ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: УДИРТГАЛ

Нууц товчооны эцсийн 282-р зїйлд уг зохиолыг хэдийд, хаана бичсэн тухай тодорхой мэдээ байдаг. Энэ зїйлийг энд сийрїїлье: "Их хуралдаа хурж хулгана жил хуран сард Хэрлэний Хєдєє аралын Долоон болдог Шилгэнцэг хоёрын завсар ордос бууж бїхїй бичиж дуусав" гэжээ. Энэ дурдсан хулгана жил бол 1240 он мєн болохыг эрдэмтэн мэргэд нэгэнт олж тогтоосон юм. Харин Хэрлэний Хєдєє арал хаана байгааг эрдэмтэд тодорхой олж тогтоож чадаагїй байсан юм. Хэрлэний Хєдєє арал гэдэг бол одоогийн Баян-Улаан уул мєн болов уу гэдэг миний саналыг тїїхч Х.Пэрлээ дэмжиж хэдэн єгїїллийг бичсэн байна.

1951 онд миний бие Хэрлэний Баян-Улаан ууланд очиж хєндлєн гулд явж газар нутгийн байдалтай танилцсан билээ. Баян-Улаан бол хааш хаашаа 70-80 орчим километр ой модтой єндєр сайхан уул юм. Їїнийг одоо Хар тал гэж нэрлэдэг. Хэрлэн мєрний зїїн салаа Хар ус буюу Єргєн ус гэдэг гол Долоодын єврєєр зїїн урагш урсаж гучаад километр яваад Хэрлэнд нийлэх бєгєєд энэ хоёр голын хооронд єргєн арал байна. Баян-Улааны Хар талд Тосон, Замагт нуур, Цагаан нуур, Хєдєє нуур зэргийн хэдэн нуур бий.

Баян-Улааны баруун урд їзїїрт Хэрлэн уруу шургаж орсон долоон жижигхэн толгой байна. Энэ долоон толгойг одоо нутгийн ардууд Долоод гэж нэрлэж байна. Долоодыг бид Нууц товчоо бичигдсэн Хэрлэний Хєдєє аралын Долоон болдог мєн гэж бодож байна.

Эдгээр долоон толгойн нэр нь:

1. Дєрвєлжин
2. Сїїл
3. Их улаан толгой
4. Бага улаан толгой
5. Олон овоо
6. Тахилгат
7. Гацаа

Одоо Аварга тосон гэдэг нэрийн тухай єгїїлье. Тосон гэдэг жижиг нуур бол эртнээс одоо хїртэл ард олны рашаан болгон хэрэглэсээр ирсэн минерал давслаг нуур юм. Одоо жил бїр 8-р сарын їед Тосонд олон гэр майхан барьж хїмїїс энэ нуурт орж биеэ сувилдаг байна.

ємнєх   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates