ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: УДИРТГАЛ

Тосон нуураас зїїн урагш 5 километрийн газарт Аваргын гол гэдэг булаг баруун урагш чиглэн Тооно уулын араар урсана. Аваргын гол хєвєєн дээр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын тєв байна. Дэлгэрхаан сумын тєвєєс баруун урагш Аваргын рашаан гэдэг эсгэлэн устай булаг бий. Энэ рашаан булгийн арын дэнж дээр эртний хотын туурь бий. Эдгээрийг миний бие 1951 онд явж їзээд одоогийн Аварга гэдэг нэр бол ХIII зууны їед байсан Монголын орд Аураг мєн гэдэг саналыг дэвшїїлсэн билээ. Аураг гэдэг їг хуучирсан учир Монголын ярианы хэлэнд гуйвуулан агуу их гэсэн утгатай "аварга" гэдэг їг болгож хувиргасан байна. Аваргын рашаан булгийн хойд дэнж дээрх туурийг 1969 онд археологич Х.Пэрлээ малтаж їзээд XIII зууны їеийн хотын їлдэгдэл мєн гэж тогтоосон ба Чингисийн Ауруг ордны їлдэгдэл мєн гэж їзсэн байна. Тус хотод гар урлалын хїмїїс сууж байсан ба том орд, сїм зэрэг байжээ. Гар урлалын гудамжнаас ширэм хайлж байсан баримт олджээ. Мєн тэндээс 10,4 см єргєн нїхтэй тэрэгний цєн, залгацтай чулуун багана зэргийг тїїхч Д.Майдар, Т.Майдар нар олж тусгай єгїїлэл бичиж нийтэлсэн байна. Тэд нар залгацтай чулуун баганын арга техникийг онцлон сонирхож тэр цагт барилгын чадвар єндєр шатанд хїрч байсныг тэмдэглэжээ.

Монголын Ауруг гэдэг орд нь анхандаа нїїдэллэж байгаад сїїлдээ суурьшсан бололтой. Нууц товчооны 136-р зїйлд бичсэн нь: "Чингис хааны Ауруг Харилт нуурт байлаа. Ауруг-тур хоцрогсдоос Жїрхэн тавин хїний хувцсыг тонож, арван хїнийг алжээ. Жїрхэнд тийн хийгдэв гэж бидний Ауруг-тур хоцрогсод Чингич хаанд єгїїлбээс . . . Чингис хаан Жїрхэнд морилов. Жїрхэнийг Хэрлэний Хєдєє аралын Долоон болдогт байхад довтлов" гэжээ. Їїнээс їзэхэд тэр їед Жїрхэн нар Хэрлэний Хєдєє аралын Долоон болдогт нутаглаж байсан ба Чингисийн Ауруг орд Харилт нуур гэдэг газарт байжээ. Гэвч Чингисийн Ауруг орд нь Хэрлэний Хєдєє аралд сїїлдээ суурьшсан бололтой. 1189 оны їед Чингис хаан Жамухаас салаад Сэнхїр горхины (Цэнхэрийн голын) Хар зїрхэний Хєх нуурт нїїж ирсэн тухай Нууц товчооны 122-р зїйлд бичсэн ба мєн Нууц товчооны 123-р зїйлд Чингисийг хаан болгон єргємжлєв гэж байна. Цэнхэрийн голын эхэнд Хєх нуур ба Хар зїрх гэдэг уул одоо ч мєн нэрээ хадгалсаар байгаа юм. Энд бичсэнээс їзэхэд Чингисийг Цэнхэрийн голын Хар зїрх гэдэг уулны хавьд хаан єргємжилсєн юм шиг болж байна. Гэвч Нууц товчооноос бусад тїїхнїїдэд Чингисийг Хар зїрхэнд биш, тїїний урд залгаа болох Хэрлэний Хєдєє аралд хаан єргємжилсєн гэж байдаг. Жишээ нь: Саган сэцэний "Эрдэний товчид" єгїїлсэн нь: "Тэмїжин хаан хєвгїїн хорин найман насандаа шарагчин тахиа жил (1189) Хэрлэн мєрний Хєдєє аралд хаан оронд суусан" гэжээ. Галдан туслагчийн "Эрдэнийн эрих" хэмээх тїїхэнд Чингис хааныг Хэрлэн мєрний Хєдєє аралд хаан суусан гэж бичсэн байна.

XIII зууны їед Хархорумаас гадна Чингис хааны гурван орд байсан бєгєєд тїїнийг тусгай ноёд харгалзан захирч байсан байна. Эдгээрийн нэг нь Японы тїїхч Янай Ватари-ийн магадласан ёсоор Хэрлэн голд цутгадаг Цэнхэрийн голын ойр Долоон болдог, Шилгинцэг хоёрын хооронд байжээ. Энэ ордыг "Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл" гэдэг зохиолд "Чингис хааны их орд" гэж нэрлэсэн байна. Эдгээр дєрвєн ордыг Хубилай хааны хїї Номгон зэрэг ихэс ноёд захирч байснаас їзэхэд нїїдэллэн явах хэдэн гэр байгаагїй, нэлээд тохитой байран суурин том хот суурин байсан гэж їзэж болно. Чингис хааны Ауруг орд нь Хэрлэн голын хавиар анхандаа нїїж байгаад сїїлд Хэрлэнгийн Хєдєє аралд суурьшсан бололтой. Тэр Ауруг ордны їлдэгдэл нь одоогийн Баян-Улааны Хар талд Аварга Тосонгоос урагш 10 километрийн газарт байгаа хотын туурь мєн гэж бид бодож байна.

Урьдын Ауруг гэдэг їг сунжраад одоо Аварга болжээ гэж бас таамаглаж байна. Ауруг гэдэг нэр угтаа аварга их, агуу их гэсэн їг биш юм. Ауруг гэдэг їгийн їндэс нь одоо монгол хэлэнд байгаа агуур, уурхай (агуурхай), агуулах, агуулга гэдэг їгстэй нэг гаралтай. Ауруг гэдэг їг угтаа аливаа юмыг агуулах амбаар склад гэсэн утгатай їг бололтой. XIII зууны їед хааны ордны дэргэд аливаа хїнс тэжээл, эд барааг агуулах амбаар байшин байдаг учраас хааны орд тєв газраа Ауруг гэж нэрлэсэн бололтой.  Баруун Монголд уурх гэж зоорийн нэр байна.

Хэрлэний Хєдєє арал нь одоогийн Баян-Улаан уул мєн. Хєдєє аралын Долоон болдог нь одоогийн Долоод мєн. Хэрлэний Ауруг нь одоогийн Аварга мєн гэдэг гурван саналыг бид дэвшїїлж байна.

Ц. Дамдинсїрэн   

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates