Та шинээр прожект хэрхэн vvсгэх, Visual Studio IDE-г хэрхэн хэрэглэх талаар мэдэхийг хvсвэл энд дарна уу.
// Энэ мєр кодыг тайлбар гэж vзэн Компляр энэ мєрийг алгасна :)
/* Тайлбар эндээс эхлээд дараагийн мєрєнд шилжээд энд дууслаа. */
Дараах єгєгдлийн тєрлvvд Visual C# хэлэнд байдаг.
| Єгєгдлийн тєрєл | Хэмжээ(byte) | Хязгаар |
|---|---|---|
| Byte | 1 | 0 >> 255 |
| Sbyte | 1 | -128 >> 127 |
| Bool | 1 | True, false( vнэн, худал) |
| Short | 2 | -32768 >> 32767 |
| Ushort | 2 | 0 >> 65535 |
| Char | 2 | Unicode тэмдэгт |
| İnt | 4 | -214748364 >> 14748363 |
| Uint | 4 | 0 >> 4294967295 |
| Float | 4 | Энгийн бутархай |
| Double | 8 | Давхар бутархай |
| Decimal | 8 | Аравтын бутархай |
| Long | 8 | +/- 9223372036854775808 |
| Ulong | 8 | 0 >> 0xffffffffffffffff ( 16f ) |
Ямар нэгэн хувьсагч зарлахдаа эхлээд тэр хувьсагч ямар тєрєлтэй байхыг зааж єгнє. Жишээ нь бид нар бvхэл тоон хувьсагч таниулах гэж буй бол дараах хэлбэрээр бичнэ.
int btoo;Дээрх мєрєнд бидний таниулсанаар btoo гэдэг нэртэй бvхэл тоо авч болох нэгэн хувьсагчыг зарлаж байна гэсэн vг. Зарлахдаа бид утга єгч болно.
int btoo = 15 ;єєрєєр хэлбэл btoo маань бvхэл тоо авах хувьсагч бєгєєд анхны утга нь 15 гэсэн vг. Нэгээс олон ижил тєрлийн хувьсагч зарлаж болно.
int atoo, btoo;atoo, btoo –г зарлаж байгаа ба хоёулаа адил шинж чанартай хувьсагч.
Доорх vйлдэл болон тэгшитгэлvvд C#-д хэрэглэгддэг.
Жишээ:
x=15; x++; // одоо x-ийн утга 16 болсон
x=15;
x+=5; // одоо x-ийн утга 20 болсон гэсэн vг
x*=2; // одоо x-ийн утга 40 болсон гэсэн vг
x/=10; // одоо x-ийн утга 4 болсон гэсэн vг
x==4 ? x++ : x-- ;
// Дээрх vйлдэл юу гэсэн vг вэ гэхээр. Хэрэв x маань 4-тэй тэнцvv бол x-ийг нэгээр
нэм vгvй бол x-ээс нэгийг хас гэсэн vг юм.
єгєгдлийн тєрлийг єєрчилнє гэдэг маань нэг тєрлєєс єєр нэгэн тєрєл рvv шилжvvлэх гэсэн vг. Жишээ нь нэгэн жинхэнэ энгийн бутархай тоог бутархайнаас салгаж бvхэл тоо руу шилжvvлэх, эсвэл эсрэг vйлдлийг хийх.
long atoo = 3.2 , btoo=2.9 ; int ctoo; ctoo = (int) (atoo + btoo);Ингэхэд манай ctoo-ны утга нь 6 болох юм. Уул нь (atoo + ctoo)-ны vр дvн нь 6,1 болох ёстой. Гэвч (int) гэсэн тэмдэгээр би энэ vр дvнгийн бvхэл хэсгийг нь авч ctoo-нд єгч байна. vvнийг программчлалын хэллэгт “casting” гэдэг. Хэрэв дээрх тохиолдолд (int) гэсэн хэсэг байхгvй байсан бол єгєгдлийн тєрлvvд ялгаатай байна гэсэн алдааны мэдэгдэл єгєх байсан. Та System.Convert namespace-ээс харгалзах хєрвvvлэлтийн функцvvдийг хэрэглээрэй. Жишээ нь:
bool System.Convert.ToBoolean(value ) ; //value-ийн тєрлийг bool тєрєл рvv хєрвvvлнэ char System.Convert.ToChar(value); //value-ийн тєрлийг char тєрєл рvv хєрвvvлнэ string System.Convert.ToString(value [, provider]); //value-ийн тєрлийг string тєрєл рvv хєрвvvлнэ
Enumaration гэдэг маань тоолоход, тэмдэглэхэд хэцvv зvйлvvдийг дараалуулан тус бvрд нь дугаар эсвэл утга єгч тvvнийгээ бидэнд ойлгогдох хэлбэрээр программдаа ашиглаж болох хувьсагчуудыг хэлнэ.
Нэгэн хувьсагч таниулахдаа тvvнийхээ зєвхєн авч болох утгуудыг зарласнаар программч єєрийн гэсэн шинэ єгєгдлийн тєрлийг бий болгож байгаа гэсэн vг юм.
vvнийг C#-д доорх хэлбэрээр зарлана. Жишээ:
enum Mergejil
{
zahiral, udirdagch, tseverlegch
}
Дээр таниулсан enumaration жишээнд мэргэжил маань 3-н янзын утгатай болж байна. єєр ямар нэгэн утгыг танихгvй гэсэн vг. Дээрх жишээг ашигласан программын хэсэг (класс) бичье.
class EnumClass
{
static void Main( String[] args )
{
Respond(Mergejil.zahiral);
}
static void Respond(Mergejil mer)
{
if( mer == Mergejil.zahiral )
{
System.Console.WriteLine(“Захирал болох сайхан?”);
}
else if( mer == Mergejil.udirdagch )
{
System.Console.WriteLine(“Захиралын дараах удирдах ажил ?”);
}
else
{
System.Console.WriteLine(“Kоридорыг сайн цэвэрлээрэй...!”);
}
}
}
Дээрх жишээнд би Mergejiliin авсан утгаас нь харгалзаж дэлгэцэнд янз янзын мэдээ бичиж байна. Жишээ нь: Mergejil тєрєлтэй mer гэсэн хувьсагч маань tseverlegch утгатай бол “Kоридорыг сайн цэвэрлээрэй...!” гэсэн бичгийг vр дvн болгож бичнэ.
Бидний хийж буй vйлдэл маань нэгээс их бол vvнийг бид { } хаалтаар хаах хэрэгтэй. Ингэснээр бид энэ хаалтан доторх бvх vйлдэл нэг vйлдэл мэт авч vзнэ.
Жишээ нь:
if ( нєхцєл_1 )
vйлдэл_1
else if( нєхцєл_2 )
vйлдэл_2
else
{ //Блок эхэлж байна
vйлдэл_3
vйлдэл_4
vйлдэл_5
//блок дуусаж байна
}
Дээрх жишээнд хэрэв нєхцєл_1 vнэн байна уу гэж шалгана. Хэрэв vнэн байвал vйлдэл_1 хийгдэн дараагийн нєхцлvvд шалгагдахгvйгээр энэ блок маань дуусна. Хэрэв худал бол нєхцєл_2-ийг шалгах ба энэ биелээгvй vед хаалтанд доторх 3-н vйлдэл бvгд хийгдэн энэ блок маань дуусах болно.
Хэрэв нєхцєл маань олон бол “if” хэрэглэх нь жаахан тєвєгтэй болж эхэлнэ. Ийм тохиолдолд ихэнхдээ “switch” ашигладаг.
Switch ( x )
{
case 1 :
y = 1;
break;
case 2 :
y = 10;
break;
default :
y = 100;
break;
}
Дээрх жишээнд x маань хэрэв 1-тэй тэнцvv бол y-гийн утга 1 болох ба 2-той тэнцvv y-гийн утга 10 болно. Аль аль нєхцєл биелээгvй тохиолдолд y-гийн утга 100 болно.
Нэг тєрлийн vйлдлийг нэгээс олон удаа хийлгэхийн тулд бид давталтын операторуудыг хэрэглэнэ. Жишээ нь “while”:
While( x<100)
{
System.Console.WriteLine(x);
x+=10;
}
Дээрх жишээнд x маань 100-гаас бага байгаа тохиолдолд x-ийн утга дэлгэцэнд хэвлэгдээд дараа нь 10-р нэмэгдэнэ. Гэх мэтчилэн x нь 100-с их болтол давтагдана Тоолууртай давталтын операторуудн нэг болох “for” давталтыг авч vзье
for ( int x=1; x<10; x++)
{
System.Console.WriteLine(x);
}
Дээрх жишээнд x-ийн утга 1-ээс эхлэн 10 хvртэл нэг нэгээр нэмэгдэж тэр болгонд хаалтан доторх {} vйлдэл давтагдан ажиллах болно. єєрєєр хэлбэл энэ хэсэг кодын vр дvн нь дэлгэцэнд 1-10 хvртэл тоог хэвлэнэ гэсэн vг.
дээшээ буцах |
ADO.NET Connection Объект ба Command Объект (Visual C# .NET)