноо єгч, єєрєє охиныг хїргэж очоод татаарт баригдав. Татаар, Амбагай хааныг барьж, Хятадын Алтан хаанд хїргїїлэв. Бэсїд овгийн Балхачи гэдэг хїнийг элч болгож, Амбагай хааны хэлсэн нь: "Хабул хааны долоон хєвїїний дундахь Хоталад, миний арван хєвїїний дундах Хадаан тайжид чи очиж хэл. Хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо єєрєє їдэж хїргэхийг надаар цээрлэл болгогтун! Би татаар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний єшєєг авахыг оролдогтун" гэж илгээжээ.

54. Тэр цагт Есїхэй баатар, шувуу агнан явах зуур олхуноуд аймгаас эм аваад буцаж яваа мэргидийн их Чилэдї гэдэг хїнтэй уулзаж, тїїний эмийг єнгийж їзвэл гоо їзэсгэлэнтэй хєтєн байна. Есїхэй баатар гэртээ давхиж ирээд ах Нэгїїн тайжи, дїї Даридай отчигин хоёрыг дагуулан мордож, их Чилэдїїг гїйцэж очвол,

55. Тэр айж хурдан ухаа морины гуяыг ташуурдаж, уулын бэлээр дутаав. Тїїнийг гурвуулаа цувалдан хєєвєл тэр улам дутаасаар нэгэн хошууг тойрч эргэж тэргэндээ хїрч ирсэнд эм Єэлїн їжин (фїжин гэж хятадаар хатныг хэлнэ) єгїїлрїїн: "Тэр гурван хїний учрыг мэдэв її чи? Тэдний царай сэжиглэмээр байна. Чиний аминд хор хїргэж болно. Амьд мэнд їлдвэл эхнэрийг олоход бэрхгїй. Мухлаг тутам охид бий. Тэрэг тутам хатад бий. [Миний мэт єнгєт эхнэр олдоно А.то] Хэрэв намайг санавал дахин авсан гэргийг миний нэрээр нэрлэгтїн. Одоо амиа арчил. Миний їнэрийг їнэсэж яв" гээд ємссєн цамцаа тайлж єгєв. Их Чилэдї, тэр цамцыг морин дээрээс тонгойж авмагц, харвал, нєгєє гурав мєн хошууг тойрч нэхэж айсуй. Чилэдї, хурдан ухаа морины гуяыг ташуурдаж яаран Онон мєрєн єєд дутаав.

56. Тїїнийг гурвуулаа хойноос нь нэхэж, долоон даваа давтал хєєж орхиод, Єэлїн їжинийг авч, Есїхэй баатар жолоодон хєтєлж, ах Нэгїїн тайжи тэргїїлж, дїї Даридай отчигин хажууд дагаж [тэмээг гилж А.то] явна. Їїнд Єэлїн їжин єгїїлрїїн: 

"Миний эр Чилэдї,
Сэрїїн салхинд
Сэвлэг їсээ хийсгэж
Хээр хєдєє
Гэдсээ єлсгєж яахин зовох болов? 
Одоо би хоёр сэвлэг їсээ хойш урагш унжуулж яахин одно?"

 гээд Онон мєрнийг долгилтол, ой шугуйг ганхтал их дуугаар уйлахад Даридай отчигин хажуунаас єгїїлрїїн: 

"Тэврэх хайрт эр чинь
Тэртээ давааг давав.
Уйлан санах эр чинь
Ус олныг гэтлэв.
Хайлж уйлавч
Харж чамайг їзэхгїй,
Хайж эрэвч
Хаалга зам нь олдохгїй.
[Гурван гол гэтэлгэв
Гурван гурви давуулав
Хайвал мєргїй
Харвал бараагїй
Хайлбал їл сонстоно. Ч.Ц]
Дуугїй бай гэж ятгав. 

Єэлїн їжинийг Есїхэй баатар тэгээд гэртээ авчирч гэргий болгов. Єэлїн їжинийг Есїхэй баатрын авчирсан ёс ийм бїлгээ.

57. Амбагай хаан баригдаад Хадаан Хотала хоёрыг нэр заасан тул хамаг монгол, тайчууд нар Онон мєрний Хорхунагийн хєндий гэдэг газар цугларч хэлэлцээд, Хоталыг хаан болгов. Монголын жаргалан нь бїжиг, хурим бїлгээ. Хоталыг хаан єргємжлєєд Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, євдєг газрыг єлтєртєл дэвхцэн бїжиглэж хуримлав.

58. Хотала, хаан болоод Хадаан тайжитай хоёулаа татаар иргэнээс єшєє авахаар мордов. Татаарын Хотан бараг, Жали буха хоёртай арван гурван удаа байлдавч, Амбагай хааны єшєєг сайтар авч эс чадав.

59. Тэр цагт Есїхэй баатар, татаарын Тэмїжин-їгэ, Хори-буха зэргийн татаар хїнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Єэлїн їжин, Ононы Дэлїїн болдог гэдэг газар Чингис хааныг тєрїїлжээ. Чингис тєрєхдєє баруун гарт шагайн чинээ нєж атган тєржээ. Татаарын Тэмїжин-їгээг барьж ирэх цагт тохиолдож тєрєв гэж Тэмїжин нэрийг єгчээ.

60. Есїхэй баатрын Єэлїн їжинээс Тэмїжин, Хасар, Хачиун, Тэмїгэ дєрвєн хєвїїн тєрєв. Бас Тэмїлїн нэртэй нэгэн охин тєрєв. [Есїхэй баатрын нєгєє гэргий Сочигэл эхээс тєрсєн Бэгтэр Бэлгїтэй хоёр бїлгээ. А.то] Тэмїжинийг есєн настай байхад Зочи-Хасар долоон настай, Хачиун алчи таван настай, Тэмїгэ отчигин (отгон нь галын хаан, голомтын эзэн гэсэн їг болно) гурван настай, Тэмїлїн єлгийтэй байсан бїлгээ.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates