ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: НЭГДYГЭЭР БYЛЭГ
НЭГДYГЭЭР БYЛЭГ
ТЭМЇЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ ЇЕ

1. Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат тєрсєн Бєртэ-чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мєрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хєвїїнийг тєрїїлжээ.

2. Батцагааны хєвїїн Тамача, Тамачийн хєвїїн Хоричар мэргэн, Хоричар мэргэний хєвїїн Уужим буурал, Уужим бууралын хєвїїн Саль-хачау, Саль-хачаугийн хєвїїн Ихнїдэн, Ихнїдэний хєвїїн Шинсочи, Шинсочийн хєвїїн Харчу.

3. Харчугийн хєвїїн Боржигидай мэргэн бїлгээ. Боржигидай мэргэний гэргий нь Монголжингуа, тїїнээс тєрсєн хєвїїн Торголжин баян. Торголжин баян, Борогчин гуа гэргийтэй, Боролдайсуялби гэдэг залуу зарцтай, дайр бор хоёр хїлэг морьтой бїлгээ. Торголжин баяны хєвїїн Дува сохор, Добу мэргэн хоёр бїлгээ.

4. Дува сохор, магнай дундаа ганц нїдтэй гурван нїїдлийн газар харах бїлгээ.

5. Нэгэн єдєр Дува сохор, Добу мэргэн дїїтэйгээ Бурхан халдун уулан дээр гарав. Дува сохор, Бурхан халдун дээрээс харвал Тїнхэлэг горхин уруу нэгэн бїлэг иргэн нїїж айсуй.

6. Дува сохор єгїїлрїїн: "Тэр нїїдэл иргэний дотор, тэрэгний мухлагийн ємнє нэг сайхан охин сууж явна. Хїний гэргий болоогїй бол Добу мэргэн дїї чамд гуйж гэргий болгоё" гээд тїїнийг їзїїлэхээр Добу мэргэн дїїгээ илгээв.

7. Добу мэргэн, тэр нїїдэлд хїрч охиныг їзвэл їнэхээр алдартай, гоо сайхан охин бєгєєд хїний гэргий болоогїй ажээ. Нэр Алун гуа гэнэ.

8. Энэ охин, хорь тїмдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужин гуагаас хорь тїмд (хорь буриад)-ийн нутаг Ариг ус гэдэг газар тєржээ. Тїїний эх Баргужин гуа бол хол газрын Баргужин тєхїмийн эзэн Баргудай мэргэний охин бїлгээ. Тэр бїлэг иргэн бол Хорилардай мэргэнийх ажээ.

9. Хорилардай мэргэн, хорь тїмдийн газарт булга, хэрэм зэрэг ан гєрєєс агнахаа хориглон булаалдаж харилцан муудалцаад салж, хорилар овогтон болоод Бурхан халдун ууланд ан гєрєєс элбэг гэж сонсож, Бурхан халдуны эзэн бурхан босгосон Шинч баян урианхайтай уулзахаар нїїж ирсэн ажээ. Энэхїї хорь тїмдийн ноён Хорилардай мэргэний охин, Ариг уснаа тєрсєн Алун-гуаг гуйж, Добу мэргэний гэргий болгосон ёс тийм ажээ.

10. Алун-гуа, Добу мэргэнд ирээд Бїгїнїтэй, Бэлгїнїтэй гэдэг нэртэй хоёр хєвїїнийг тєрїїлэв.

11. Дува сохор ах нь дєрвєн хєвїїнтэй бїлгээ. Дува сохрыг їхсэний хойно тїїний дєрвєн хєвїїн, Добу мэргэнийг авга гэж їзэхгїй доромжилж салж нїїгээд дєрвэд овогтон болов.

12. Тїїний хойно нэг єдєр Добу мэргэн Тогоцог єндєр дээр гєрєєлєхєєр гарвал, ой дотор нэгэн урианхай хїн гунжин буга алаад хавирга цоройг шарж байхад уулзаж,

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates