ЗЭВ - ЦАХИМ НОМЫН ЄРГЄЄ :: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО :: УДИРТГАЛ
УДИРТГАЛ

Хїн тєрєлхтний соёл нь бичиг, зохиолтой гїн холбогдолтой. Аливаа їндэстний аж ахуй ба соёлын хєгжилт нь ургамал мэт єсєж ирэхэд тїїний ишийн хумьсан товч дэлгэж, уран зохиолын цэцгийг нээнэ. Їндэстэн бїрд ийм уран зохиолын анхны цэцэг, дурсгалт бичиг байна.

Орост Х зууны їед зохиогдсон "Игорын Хорооны їг" гэдэг сайхан зохиол бий. Гїржид XII зууны їед Шота Руставелийн зохиосон "Барсан хэвнэгт баатар" гэдэг шїлэглэсэн зохиол бий. Францад "Роландын дуулал" гэдэг их Карл хааны байлдааны тїїхийг авч бичсэн зохиол бий. Грект "Илиада, Одиссей" гэдэг хэдэн мянган жилийн урьд зохиогдсон сайхан їлгэр бий.

Тэрчлэн манай монгол їндэстний анхны тїїхт дурсгалын зохиол бол Монголын нууц товчоо гэдэг зохиол мєн. Нууц товчоог олон їндэстний эртний уран зохиолын нэрт дурсгалын бичгїїдтэй зэрэгцїїлэн тавьж жишээлэн хэлэлцэж болно. Тэр эрт холын цагт монголын ард тїмний дотор уран їгийг холбож, тїїхт их явдлыг найруулан бичих цэцэн билэгтэй, гэгээн боловсролтой хїмїїс байсан байна. Нууц товчоог зохиосон хїний нэр байхгїй бєгєєд нууц товчооны дэвтрийн тоо хуваарь тодорхойгїй. 15 буюу 12 дэвтэр болж хуваарилагдах боловч 1908 онд хятадын нэг эрдэмтэн Ей Дэ-хуй оршил бичиж гаргасан Юань улсын їеийн дармал Нууц товчооны эхэд 12 дэвтэр байна. Энэ нь чухам їнэн хуваарь нь мєн болоод тэргїїн арван дэвтэр нь урьд зохиогдсон ба дараа нэмсэн нь хоёр дэвтэр болно. Энэ нэмэлт хоёр дэвтэрт Єгэдэй хааны їеийн явдлыг бичсэн ба нєгєє уул зохиол арван дэвтэрт Монголын анхны гарлаас аваад Чингис хааны эцэс хїртэл болсон явдлуудыг тоочжээ. Бїлгїїдийг жагсаавал:

  1. Тэмїжиний уг гарал ба бага насны їе

  2. Чингисийн идэр нас

  3. Мэргэдийг сєнєєсєн ба Тэмїжиний Чингис хаан цол єргємжлєгдсєн нь

  4. Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь

  5. Татаарыг сєнєєсєн ба Ван хантай эвдэрсэн нь

  6. Хэрэйд улсын мєхсєн нь

  7. Ван хан сєнєсєн нь

  8. Хїчїлїгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь

  9. Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь

  10. Уйгур ба ойн иргэдийг эзэлсэн нь

  11. Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь

  12. Чингисийн нас барсан ба Єгєдэйн хаан болсон нь

эхлэл   |   дараахи 

 
 

Номын Єргєє

© 1999-2002, Tsakhim Urtee Network or its affiliates